Амьдралыг хялбар болгодог 10 арга

Амьдралаа сайжруулахын тулд олон хүмүүс зөв хооллож, янз бүрийн спортын төрлөөр хичээллэж эхэлдэг. Харин залхуу гэдэг зүйл ”чангаагаад” байвал яах вэ? Өнөөдөр та бүхэнд амьдралыг энгийн болгодог 10 ер бусын аргыг толилуулж байна.

Амьдралыг хялбар болгодог 10 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амьдрал бол тоглоом

 

Мичиган мужийн их сургуульд явуулсан судалгаагаар бол видео тоглоом амьдралд тохиолддог асуудлуудыг шийдэхэд тусладаг бөгөөд түүнийг депресс, түгшүүрийг эмчилэхэд хэрэглэдэг байна. Саяхан “эмчилгээний” SuperBetter тоглоом гарчээ. Уг тоглоомд бодит амьдралд байх саад бэрхшээлүүдийг квестийн үүднээс авч үзсэн байна. Зөв өөрчлөлтүүд хийвэл – бонус, азгүйдэл - тэмцэхэд хүрэх “муу залуус” ажээ.

Амьдрал бол тоглоом

2 Байрлал

“Хүн нуруу цэх, мөр тэнэгэр байвал өөртөө илүү итгэлтэй байж, стрессээ сайн тайлж чадна” -гэсэн дүгнэлтэнд Харвардын их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Энэ байрлал тестостерон боловсрохыг нэмэгдүүлж, кортизоны төвшинг бууруулдаг бөгөөд амьдралыг хялбар болоход тусладаг ажээ. 

Байрлал

3 Хоололт

Бидний амьдралд хоололт чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ та унтах шинэ графиктаа дасахыг хүсч байгаа бол сэрэхээр төлөвлөсөн хугацаанаас 16 цагийн өмнө идэхээ зогсоох ёстой. 

Хоололт

4 Амжилтанд хүрэх гэж их хичээх хэрэггүй

Сэтгэл судлаач Шон Ахор сохроор амжилтанд хүрэх гэж тэмүүлэх хэрэггүй гэж үзэж байна. Ялах бүрд тань таны тархи аз жаргалын төлөвлөгөөгөө нэмээд байдаг. Амжилтандаа мөчлөг үүсгэх хэрэггүй, зүгээр л аливааг эерэгээр бодох хэрэгтэй. Сэтгэл санаа сайхан байх нь аз жаргалын үндэс юм. 

Амжилтанд хүрэх гэж их хичээх хэрэггүй

5 Хоёр дахь гар

Томас Денсон хүмүүст хэрээс хэтэрсэн түрэмгийлэлээ хазаарлахад туслах аргыг нээжээ. Хийх хэрэгтэй бүх зүйлээ зүүн гараараа (зүүн гараараа хийдэг бол баруунаараа) хийж дасгах нь чухал. Денсон хэд хэдэн туршилт явуулсан нь гайхалтай үр дүн үзүүлжээ. Долоо хоногийн турш туршилтанд орсон хүмүүс өдөр тутмын ажлаа хийхдээ гол биш гараа ашиглажээ. Тэдний түрэмгийлэлийн идэвхижил буурсан болохыг Денсон олж мэдсэн байна. 

Хоёр дахь гар

6 Сонголт

Сонгох юм бидэнд байна гэдэг мэдээж сайн хэрэг. Гэвч заримдаа олон юмнаас сонгох болоход учраа олохоо байдаг. Зөв баттай шийдвэр гаргахын тулд төсөөлж буй хувилбаруудынхаа тоог багасгах хэрэгтэй. 

Сонголт

7 Хөгжим

Олонхи хүмүүст хөгжим “амьдрахад” нь тусладаг. “Хөгжим бидний зүрх сэтгэлд төдийгүй биеийн хөгжилд ихэд нөлөөдөг.”-гэж японы эрдэмтэд мэдэгджээ. Жишээлвэл, хөгжмийн бүтээл сонсох нь аз жаргал, баяр цэнгэлтэй байх мэдрэмжийг бий болгодог подамин гармоныг ялгарахад тусладаг байна. 

Хөгжим

8 Баруун чихээ ашигла

Баруун чих олонхи хүмүүсийн хувьд голлох үүрэгтэй байдаг. Тэр нь хэлийг боловсронгуй болгодог тархины зүүн хагас бөмбөрцөгтэй шууд холбоотой. Хэрвээ та зүүн чихээрээ сонсдог бол, таньд “хоцрох үйлдэл” явагдаж байна. Иймд баруун чихээ сайн хөгжүүл...

Баруун чихээ ашигла

9 Тод өнгөнүүд

Бидний өнгөний ойлголт өдөр тутмын амьдралд хүчтэй илэрч байдаг билээ. Тод өнгөнүүд хариу үйлдэл хийх, ой тогтоолтын хурданд маш их нөлөөлдөгийг Эссекс их сургуулийн эрдэмтэн Дункан Смит олж тогтоожээ. Туршилтанд улаан өнгийг жич онцлон тэмдэглэсэн байна. Улаан өнгө анхаарал татдаг. Хүн улаан хувцас өмсөхөд, бусдад илүү хүчтэй, итгэлтэй санагддаг байна. Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсвэл, хурц тод өнгийн хувцас өмсөх нь зүйтэй. 

Тод өнгөнүүд

10 Кодлох

Олон мэдээлэлийг богино хугацаанд хэрхэн тогтоох вэ? Мэдээлэлээ кодлох нь зүйтэй. Ингэхэд “байрлуулах арга” сайн тохирдог. Та ямар нэгэн танил байр савыг өөртөө төсөөлөх ёстой. (байр, өрөө г.м) Дараа нь хэд хэдэн зүйлийг ялган, түүндээ өмнө нь дүрд хувиргасан мэдээлэлээ (ширээ, сандал гэх мэт...) байрлуулах хэрэгтэй. 

Кодлох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()