Ор хөнжлийн ажилдаа харамсч явдаг одууд

Бид бүгд л ямар нэгэн алдаа гаргаж, амаа барих тохиолдол бишгүй л гардаг. Гэхдээ ор хөнжлийн ажил, сексээс болж харамсч явдаг алдар нэртэй, одууд гэж бас байна шүү. Ингэхэд тэд юунаас болж тэгтлээ харамсч, амиа барих болов. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ор хөнжлийн ажилдаа харамсч явдаг одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Саймон Коуэлл (Simon Cowell)

Дэлхий нийтэд хахир хатуу ааш, чадварлаг продюсер гэдгээрээ алдартай Саймон Коуэллийг нэгэн хос унтлагын өрөөнд нь орж, тэдний бэлгийн ажлыг дүгнэн шүүж, болохгүй байгаа зүйлсийг хэлж өгөхийг хүссэн байдаг. Гэхдээ энэ нь зүгээр ч үгүй бүр 150,000 долларын цалинтай байсан юм. Харин шулуун үгтэй, шунахай сэтгэлгүй тэрээр шууд л эсэргүүцсэн ч сүүлд амаа барьсан гэдэг шүү. Мэдээж мөнгөнд дургүй хэн ч байхгүйтэй адил тэр ч бас зүгээр шахуу халааслах боломжтой байсан 150,000 доллараа сүүлд үгүйлсэн л байж таараа.

Саймон Коуэлл (Simon Cowell)

2 Бритни Спирс (Britney Spears)

Попын гүнж маань үргэлж л асуудалд орооцолдон, хэл аманд өртөж явдаг билээ. Түүний хувьд жинхэнэ хайрыг удаан амтлах аз тохиогоогүй юм. Бритни загвар өмсөгч, бүжигчин Кевин Федерлайн (Kevin Federline)-тай гэрлэсэн бөгөөд 2 хүүхдийн эцэг эх болсон билээ. Гэвч тэд удалгүй буюу ердөө 3 жил болоод салсан юм. Харин тэднийг хоёр тийш болсны дараа хосуудын секс бичлэг тарж, тэднийг эвгүйцүүлж, хэл амны бай болгож орхисон аж. Бритни энэ тухайд их харамсаж явдаг гэдгээ мэдэгдсэн бөгөөд хүмүүс ч түүнийг ойлгож, алдаа гаргадаггүй хүн гэж юу байхав хэмээн тайтгаруулж байсан гэдэг.

Бритни Спирс (Britney Spears)

3 Канье Вест (Kanye West)

Алдартай реппер гэхээсээ илүүтэй реалити шоуны од Кимийн нөхөр гэдгээрээ олноо нэртэй болсон гэж хэлж болохуйц юм. Түүний үзэсгэлэнт царай, төгс галбирт гэргий үе үе нүцгэлчихээд байдаг гэмтэй. Бараг Каньегийн гаргасан клипүүдээс илүү Кимийн нүцгэн зураг олонд танил байх шүү. Харин залуу хэт задгай эхнэртээ жаахан сэтгэл гундуу явдаг гэнэ. Зөвхөн минийх байх ёстой хүн ийн нууц нандин зүйлсээ бусдад бүр бүх хүнд дэлгэж байгаа нь тааламжтай санагддаггүй гэсэн ч удаатай. Арай тэр Кимтэй гэр бүл болсондоо харамсаж явдаг юм биш байгаа? Уг нь саяхан л гайхалтай гэнэтийн бэлгээр өглөөг угтаж байсан хосууд юмсан. 

Канье Вест (Kanye West)

4 Шер (Cher)

Өдгөө 70 настай гайхалтай дуучин, жүжигчин Шер залуу халуун насандаа чамгүй дэггүй нэгэн байжээ. Тэрээр бага залуу байхдаа RocknRoll-ийн хаан Элвис Пресли (Elvis Presley)-тэй учир ургуулах боломж байсан хэдий ч Шер татгалзсан юм. Харин одоо болсон хойно тэрээр их зан гаргасандаа харамсч, амаа барьж явдаг гэнэ шүү.

Шер (Cher)

5 Крис Женнер (Kris Jenner)

Алдарт реалити шоуны од Крис Женнер шуугиан, цуу ярианаас сална гэж үгүй. Тэдний гэр бүлийнхний тухай хүн бүр ам уралдан ярьж, байнга л олны хараанд өртдөг. Харин тэрээр хуучин нөхөр болох Брюс Женнер (Bruce Jenner) буюу өдгөө хүйсээ солиулж Кайтлин Женнер (Caitlyn Jenner) болсон нөхөртэйгээ онгоцонд нисч яваад тэсгэл алдарч угаалгын өрөөг хамтдаа зорьсон аж. Тэнд мэдээж юу болсон нь ойлгомжтой. Харин овсгоотой онгоцны үйлчлэгч тэдний энэхүү ичгүүргүй үйлдлийг мэдээд, олон нийтэд зарлаж орхисон байдаг. Тухайн үед хосууд бас л хэцүү байдалд орсон бөгөөд өдгөө Крис Женнер эмэгтэй болсон нөхөртэйгээ онгоцонд секс хийж, баригдсан мөчөө дурсахыг хүсдэггүй нь лавтай.

Крис Женнер (Kris Jenner)

6 Ник Жонес (Nick Jones)

Залуухан, халуухан дуучин эр өдгөө охидын зүрхийг булиглуулж яваа юм. Харин тэрээр анх эмэгтэй хүнтэй ойртохдоо бага зэрэг бүтэлгүйтсэн гэдэг. Юугаа ч мэдэхгүй бяцхан залуу хөгжим тавин, романтик байдал үүсгэхийг хүстэл эсрэгээрээ хүнд хэмнэлтэй рок дуу чарлаж, залуусыг хамаг хүслийг унтраасан аж. Тэд дуугаа унтраагаад дахин оролдож үзтэл нэг л болж өгөөгүй гэдэг. Ингээд л Никийн анхны шөнө бүтэлгүйтэж орхисон байна. Энэ тухайгаа нэг их яриад байх дургүй ч гэсэн аль болох хөгжилтэй дурсамж болгохыг зорьдог гэнэ шүү.

Ник Жонес (Nick Jones)

7 Женнифер Лауранс (Jennifer Lawrence)

Гайхалтай жүжигчин бүсгүй өдгөө маш олон шүтэн бишрэгчтэйн дээр амжилт арвинтай байгаа билээ. Харин тэрээр хамгийн анх киноны секс хэсэгт тоглохдоо их л эвгүйцэж байсан аж. Тиймдээ архи хүртэл ууж, тайвшрах гэж оролдсон бүсгүйг баллах шахсан гэдэг. Тэрээр бага зэрэг халамцаж, дүрдээ хэт орж найруулагч болон хамтран тоглогчоо алмайруулж орхисон байдаг. 

Женнифер Лауранс (Jennifer Lawrence)

8 Бен МакКензи (Ben McKenzie)

Телевизийн нэрт жүжигчин эр орондоо азарга мэт л харагддаг байх. Гэхдээ бодит амьдрал дээр арай л өөр аж. Тэрээр 22 настай байхдаа давхар орон дээр унтдаг байсан гэнэ. Мэдээж тийм орон дээр гайхалтай секс хийнэ гэдэг юу л бол. Тэрээр давхар ортой байхдаа 2,3 хүүхэн гэртээ авчирч байсан аж. Одоо харин гэнэн насны алдаагаа бодож, жаахан харамсаж явдаг байна.

Бен МакКензи (Ben McKenzie)

9 Кевин Жонес (Kevin Jones)

Жүжигчин, хөгжимчин тэрээр эхнэртэй болтлоо ганц ч удаа секс хийж үзээгүй гэдэг. Хамгийн анх эхнэртэйгээ болзож байхдаа эр хүн болсон бөгөөд нилээдгүй хөгтэй өнгөрчээ. Магадгүй эхнэр нь түүнийг "юу ч мэдэхгүй пацаан" хэмээн дүгнэсэн ч байж болох юм шүү. Харин өдгөө залуу гэргийдээ өөрийн сул болоод арчаагүй талаа харуулсандаа харамсаж явдаг боловч эхнэр болон хүүхэдтэйгээ аз жаргалтай сайхан амьдарч яваа билээ.

Кевин Жонес (Kevin Jones)

10 Шайа ЛаБаф (Shia LaBeouf)

Жүжигчин Шайа амьдралынхаа турш нэлээдгүй олон харамсах зүйл хийгээд амжсан байдаг шүү. Тэрээр сексийн тухайд маш өвөрмөц зүйлсийг хүсдэг бөгөөд аль болох л шинэ шинэ байрлал, орчин бүрдүүлэхийг зорьдог гэнэ. Харин нэг удаа тэрээр порно үзэж байхдаа секс хийсэн төдийгүй үйлдэл, хөдөлгөөнийг нь дуурайж, хамтрагчаа чамгүй зовоосон гэдэг.

Шайа ЛаБаф (Shia LaBeouf)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()