1
Хоёрдугаар сарын үхлүүд
2006 оны 2-р сарын 9-ний хар өдөр, Салт Лейк хотын орчимд нэгэн Испани бүсгүй, байрандаа нас барсан байдалтай олджээ. Энэ хэрэг өнөөг хэр нь шийдэгдээгүй байна. Мөн 2008 оны 2-р сарын 9-нд өөр нэгэн Испани бүсгүй гэртээ нас барсныг цагдаа нар олсон бөгөөд түүнээс хэдхэн км-ийн зайд анхны хохирогч бүсгүйн гэр байсан нь хачирхалтай. Энэ нь хэн нэгэн гэмт этгээдийн санаатай үйлдсэн, цуврал аллага байх өндөр магадлалтай ажээ. Хохирогчдын нас барсан шалтгаан, тухайн үеийн нөхцөл байдал нь алуурчныг нэг байсныг нотолно. Тэдний биеэс авсан хэрэгтний ДНК байгаа ч, харамсалтай нь түүнтэй нь тохирох нэг ч сэжигтнийг олоогүй гэдэг. Үүнээс хойш тэдний үхлийг “Хоёрдугаар сарын үхлүүд” хэмээн нэрлэх болсон юм.
2
Бостоны дуулиант үхэл
Энэхүү аймшигтай хэрэг нь 1964 онд болсон юм. Альберт ДеСальво (Albert DeSalvo) хэмээх эрийг Бостон хотод оршин суудаг, 18-85 насны 13 эмэгтэйг хүчирхийлэн, амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргээр баривчилсан байдаг. Учир нь эмэгтэйчүүдийн биеэс түүний ДНК-ийг олсон бөгөөд, шинжээчдийг үзэж буйгаар энэхүү хэргийн алуурчнаар нэгээс олон алуурчид байгаа болохыг онцлон дурдсан аж. Шүүхээс түүнийг сэтгэцийн гажигтай хэмээн тогтоож, ялыг нь бууруулсан байдаг.
3
Кливлендийн алуурчин
Кливлендэд 1930-аад оны сүүл үеэр, аймшигтай алуурчны аллагын хэргүүд дуулианыг тарьж байв. Тэрээр хохирогчдын биеийг 20 хэсэг болгон хувааж, хүн танихын аргагүй эрэмдэглээд орхидог байжээ. Биеийн хэсгүүд нь хэдэн сар, өдрийн дараа гэхчлэн харилцан адилгүй хугацаанд олдсоор... Чухам тэдгээр олдсон биеийн хэсгүүд бүгд өөр хүнийх бөгөөд яг л эвлүүлдэг тоглоом шиг тараан хаядаг байжээ. Тэдгээр хохирогчдын биеийн зарим хэсгийг өдгөө музейд хадгалдаг байна.
4
Тэргэл сарны алуурчин
1946 оны хавар, АНУ-ын Техас мужид нэгэн эр, 8 хүнийг буудаж, тэднээс 5 нь нас барсан юм. Тэрээр ихэвчлэн залуу хосуудыг хороодог бөгөөд магадгүй хайр түүнийг зэвүүцүүлдэг байсан бололтой. Амьд гарсан хүмүүсийн хэлж буйгаар түүнийг маш өндөр бөгөөд нүүрэндээ цагаан даавуу углаж, нүдний орчмоо цоолсон байсан гэжээ. Тэрхүү аймшигт хэрэг гарснаас хойш, нутгийн оршин суугчид хаалга үүдээ битүүлэн, байнгын сонор сэрэмжтэй байх болсон байна.
5
Фермд болсон аймшигт аллага
Энэхүү ферм нь Герман улсад байдаг бөгөөд 1922 оны 3-р сарын 31-нд гэр бүлийн 6 гишүүн гэрийнхээ хажууханд байрлах фермд булагдсан байхыг олжээ. Хохирогчдын 2 нь хижээл насны эхнэр нөхөр хоёр бөгөөд бусад нь тэдний охидууд, зээ нар байсан аж. Тэдний толгойг таслан, хажууханд булсан бөгөөд биеийг нь өвсөн сүрлээр далдалжээ. Тус хэргийн алуурчныг өнөөг хэр нь олж чадаагүй юм.
6
Шинэ Орлены сүхт эр
1918 оны 5-р сараас 1919 оны 11-р сарын хугацаанд аллага үйлдсэн эрийг хайгаад олоогүй юм. Түүний гарт 15 хүн нас барсан бөгөөд бүгдийг нь гэр дотор сүхдэж амийг нь хороосон аж. Мөн тэрээр нас барсан айл бүрийнхээ үүдэнд цустэй сүхээ үлдээдэг бөгөөд энэ нь ч түүнийг олох шалтгаан болж чадаагүй юм.
7
Учир битүүлэг үхэл
1959 онд нэгэн сургуулийн 9 оюутан аяллаар явж байхдаа харамсалтайгаар нас барсан юм. 2-р сарын 1-ний шөнө тэд унтахаар майхандаа оржээ. Гэвч тэд өглөө нь тас хөлдсөн байдалтай олдсон бөгөөд тухайн үед агаарын температур хасах 15-18 градус байсан гэдэг. Чухам тэднийг яагаад ийнхүү хөлдсөнийг бурхан л мэдэх байх...
8
Элизабет Шорт (Elizabeth Short) буюу "Black Dahlia"
Эгэл жирийн үзэсгэлэнтэй бүсгүйн үхэл мөн л маш нууцлаг, хачирхалтай хэргүүдийн нэг билээ. Тэрээр дөнгөж 22 насандаа, маш хэрцгийгээр алуулсан бөгөөд түүний цогцсыг 1947 онд, Лос Анжелес хотоос олсон юм. Биеийг нь хүн харахын эцэсгүй эрэмдэглэж, цусыг нь юүлэн, биеийг нь бүсэлхийгээр нь таслан хоёр хэсэг болгоод, нүүрийг нь танихын аргагүй зүсэж, сүйтгэжээ. Түүний алсан алуурчныг өнөөг хэр нь олоогүй бөгөөд зөвхөн гаж донтон байсан гэдгийг нь л баттай мэдсэн юм. Өдгөө түүний үхлээр кино хүртэл бүтээгдсэн байдаг юм. Амыг нь нэг чихнээс нөгөө чих хүртэл нь зүсч хаясан нь яг л "Joker" шиг харагдсан ажээ.
9
Ордны алуурчин
1960-аад оны сүүлээр Хойд Калифорнид 5 хүнийг хэрцгийгээр хөнөөсөн байхыг олжээ. Үүнээс гадна 37 хүнийг энэ мэтээр хэрцгийгээр хороосон байна. Хэрэгтэн хохирогч бүр дээр ордны тэмдэглэгээг хийсэн байсан нь түүнийг "Ордны алуурчин" хэмээхн нэрлэхэд хүргэсэн юм. Гэвч эл хэргийн алуурчныг өнөөг хэр нь олоогүй юм. Зөвхөн хэргийн хуудсанд л тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
10
Хэрчигч хочит Жак (Jack the Ripper)
Түүний талаар хүмүүс домог мэтээр ярьж, хүүхдүүдээ айлгаж байна. Учир нь тэрхүү аймшигт хэргүүдийг үйлдсэн этгээд өнөөг хэр нь тодроогүй байсаар авсандаа орсон юм. 1888 оны орчимд Лондон хотноо амьдарч байсан Жак гэх нэгэн эр шөнийн цагаар гудамжинд явж байгаа залуу бүсгүйчүүдийн хоолойг нь огтлон, улмаар дотор эрхтнийг нь аваад эрэмдэглэн хаядаг байжээ. Тэрээр өөрийг нь мөрдөж басйан цагдаа нарт хүний жижиглэсэн бөөрийг хүртэл илгээж байсан гэдэг.