Амттай оройн хоол бэлтгэх хялбар аргууд

Орой болгон ямар хоол хийх вэ гэж толгойгоо гашилгаж яваа гэрийн эзэгтэй нартаа зориулан, амтат хоолны жоруудыг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр нь хөнгөн чанарын хоол болон зуушнууд бөгөөд амт чанар сайтай, амин дэмээр баялаг юм шүү. Ингээд та бүхэндээ амтат хоол, зууш бэлтгэх хялбар аргуудыг танилцуулъя.

Амттай оройн хоол бэлтгэх хялбар аргууд

1 Нимбэгтэй цацагт хяруул

Орц:

  • Цацагт хяруулын гол мах - 600 гр
  • Нимбэг- 1 ширхэг
  • Сонгино- 4 ширхэг
  • Оливын тос- 2 халбага
  • Ногооны шүүс- 100 мл
  • Зөгийн бал- 1 халбага
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга:
Нимбэгний хальсыг үрж авах бөгөөд шүүсийг нь шахаж саванд хийнэ. Харин сонгиноо жижиглэн хэрчинэ. Дунд зэргийн гал дээр халаасан хайруулын тавгандаа тосоо хийж, цацагт хяруулын мах, сонгино болон нимбэгний хальсаа хийж хуурна. Үүн дээрээ нимбэгний шүүс, ногооны шүүс болон зөгийн балаа хийж, сайтар хутгаарай. 15 минут буцалгаж, болгосны дараа таваглана. Махаа будаа болон ногоотой хольж идвэл тохиромжтой.

Нимбэгтэй цацагт хяруул

2 Улаан лоолийн соустай паста

Орц:

  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • Оливын тос
  • Савласан шош- 150 гр
  • Ус- 1 л
  • Улаан лоолийн шүүс- 200 гр
  • Гоймон- 200 гр

Хийх арга:
Лууван, сонгино, сармис зэргээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд оливын тосонд хуурах аж. Үүндээ шошоо нэмэн 2 минут дахин хуурах бөгөөд улаан лоолийн шүүс болон усаа нэмээд сайтар хутгаарай. Мэдээж шөлөндөө гоймонгоо хийж чанах бөгөөд 10 минутын дараа гэхэд л таны хоол бэлэн болох юм. Хэрэв та хүсвэл хоолондоо бяслаг үйрүүлж өгч болно.

Улаан лоолийн соустай паста

3 Ногоотой феритата

Орц: 

  • Өндөг- 8 ширхэг
  • Дурын хүнсний ногоо- 1 аяга
  • Үрсэн бяслаг- тал аяга
  • Ургамлын тос- 2 халбага
  • Давс, хар перец

Хийх арга:
Урьдчилаад шарах шүүгээгээ 200 хэмд халааж орхиорой. Өндгөө давс болон перецтэй хольж сайтар хутгана. Ногоогоо шоо дөрвөлжин хэрчиж,  тосондоо 2-3 минут хуурч аваад өндөгтэйгээ хольж 1 орчим хутгаарай. Эдгээрийгээ халаасан шарах шүүгээндээ хийж 10-12 минут байлгахад л хангалттай. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та хүссэн ногоогоороо амталж идэх боломжтой.

Ногоотой феритата

4 Амтат төмс

Орц:

  • Төмс- 900 гр
  • Цагаан цуу- 1 аяга
  • Давс- 1 халбага
  • Масло- 2 халбага
  • Хар перец- нэг чимх
  • Сармис- 2 хумс

Хийх арга:
Төмсөө зузаан, тахир хэлбэртэй хэрчинэ. Сармисаа хальслаад мөн хэрчээрэй. Төмс, аяга цагаан цуу, халбага давс зэргээ нийлүүлэн тогоонд хийгээд дээрээс нь бага зэрэг ус хийж буцалгаарай. 20-25 минут гал дээр байлгахад ерөнхийдөө болно. Хайруулын тавгаа халааж, масло хийх бөгөөд чанасан төмсөө шарж, давс, перецээр амтлан 8-10 минут болоорой.

Амтат төмс

5 Төмс, хулуутай тахианы гуя

Орц:

  • Төмс- 3 ширхэг
  • Хулуу- 150 гр
  • Тахианы мөч- 600 гр
  • Оливын тос
  • Давс, перец
  • Гич- 4 халбага
  • Сонгино- 1 ширхэг

Хийх арга:
Сонгиноо жижиглэн хэрчинэ. Үүндээ гич, 2 халбага оливын тос нэмж, тахианы мөчөө амтлах юм. Махаа 20-30 минут битүү тагтай саванд хийж байлгаарай. Төмсөө дугуй, хулуугаа шоо дөрвөлжин хэрчих юм шүү. Эдгээрийгээ шарах шүүгээний тавиур дээр өрж тавин, давс, перец болон оливын тосоор амтлах хэрэгтэй. Харин үүний дээрээс тахианы мөчөө тавьж, 190 хэмд 30-40 минут байлгана.

Төмс, хулуутай тахианы гуя

6 Ази маягийн амтат салат

Орц:

  • Напа байцаа- 150 гр
  • Тахианы гол мах- 60 гр
  • Лууван- 60 гр
  • Ногоон сонгино- 3 салаа
  • Цагаан гаа- 2 см
  • Халуун чинжүү- 4 ширхэг
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Шар буурцагны соус- 3 халбага
  • Ургамлын тос- 1 халбага
  • Цагаан цуу- 1халбага

Хийх арга:
Цагаан цуу, шар буурцагны соус, элсэн чихэр, ургамлын тосоо сайтар хольж, хутгана. Байцаа, луувангаа нарийн, тахианы махаа жижиглэн хэрчинэ. Халуун чинжүүгээ цэвэрлэн жижиглэж, ногоон сонгиноо 3 см хэмжээтэй хэрчиж бэлтгээрэй. Харин цагаан гаагаа жижиглэн үрэх бөгөөд орцнуудаа бүгдийг нь нийлүүлэн өмнө бэлтгэсэн хольцоороо базах юм.

Ази маягийн амтат салат

7 Бүрж шарсан загас

Орц:

  • Өндөг- 2 ширхэг
  • Талхны үйрмэг - 2 аяга
  • Ширхэгтэй гурил - аяганы дөрөвний нэг
  • Ургамлын тос
  • Хальбин загас эсвэл сагамхай загас- 450 гр
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга:
Өндгөө хагалж, аяганд хийгээд сайтар хутгана. Харин талхны үйрмэг болон гурилаа тус тусад нь аяганд хийж авна. Загасаа давс, перецээр амтлаад урт нарийн хэрчих юм шүү. Эхлээд гурилтай аяганд, дараа нь өндөг, харин хамгийн сүүлд талхны үйрмэгтээ загасаа өнхрүүлээд үүнийгээ ургамлын тосонд 3 минут хэртэй шарж болгоорой.

Бүрж шарсан загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()