Рианнагийн ээдрээтэй амьдрал

Үзэсгэлэнт төрх, өвөрмөц хоолойгоо нэрийн хуудас болгож, өдгөө дэлхий дахинаа нэр алдраа цуурайтуулсан гайхалтай дуучин Рианна (Rihanna)-ийн амьдрал ээдрээ бартаа ихтэй. Дуулсан дуу бүхэн нь амжилт дагуулж, дурласан залуу бүхэн нь түүний гомдоож салдаг гэмтэй гэгддэг. Ингээд та бүхэндээ Барбадос арлын алдарт дуучин бүсгүйн ээдрээт амьдралын талаар өгүүлье.

Рианнагийн ээдрээтэй амьдрал

1 Леонардо ДиКаприотой нэр холбогдож байсан

Холливуудын алдарт жүжигчин, ховорхон төрсөн Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio)-д татагдаж, зүрхээ өгөх бүсгүйчүүд бишгүй. Тиймдээ ч таарсан бүхнээ уургалаад авдаг Лео нэрт дуучинг маань ч зүгээр өнгөрөөсөнгүй. Рианна төрсөн нутаг болох Барбадос улс руу амрахаар очтол, тэнд Лео ажлаар ирсэн байсан бөгөөд тэднийг тус улсад тааралдаж жиг ургуулаад амжсан гэдэг билээ. Тэд дараа нь Парис хотоор аялж, зугаалан, болзож байна хэмээн эх сурвалжууд мэдээллэж байсан боловч тэд аль аль нь няцааж байсан юм. Харин Рианнагийн 27 насны төрсөн өдрөөр Лео зочилж, тэднийг хамт байгаа халуухан зурагнууд олон нийтийг шуугиулаад амжсан билээ.

Леонардо ДиКаприотой нэр холбогдож байсан

2 Ахлах сургууль төгсөөгүй

Тэрээр ахлах сургуульд сурч байхдаа сургуулиа дүүргэлгүй гарч, хөгжмийн ертөнцөд хүчин зүтгэхээр болсон юм. Өөрийн хоёр найзтайгаа хамтарч, дуулж эхэлсэн бөгөөд түүний хүсэл зоригийг юу ч унтрааж дийлэхээргүй байсан гэдэг. Харин түүний гайхалтай авьяасыг олж харсан продюсер Эван Рөүжерс (Evan Rogers) Америк руу явуулж, амжилтынх нь үүд хаалгыг нээж өгсөн байдаг. Мэдээж түүнийг урлагийн их тайзнаа анх хөл алхуулсан хүн бол алдарт реппер, продюсер Жей Зи (Jay Z) билээ.

Ахлах сургууль төгсөөгүй

3 Тоглолт эхлэхээс өмнө архи уудаг

Мэдээж олны танил байж, үргэлж гаргаж байгаа үйл хөдлөлөө хянаж явна гэдэг бэрх даваа. Тиймдээ ч Рианна байнга л стресстэж байдаг гэнэ. Өөрийн уур бухимдлаа дарах гэж тайзан дээр гарахаасаа өмнө хундага виски, ликёр уучихаад гардаг аж. Энэ нь түүнийг тайтгаруулж, аль болох өөрийнхөөрөө байх боломжыг нь олгодог байна. Харин тэрээр таарсан бүхнээ уугаад байдаггүй бөгөөд зөвхөн “Louis XIII de Rémy Martin” л уудаг гэнэ. Түүний дуртай согтууруулах ундааны нэг шил нь л гэхэд 2,100-3,100 долларын үнэтэй байдаг юм.

Тоглолт эхлэхээс өмнө архи уудаг

4 Түүний өвөрмөц шивээс

Ихэнхи алдартнууд биен дээрээ далд утга агуулга бүхий өвөрмөц илтгэх шивээс хийлгэдэг. Рианнагийн тухайд биен дээрээ 22 шивээстэй юм. Нурууг нь даган доошлох жижигхэн одууд, цээжин дээрх Египетийн бурхан, гаран дээр Хенна, чихний ард байрлах хилэнцэт хорхой, цээжин хэсэгт бичсэн урмын үгс гээд л... та энэ бүгдийг анзаарч байв уу?

Түүний өвөрмөц шивээс

5 Аав нь хар тамхинд донтсон

Түүний аавыг Рональд Фенти (Ronald Fenty) гэдэг бөгөөд Рианнаг бага байхаас нь л архи, хар тамхинд донтсон хүн байжээ. Тэрээр энэ тухайгаа ярихдаа “Би бяцхан охиндоо хамгийн муу муухайг үзүүлж өсгөсөн. Эцэг хүний үүргээ биелүүлэх нь бүү хэл, үргэлж л согтуу, манарсан байдалтай байдаг байсан. Охин минь намайг өөрчлөгдөхийг олон удаа гуйж, уйлж байсан ч би гэж арчаагүй амьтан чадаагүй. Тиймээс би хэзээ ч өөрийгөө уучилж чадахгүй” хэмээж байсан удаатай.

Аав нь хар тамхинд донтсон

6 Крис Браунтай өнгөрүүлсэн жилүүд

Хүн бүрийн атаархлыг төрүүлж явсан хосуудын харилцаа Рианнагийн зодуулсан төрх олон нийтийн сүлжээнд цацагдсанаар өндөрлөсөн юм. Хайртай бүсгүйгээ хэрцгийгээр зодож, гэмтээсэн Крис Браун (Chris Brown) тухайн үедээ хүн бүрийн үзэн ядалт, хараалын үгсэд булуулж явсан билээ. Харин сүүлд Рианна “Опрагийн шоу”-д оролцохдоо “Би Крисийг уучилсан. Одоо хангалттай. Нэг хэсэг би түүнд голдоо ортлоо гомдож, жигшиж явсан. Харин одоо бол үгүй. Тэр надад анхны хайр болоод хагацал гээчийг мэдрүүлсэн. Миний анхны хайр шүү дээ” гэж хэлсэн байдаг юм.

Крис Браунтай өнгөрүүлсэн жилүүд

7 Дүүгээ бэртээсэн

Рианна айлын том охин бөгөөд доороо хоёр эрэгтэй дүүтэй аж. Харин дуучин бүсгүй маань удаах дүүтэйгээ маргалдаж, нүүр рүү нь шил шидэн, гэмтээж байсан гэнэ. Мэдээж эгч дүү нарын хооронд маргалдаж, муудалцах зүйл бишгүй боловч түүний энэ үйлдэл олон нийтээс шүүмжлэл хүртэж байсан юм.

Дүүгээ бэртээсэн

8 Экзорсизмийн гэрч

28 настай дуучин бүсгүй Барбадост амьдарч байхдаа шулманд эзэмдүүлсэн охиныг харж байсан гэнэ. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ хамт ням гараг бүр сүмд залбирал үйлддэг байсан бөгөөд тэнд шулманд эзэмдүүлсэн нэг охин үргэлж орилж хашгирч байдаг байсан аж. Рианна энэ тухайгаа ярихдаа “Тэр үнэхээр аймшигтай. Хаяа зүгээр эрүүл хүн шиг байх атлаа гэнэт элдэв ааш гаргаж, галзуу хүн шиг болдог байсан. Миний ойр орчимд тийм хүн байсан гэж бодохоор надад үнэхээр аймшигтай санагддаг. Түүний буруу гэж байхгүй ч гэсэн би үргэлж л аль болох түүнээс зайгаа барихыг хичээдэг байсан” хэмээж байсан билээ.

Экзорсизмийн гэрч

9 Дрэйк Рианна нарийн ээдрээт харилцаа

Залуухан авьяаслаг дуучид маань “What’s My Name?”, "Take Care" болон “Work” дуунууд дээр хамтарч ажилласан байдаг юм. Харин тэдний нууц харилцаа 2009 оноос эхэлсэн гэдэг. Тухайн үед тэд хоёул хостой байсан билээ. Магадгүй үүнээс болж Крис Браун найз бүсгүйдээ гар хүрсэн байж мэднэ хэмээн олон нийт ярилцдаг. Саяхан олны хүртээл болсон “Work”  дуун дээр ажилласныхаа дараахан Дрэйк (Drake), Рианна нар эртний явдлаа эргэн дурсаж, гадуур дотуур зугаалж байгаа сурагтай.

Дрэйк Рианна нарийн ээдрээт харилцаа

10 Амжилт дагуулсан дуу

Түүнийг анх олонд таниулж, дэлхий нийтийг байлдан дагуулсан дуу бол “Pon de Replay” аж. Тэрээр анх тус дууг сонсож үзээд дуулахаас татгалзаж байсан гэдэг. Харин түүний продюсер, хөгжмийн зохиолчид энэ яг л чиний дуу гэж ятгасаар байгаад дуулуулжээ. Рианна ч үүндээ маш сэтгэл хангалуун байдаг бөгөөд Жей Зи-д үргэлж талархаж явдаг гэдгээ ч нуугаагүй юм. Тус уран бүтээл нь дэлхий нийтээр 2 сая хувь борлогдсон байдаг.

Амжилт дагуулсан дуу

11 Кети Перритэй сайн найзууд

Нэрт дуучин Кэти Перри (Katy Perry)-г танихгүй хүн гэж ховор бизээ. Харин эдгээр үзэсгэлэнт дуучин бүсгүйчүүд их дотно сайн найзууд аж. Рианнаг анх хөгжмийн ертөнцөд хөл тавихад  Кэти Перри өөрийн байр сууриа хэдийн олчихсон байсан бөгөөд түүнд их тус болж байсан гэдэг. Тэдний нөхөрлөл тухайн мөчөөс эхэлж өдгөөг хүртэл сайхан үргэлжилж байгаа нь бахархууштай.

Кети Перритэй сайн найзууд

12 Барбодос улсаас гаралтай хамгийн анхны Грэймийн шагналт бүсгүй

Дуучин бүсгүй 2008 оны “Грэммийн наадам”-с “Umbrella” дуугаараа хамгийн шилдэг уран бүтээл гэх шагналыг хүртэж, Барбадос улсад хамгийн анхны Грэммийн шагналыг авч ирсэн билээ. Ийнхүү жижигхэн улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа бүсгүйг нутаг усныхан нь маш ихээр хүндэтгэж, хайрлаж явдаг байна. Тэр ч бүү хэл 2008 оны 2-р сарын 22-ний өдрийг Барбадос улс даяараа "Рианнагийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг. 

Барбодос улсаас гаралтай хамгийн анхны Грэймийн шагналт бүсгүй

13 Мансууруулах бодис хэрэглэгч бас дэмжигч

Ямар ч маргаангүйгээр хамгийн ихээр мансууруулах бодис хэрэглэдэг болоод "дэмждэг" алдартан бол Рианна юм. Тэрээр мансууруулах бодисыг хор гэхээсээ илүүтэй, тайвшрал, амар амгаланг мэдрүүлэгч эм хэмээн дүгнэдэг аж. Эмч нар ч мөн тунг нь тааруулан үүнийг эм болгож хэрэглэж болно гэж үзсэн байдаг. Дуучин бүсгүй мансууруулах бодис хэрэглэхийг өөрийн твиттер хуудсаараа уриалж байсан удаатай шүү.

Мансууруулах бодис хэрэглэгч бас дэмжигч

14 “A$AP Rocky”-тэй учир ургуулсан

Нэгэн үе залуусыг шуугиулж явсан алдарт реппер “A$AP Rocky” MTV хөгжмийн наадмын үеэр Рианнатай хамт тайзан дээр гарч, дуулах үедээ түүний өгзийг барьж, үнсэж олон нийтийг цочроосон юм. Үүнээс гадна тэдний гадуур болзож байсан зурагнууд ил болж, жинхэнэ тэсрэлт болсон билээ. Ийн тэднийг хос гэж итгэж явсан хүмүүсийн урмыг Рианна хуга дарж, реппер эртэй зүгээр найзууд, эр эмийн харилцаа байхгүй гэдгээ шуудхан хэлээд авсан юм.

“A$AP Rocky”-тэй учир ургуулсан

15 Хамгийн өндөр орлоготой дуучин

Тэрээр гаргасан дуу бүрээсээ асар их ашиг олдог төдийгүй тоглолт, наадам, цэнгүүн дээр ая дуугаа өргөж, хөрөнгийн хэмжээгээ улам тэлсээр байдаг. Үүгээр зогсохгүй “Puma” болон “Jeep” компаниудтай хамтран ажиллаж, нүүр царай нь болсоор багагүй хугацааг өнгөрүүлж байна. Мөн “Samsung” компанийг сурталчлах гэрээ байгуулж олон сая долларыг халаасласан билээ.

Хамгийн өндөр орлоготой дуучин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()