Супермаркетууд биднээс юу нуудаг вэ?

Өдөр тутамдаа бид супермаркетуудаар үйлчлүүлэхдээ хүссэн хүсээгүй хууртаж, ашиглуулж явдаг юм шүү. Тав тухтай үйлчилгээтэй, чанартай супермаркет, дэлгүүрүүд их хотод минь ихээр нээгдэх болсон ч биднийг мэхэлж, хуурах тохиолдол бишгүй. Хэдийгээр гэмгүйхэн ч тэд биднийг хэрхэн "даруухан" аргаар залилж байдаг тухай мэдээллийг хамтдаа сонирхоё.

Супермаркетууд биднээс юу нуудаг вэ?

1 Үйлдвэрлэсэн он сарыг өөрчилдөг

Мэдээж хугацаа нь дууссан барааг хэрэглэх нь бидний биед хор хөнөөлтэй. Гэвч та яг одоо хэрэглэж ч байгаа юм билүү, хэн мэдэх билээ. Учир нь супермаркетийн ажилчид хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн дээр шинэ он сартай шошго нааж, та бидний эрүүл мэндэд хохирол учруулах тохиолдол бишгүй. Дэлгүүр бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй ийн хадгалах хугацааг дуусгах нь ашиг орлогыг нь бууруулж байдаг тул дээрх арга хэмжээг зарим тохиолдолд авдаг байна.

Үйлдвэрлэсэн он сарыг өөрчилдөг

2 Маш их хаягдал хүнс гардаг

Хүмүүс бараа бүтээгдэхүүнээр дүүрэн лангуунаас сонголтоо хийх дуртай байдаг гэх судалгаа байдаг. Тиймдээ ч дэлгүүрийн ажилчид бараа бүтээгдэхүүнийг ихээр захиалж, хадгалдаг байна. Харин тухайн барааны гүйлгээ муутай байгаад хугацаа нь дуусчихвал яах вэ? Дээр дурдсанчлан хугацааг сунгаж, хуурамч бичиг наадаг аж.

Маш их хаягдал хүнс гардаг

3 Хуучирсан зүйлээр шинэ бүтээгдэхүүн хийдэг

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хаяж, актлах бус өөр зүйлстэй хольж, шинэ бүтээгдэхүүн гаргаад танд зарж борлуулдаг гэвэл итгэх үү? Жишээлбэл задгай зайрмаг борлуулахдаа хугацаа нь дууссан печень, шоколад зэргийг ашигладаг гэнэ. Иймд аль болох сэрэмжилж, дэлгүүрт зарагдах, бэлэн бүтээгдэхүүнийг худалдан авч идэхгүй байвал зохилтой.

Хуучирсан зүйлээр шинэ бүтээгдэхүүн хийдэг

4 Салатны савнууд нь таны бодсоноос ч бохир байдаг

Хөгжингүй орнуудын томоохон супермаркетууд ихэвчлэн салат бар буюу салат зардаг хэсэгтэй байдаг. Эдгээр нь нэлээдгүй бохир байдаг бөгөөд эрүүл мэндийн хяналт, шаардлага тавигддаггүйтэй холбоотой гэнэ. Харин манай улсын томоохонд тооцогдох хэдхэн супермаркетад салат бар байдаг төдийгүй эдгээр нь ч мөн бохир байх талтай юм. Мөн шинэ байдлаа алдсан, хүмүүсийн авалгүй үлдсэн салатыг нь маргааш, нөгөөдөр нь дахин тавьж, зардаг байх аж.

Салатны савнууд нь таны бодсоноос ч бохир байдаг

5 Сагс, тэрэг бол "нянгийн үүр"

Мэдээж маш олон хүмүүс тухайн дэлгүүрээр үйлчлүүлж, орж гарч байгаа. Тиймдээ ч сагсны бариул цэвэрхэн, цэмцгэр байна гэдэг үлгэр юм. Супермаркетийн үйлчлэгч, цэвэрлэгч нар сагс угааж зогсохыг та ер нь харж байсан уу? Үгүй л болов уу... Иймд тус байдалтай эвлэрэхээс өөр аргагүй юм.

Сагс, тэрэг бол "нянгийн үүр"

6 Жимс болон хүнсний ногоо руу чийгшүүлэгч цацдаг

Задгай хөргөгчид байрлах хүнсний ногоо болон жимс нь маш чийглэг болоод шинэлэг харагдаж, авах хүслийг төрүүлдэг. Харин үнэн хэрэгтээ ихэнх ногоо буюу броккли, лууван, чинжүү зэрэг нь дэлгүүрт хүргэгдэж ирэхдээ аль хэдийн өөрийн чийглэг чанараа алдсан байдаг боловч ийн нэмэлт чийгшүүлэгч шүршиж өгснөөр бидний нүднээ төгс, шинэхэн харагддаг аж. Гэхдээ ийн хэт их чийгшүүлж, услах нь бактерийг улам бүр үржүүлж байдаг гэнэ шүү.

Жимс болон хүнсний ногоо руу чийгшүүлэгч цацдаг

7 Хүнсний ногоо, жимс нь дэлгүүрийн үүд хэсэгт байрладаг. Тиймээс...

Зүгээр ч нэг хүнсний ногоо болон жимсийг хүмүүсийг орж ирмэгц буюу үүдэнд байрлуулдаггүй юм. Энэ нь маш их утга учрыг агуулна. Хүнсний ногоо жимс хурдан муудаж, авах боломжгүй болдог тул хүмүүсийн хамгийн их анхаарлыг татах газар байрлуулж, аль болох түргэн зарж, борлуулахыг зорьдог байна.

Хүнсний ногоо, жимс нь дэлгүүрийн үүд хэсэгт байрладаг. Тиймээс...

8 Хөгжмөөр таныг ховсдоно

Зөөлөн хөгжим чихнээ эгшиглэж байхад та дэлгүүр хэсч, юм сонирхох дуртай л биз дээ? Ихэнхи супермаркетууд тус аргыг ашигладаг бөгөөд зөөлөн уянгалаг ая сонссон хэн ч дэлгүүрээс гарах нь бүү хэл улам тухлан явж, элдэв зүйлс сонирхож худалдан авдаг байна шүү.

Хөгжмөөр таныг ховсдоно

9 Хямдрал үргэлж худлаа байдаг

Зурагт, радио хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Гайхалтай хямдарлаа та яараарай" гэх суртал ухуулга ихээр явдаг. Бид ч үүнд нь итгэн зорьж, очоод түрүүвчээ хоослоод л буцдаг шүү дээ. Гэвч үнэн хэрэгтээ тэд 50% хямдрууллаа гэж зарласан атлаа хамгийн ихдээ 10%-иар л үнээ бууруулсан байдаг юм. Мөн зарим бараа нь лангуун дээр хямд байсан боловч кассанд бичүүлэхэд үнэ нь нэмэгдэх тохиолдол ч байдаг. Бид ихэвчлэн жижиг сажиг зүйлсийг анзааралгүй тоолгүй өнгөрдөг хэдий ч дуслыг хураавал далай гэгчээр тэд үүнээс хэдий хэрийн ашиг олж байдаг бол?

Хямдрал үргэлж худлаа байдаг

10 Агуулах худалдаанд та хэмнэлтээс илүүтэй алдагдалд орно

Бид бөөний дэлгүүр орсон тохиолдолд бүгдийг л багц, боодол саваар нь авдаг. Үүнийгээ ч ашигтай наймаа хийчихлээ, ширхэгээр авбал илүү үнэтэй байх байсан биз гэж өөрийгөө тайвшруулж явдаг билээ. Гэвч энэ нь харин ч эсрэгээрээ биднийг чимээгүйхэн сорж, мөлжиж байдаг хэрэг. Та ширхэгийн болон бөөний үнийг тогтоод нэг сайтар хараад үзээрэй. Мөн хадгалах хугацаа багатай зүйлсийг хэт олноор авахаас зайлсхийгээрэй. Магадгүй та хэрэглэж амжилгүй байсаар хугацааг нь өнгөрөөчихөж ч мэднэ.

Агуулах худалдаанд та хэмнэлтээс илүүтэй алдагдалд орно

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~ Супермаркетууд биднийг хэрхэн хуурдаг вэ? ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()