Дэлхийн хамгийн бага судлагдсан газрууд

Энд дурьдагдсан газруудын алинд нь ч хүрэхэд их хэцүү бөгөөд технологи хөгжсөн өнөө цагт хүртэл эдгээрийн зарим нэгрүү хүрэхийн тулд маш хүнд замыг туулах хэрэг гардаг. Ингээд та бүхэнд хүн гэдэг юуг ч хийж чадах “чөтгөр”-үүдийн өнөөг хүртэл сайтар судалж чадаагүй газруудыг танилцуулж байна. Эдгээр газруудын байгаль нь онгон хэвээр хадгалагдаж, гинжин холбоо нь тасралгүй үлдэж, хүний оролцоогүй амьдрал өрнөж байгаа.

Дэлхийн хамгийн бага судлагдсан газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гренландын мөсөн бамбай.

Эрик Краснын нээсэн энэ арлын 80% нь мөсөөр хучигдсан байдаг. 1,71 сая м2 талбайг эзэлсэн мөсөн гадаргуй юм. Одоогийн хэмнэлээрээ байвал 2000 жилийн дараа бүхэлдээ хайлна гэж үзэж байгаа. Тиймээс энэ газар очиж үзэхийг хүсвэл, танд хангалттай хугацаа байна хэмээн ойлгож болно. 

Гренландын мөсөн бамбай.

2 Колумбын хойд хэсгийн уулс

Колумын Хойд зүгийн уулсад зөвхөн партизаны цэргүүд болон гэмт хэрэгтнүүд л хөл тавьж байжээ. Тиймээс энд чухам хэдэн уул байдгийг хэлж мэдэх хүн ховор бөгөөд эндэхийн уугуул овог аймгууд маш найрсаг хүмүүстэй юм байна. Эрдэмтэд судалгаа энд шинжилгээ хийх бүртээ ургамал, амьтны шинэ төрөл зүйлсийг нээдэг ажээ. 

Колумбын хойд хэсгийн уулс

3 Амазонкийн ширэнгэн ойнууд

Амазонкийн ширэнгэн ойн моднуудыг хүмүүс идэвхитэй сүйтгэж, судалж байгаа хэдий ч тэнд орчин үеийн соёл иргэншлийн сүүдэр ч тусч үзээгүй овог аймгууд, газрууд олон үлджээ. Бульдозер мэтийн орчин үеийн тоног төхөөрөмжүүд ойн хамгийн алслагдсан өнцөг булангуудад одоо хэр нь хүрээгүй байгаа. Тэр тусмаа хамгийн хортой ургамал, амьтан аж төрдөг хэсгүүд судлагдаагүй хэвээр байна. Харамсалтай нь сая сая жилийн турш оршин тогтносон уг ой модод асар хурдтай усгагдаж байна. 

Амазонкийн ширэнгэн ойнууд

4 Папуа – Шинэ Гвиней

Шинэ Гвинейн Папуа бол хамгийн бага судлагдсан газар төдийгүй эрдэмтдийн анхаарлыг соронзоддог хамгийн ховор төрөл зүйлийн ургамал, амьтан, маш сонин ёс заншилтай уугуул овог аймгуудын өлгий юм. Эндээс ургамал амьтдын шинэ төрөл зүйл, шинэ соёл иргэншлүүд судалгаа бүрээр нээгддэг бөгөөд цаана нь асар олон нууц далд хэвээрээ үлдсэн байдаг нь илт. 

Папуа – Шинэ Гвиней

5 Намиб

300 гаран квадрат миль талбай бүхий, 2.1 сая хүн амтай Намиб нь Африкийн хамгийн бага судлагдсан орон юм. Намиб нь үчимбэр, хирс зэрэг амьтдын хулгайн анчдаас зугтах тааламжит “оромж” болдог. Намибийн байгаль хамгааллын өвөрмөц хуулийн заалтын ачаар тэр. Энэ бол байгаль хамгаалах тал дээр Дэлхийд цор ганц байдаг өвөрмөц хууль гаргасан ганц улс юм. 

Намиб

6 Тристанда Кунья

Өмнөд Африкаас холгүйхэн орших 7 миль урттай Тристан да Кунья бол Дэлхийн хамгийн алслагдсан арлуудын нэг юм. Энэ арлын уур амьсгал нэн тааламжтай тул аварга том далайн заан, эргийн болон усанд шумбагч шувуудын орогнох газар болдог. Тристаны халуун цэгт идэвхитэй галт уулууд ноёрхдог. 

Тристанда Кунья

7 Сибирийн зүүн хойд хэсэг /Камчаткийн хойг/

Сибирь бол Орос улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг эзэлдэг газар билээ. Тэрчлэн Сибирийн нутаг дэвсгэрт энэ улсын хүн амын 30% нь амьдардаг байна. Эдгээрийн дийлэнхи нь Сибирьт аж төрөх биш, харин нефть олборлох зорилгоор байдаг. 

Сибирийн зүүн хойд хэсэг /Камчаткийн хойг/

8 Ганкар Пунсум

Ганкар Пунсум уулс бол Дэлхийн хамгийн өндөр цэгүүдийн жагсаалтад дээгүүр бичигддэг. Түвд, Хятад, Бутан гурвын хил дээр байдаг энэ уулс алслагдмал байдлаасаа болоод ч тэр, гурван орны улс төр, нийгэм, шашны асуудлаас болоод ч тэр маш бага судлагджээ. 

Ганкар Пунсум

9 Өмнөд Туйл

Өмнөд Туйлыг судлаачдын тэр болгон очиж чаддаггүй, Дэлхийн мөсний хамгийн том нөөц гэж тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд Өмнөд Туйлын судалгааны ажил илүү идэвхитэй болсон нь Дэлхийн дулаарлаас үүдэлтэй бөгөөд Дэлхийн дулаарлын нөлөөгөөр Өмнөд Туйлын тэсгим хүйтэн харьцангуй багасчээ. 

Өмнөд Туйл

10 Марианы хотгор

Энэ газар бол Дэлхийн хамгийн бага судлагдсан хэсэг. Далайн энэ гүн хотгор нь Гуам болон Марианы арлуудын ойролцоо байдаг. Дөнгөж 2011 онд л АНУ-ын NAVY–гийнхэн Маррианы хотгорын хонхор, гүдгэрийн бүтцийг тоймлон гаргасан байна. Үүний тулд Гидрографик усан онгоц, болон олон цацрагт эхолот ашиглажээ. 

Марианы хотгор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()