Гоо сайхны бүтээгдэхүүн иддэг бүсгүй

2014-02-11, 03:32
11,895
Эмэгтэйчүүд гадагш гарахын өмнө гоо сайхны хэрэгслэлээ мартах нь цөөнгүй. Харин 22 настай америк бүсгүй хэзээ ч нүүрний энгэсэгнүүдээ мартдаггүй байна. Учир нь тэдгээр нь түүний өдөр тутмын хоолны нэг хэсэг болжээ.
Гоо сайхны бүтээгдэхүүн иддэг бүсгүй

“Бид бүгд л пицца, шарсан төмс, эсвэл шар айраг зэрэгт их дуртай байдаг. Харин хэн нэг нь тальк, пудр, эсвэл өнгөт нунтагийг идэх дуртай болох нь юу л бол...” -гэж The Huffington Post-н сэтгүүлч бичжээ. Гэвч 22 настай Бриттони (Brittoni) гэдэг бүсгүй эдгээр зүйлгүйгээр өөрийн амьдралаа төсөөлж чадахаа больжээ.

Бүсгүйн үгээр бол тэрвээр өөрийн энэ хачин сонирхолтойгоо эвлэрсэн бөгөөд одоо энэ тухайгаа бусад хүмүүст ярьж чадах гэнэ.



“Тиймээ, би гоо сайхны энгэсэггүйгээр амьдарч чадахгүй гэж үнэн, эдгээр хайрцагтай тод өнгөтэй зүйлсийг хэрэглэсний дараа ер бусын таашаал авдаг. Дуртай чихрээ идсэн мэт болдог. Ойлгож байна уу, зарим хүмүүс шоколадан чихэр идээд сайхан болдог бол, харин надад зовхины будаг, пудр эсвэл хацар өнгөлөгч идэх хүсэл ихэд төрдөг.” -гэж Бриттони дүрслэн өгүүлжээ.



Хачин сонирхолтой хүмүүст зориулсан нэвтрүүлгийн үеэр бүсгүй тохирох “хүнсээ” хэрхэн хайдаг явцаа үзүүлсэн байна.

“Идэх юмаа, өөрөөр хэлвэл ямар нэгэн оо энгэсэг худалдаж авахын өмнө, тэрвээр сайн амталж үзэх хэрэгтэй болдог.” -гэжээ.





Харин гэрийнхэндээ худалдаж авсан “гоо сайхны цуглуулгаа” харуулахгүйн тулд тэрээр диван, хөлдөөгч бүүр үсэндээ хүртэл нуухад хүрдэг байна.

Түүний энэ хамаарал мансууруулах бодис, архи тамхитай адил, тень эсвэл пудрийн хамт түүний биеэнд аюултай химийн бодис орж байгаа гэдгийг эмч нар Бриттонид хэдийнээ урьдчилан сануулсан байна.
 



Бүсгүйд зөвөлгөө өгсөн мэргэжилтэн: "Бриттонигийн өдөр тутам хэрэглэх дуртай 10 шахмал хоол нь үхэлд хүргэх аюултай өвчин үүсэх шалтгаан болж болох юм" -гэсэн байна.

Энэ таагүй мэдээ нь Бриттонийг ихэд айлгасан учир бүх л үүсч болох эрсдлүүдтэй танилцан, дараа нь курс эмчилгээ хийлгэхээ амалсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()