10
Ронда
Испанийн эртний хот Ронда нь далайн түвшнээс дээш 750 метрийн өндөрт байрлах бөгөөд хадан хавцал мэт хоёр сүрлэг уулыг холбосон гүүртэй гэдгээрээ алдартай.
9
Манарола
Италийн Лигури тосгонд байх энэхүү хот нь далайд маш ойрхон, хадан хавцлууд дээр "ургажээ". Бүх байшингийн цонхноос байгалийн гайхалтай үзэмж, амьсгаа давхацмаар мэдрэмжийг авах боломжтой .
8
Бонифачо
Газар дундын тэнгисээс 70 метрийн өндөрт оршдог.
7
Кейптаун
Африкийн хамгийн үзэсгэлэнтэй газар гэж болно.
6
Тропиа
Гүн хөх далайд хэзээ хэзээгүй унах гэж байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц өндөрт баригдсан байшингууд зөвхөн энд л бий. Домогт өгүүлснээр бол Геркулес бурхан энэхүү газрыг бий болгосон гэлцдэг.
5
Синтра
XIX зууны үеийн Португалийн унаган төрхийг өнөө цагт тэр чигт нь авчирсан гэлтэй эл газрыг хаад ноёд ихээр зорьж, тухлан саатдаг байжээ. Португалийн үнэт өв болсон хамгийн нандин газар юм.
4
Мадейра
"Атлантын сувд", "Хөвж буй цэцэрлэг" гэгддэг энэхүү тосгон нь дэлхийд өөр хаана ч байхгүй хараа булаам үзэсгэлэнтэй газар юм.
3
Норт Бонди
Австралийн хамгийн алдартай эргүүдийн нэг бөгөөд жуулчдын хөлөөр тасардаггүй гэнэ.
2
Кастельфольит-де-ла-Рока
Амьдрахад хамгийн аюултай газруудын нэгээр нэрлэгддэг ч адал явдалд дурлагчдын сонирхлыг соронзон мэт татдаг газар юм.
1
Санторини
3500-аад жилийн өмнө Эгийн тэнгисийн галт уулын дэлбэрэлтийн дүнд гайхалтай үзэмжтэй 5 арал бий болсон билээ. Тэдний хамгийн алдартай, хамгийн сайхан газар нь Санторини юм.