Диснейн гүнжүүдийн үнэн түүх

Диснейн хүүхэлдэйн кинонууд үзэсгэлэнт гүнжүүдээрээ алдарт хүрсэн гэхэд хилсдэхгүй. Охид болгон бага байхаасаа үүнийг үзэж, тэдэн шиг болохыг, тэднийх шиг дэрвэгэр гоё даашинз өмсөхийг мөрөөдөж өссөн байдаг. Бүгд л их сайхан сэтгэлтэй, гэнэн, бас амьтадтай ярьж чаддаг хэмээн дүрслэгддэг боловч амьдрал дээр ийм зүйл байхгүй нь харамсалтай. Ингээд та бүхэндээ Диснейн үзэсгэлэнт гүнжүүдийн үнэн түүхийг өгүүлье.

Диснейн гүнжүүдийн үнэн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сэрэл хөдлөлт

“Бяцхан лусын дагина” киноны төгсгөл хэсэгт Ариэл, ханхүү нар үүрдийн хайрын баталгаа болгож, хуримаа хийдэг билээ. Тэдний хайрыг ламтан гэрчлэх бөгөөд тэрээр Ариэлийн үзэсгэлэнт төрх, халуухан биеийг хараад тэсэлгүй, сэрэл нь хөдөлж, тэр бүү хэл эрхтэн нь босчихдогийг та анзаарч байв уу? Уг нь балчир насны хүүхдүүдэд зориулсан кино байлтай. Гэтэл тус үзэгдэл нь олон хүний гайхшралыг төрүүлж, зэвүү дургүй хоёрыг нь зэрэг төрүүлээд авсан байдаг шүү.

Сэрэл хөдлөлт

2 Нүцгэн

Хааны гүнж болон ядуу хүү хоёрын хайрыг гайхалтай сайхнаар өгүүлж өгөх “Алладин” киног үзээгүй хүн гэж ховор биз. Гэхдээ киноны ихэнх хэсэгт тэд нүцгэн шахуу гардаг юм. Алладин Жасмин гүнжийн тагтан дээр ирээд гүнжийн тэжээдэг бартай бага зэрэг асуудал үүсгэх бөгөөд бүр түүнд хандаж “Тэр одоо хувцсаа тайлж байгаа би үүнийг нь хармаар байна” гэж хэлж байгаа мэт сонсогддог юм. Гэвч кино багийнхан хэлэхдээ Алладин ердөө л "Тайвшир, сайн муужгай, суугаарай" гэж хэлдэг хэмээсэн байна. Гэхдээ энэ нь англи хэл дээр яг адил сонсогддог бөгөөд бяцхан үзэгчдийг төөрөгдүүлээд амжсан юм.

Нүцгэн

3 Бэртэл

Эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл болсон “Үнсгэлжин” кинон дээр сайхан сэтгэлт охин, ханхүүгийн үдэшлэгт очин, болор шаахайгаа гээчихээд явж буйгаар дүрслэгддэг. Харин ханхүүгийн туслах болор шаахайг барин хаант улсын бүх охид, бүсгүйчүүдэд өмсүүлэн, аль таарсныг нь ханхүүгийн гэргий болгоно гэж зарладаг. Харин туслах үнсгэлжингийн гэрт ирэхэд хоёр эгчид нь тааралгүй түүнд яг таарч үнсгэлжин ханхүүгийн гэргий болдог билээ. Харин тус киноны эх зохиолд нэг эгч нь хөлөө гуталд тааруулах гэсэндээ хуруунуудаа хайчилж, харин нөгөөх нь өсгийгөө тайрдаг байна. Кино багийнхан үүнийг хүүхдүүд үзэхэд тохиромжгүй хэмээн дүгнэж, арай зөөлрүүлж дүрсэлсэн аж.

Бэртэл

4 Хүч хэрэглэх

“Гүнж ба мэлхий” хэмээх хүүхэлдэйн киног Дисней компани “Мэлхий ханхүү” зохиолоос сэдэвлэн бүтээсэн билээ. Гэхдээ тус бүтээлийн эх зохиол дээр гүнж мэлхийг харан цочсондоо хана руу савдаг бөгөөд түүнийг үнсэж ханхүү болгох бус хүзүүг нь тасдаж орхидог гэнэ шүү. Манай киноны гол дүрийн баатар гүнж Тиана ямар азаар сайхан сэтгэлтэй байж, мэлхийг ханхүү болгож хувиргасан юм? Аймшигт үзэгдлийг бидэнд харуулаагүй түүнд талархах хэрэгтэй.

Хүч хэрэглэх

5 Зохиомол түүх

Уугуул Америк бүсгүйн амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Покохантис” кино нь түүний эрэлхэг зориг болон бүтэшгүй хайрыг дүрслэн харуулдаг. Гэвч үнэн хэрэгтээ түүх өөр байсан юм. Кинон дээр түүнийг Жонн Смит гэх англи залууд сэтгэл алдарч буйгаар дүрсэлдэг боловч амьдрал дээр бүсгүй харин ч түүнийг үзэн яддаг байсан юм. Жонн бүсгүйд үргэлж худал хэлж, тэр бүү хэл хүүхэд хулгайлуулж байсан гэдэг. 

Зохиомол түүх

6 Алуурчин

Бас нэгэн гүнжийн тухай түүх. Диснейн гүнжүүд бүгд л үзэсгэлэнтэйн дээр хэтэрхий гэнэн байдаг бөгөөд үүнээсээ болж байнга хохирогч болдог. “Цасан гоо ба долоон одой” кинон дээр мөн л хөөрхөн төрхөөсөө болж хойд ээждээ адлагдсан охин одой нартай аз жаргалтай, баяр хөөртэй амьдардаг. Харин түүнийг амьд байгааг мэдсэн хойд эх нь хөгшин эмгэний дүрд хувиран хортой алим идүүлж, гүн нойронд автуулдаг бөгөөд түүний гүн нойрыг ханхүү сэрээж, хуримаа хийдэг юм. Харин хойд эх нь хавцлаас унаж үхэж буйгаар дүрсэлдэг боловч эх зохиол нь үүнээс арай өөр юм. Цасан гоо хойд эхдээ галт гутал өмсгөдөг бөгөөд үүнийг өмссөн тэрээр дэвхэцсээр байгаад тарчилж үхдэг аж. Үүнээс цасан гоогийн өнөөх сайхан сэтгэл харагдаж байна гэж үү?

Алуурчин

7 Атаархал

“Араатан ба гоо бүсгүй” хэмээх кинонд үзэсгэлэнт Белл айлын цор ганц охин хэмээн дүрслэгддэг. Харин тус киноны эх зохиол дээр охин дээрээ 2 эгчтэй бөгөөд түүний эгч нар Беллийг тансаг орд харшид амьдарч байгаад атаархан, хорон санаа өвөртөлж, тэднийг салгахыг оролддог гэнэ шүү. Гэвч кино багийнхан хэт их атаа жөтөө нь киног хүүхдийнх биш болгочихно хэмээгээд тэдний дүрийг хассан байдаг.

Атаархал

8 Ид шид

“Үнсгэлжин”-гийн үлгэрт түүний ээж нь нас барсны дараа охины аав шинэ эхнэртэй болж, шинэ амьдрал зохиодог. Үнсгэлжингийн хойд эх нь хоёр охиноо дагуулж ирдэг бөгөөд аав нь нас бармагц үнсгэлжинг зарц болгодог билээ. Зовж, зүдэрсэн охинд шидэт эх гарч ирэн тусалдаг. Харин үнсгэлжийн эх зохиол дээр тэрээр ээжийнхээ булшин дээр мод тарьдаг төдийгүй тус мод нь охины хүслийг биелүүлдэг байв. Үүгээр ч зогсохгүй өөрийг нь байнга дарамталдаг байсан хойд эхийнхээ хоолойг хэрчиж алдаг юм шүү!!!

Ид шид

9 Жинхэнэ түүх

Дээр дурдсанаар Ариэл гүнж ханхүүтэй гэрлэж, аз жаргалтай амьдарч буйгаар үлгэр жаргадаг. Гэтэл анх эх зохиол дээрээ ханхүү Ариэлийг хуурч, үүнд нь гомдсон Ариэл хайрт залуугаа хөнөөж, өөрөө буцаад лусын дагина болдог байна.

Жинхэнэ түүх

10 Хүчирхийлэл

“Нойрсож буй гүнж” кинон дээр ханхүү бүсгүйн уруул дээр үнсэн гүн нойрноос сэрээдэг. Гэтэл анхны зохиол дээр бүсгүйг харсан ханхүү өөрийн дур хүслээ барьж чадалгүй хүчирхийлж сэрээдэг төдийгүй хоёр ихэр хүүхэдтэй болгодог байна. Гэсэн атлаа ханхүү хаан болж өөр нэгэн бүсгүйтэй гэрлэх бөгөөд Аврораг хоёр хүүхдийнх нь хамт цамхагт байлгадаг байсан аж. Хааны хатан бүсгүйн ихэр хүүхдүүдийг хулгайлахаар үйл явдал цааш өрнөх байжээ.

Хүчирхийлэл

11 Хүүхдийн хулгайч

Нэрт зохиолч Ханс Кристиан Андерсен (Hans Christian Andersen)-ы зохиолуудаас Дисней кино компани ерөнхийдөө санаа авч бүтээлүүдээ туурвидаг. Түүний хамгийн алдартай зохиол “Цасан хатан”-аас сэдэвлэн “Frozen” киног бүтээсэн байдаг. Харин Ханс Андерсений зохиол дээр цасан хатан буюу Элса бяцхан хүүг хулгайлан дагуулж, яван, ганцаардал гунигаа нимгэлдэг байсан гэнэ. Гэвч энэ нь Элсаг хэт дээрэнгүй нэгэн мэт харагдуулах талтай гэсэн тул Диснейгийнхэн хасч орхисон байна.

Хүүхдийн хулгайч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()