“ХХБ”-ны төв оффисын барилгын өргөтгөлд талбай түрээслэх битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна

2016-05-25, 08:37
2,915

ХХБ-ны төв оффисын барилгын өргөтгөлд зоогийн газрын зориулалттай талбай түрээслэх байгууллагыг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна.

“ХХБ”-ны төв оффисын барилгын өргөтгөлд талбай түрээслэх битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна

Нийт талбайн хэмжээ: 675.42 м.кв

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 5-аас дээш жил явуулсан байх;

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга;
  • Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)-ний хуулбар;
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан;
  • Үнийн санал (1 м.кв талбайг түрээслэх нэгж үнэ);
  • Үйл ажиллагаагаа эхлүүлэх хугацаа;
  • Хамтран ажиллах хугацаа (доод тал нь 3 жил);
  • Төлбөрийн нөхцөл;
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт;
  • Бусад холбогдох мэдээлэл;

Жич: Тендерийн материалын худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой банкнаас тавьж буй техникийн нөхцөл шаардлага, бусад мэдээллийг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!

Та бүхэн холбогдох материалаа 2016 оны 06-р сарын 13-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө -19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс

Тендертэй холбоотой  асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй  холбогдоно уу.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.