1
Дэлхий дахинаа Ромео, Жулиет гэх нэрээр алдаршсан, маш үзэсгэлэнтэй, дур булаам төрхтэй хосууд болох Элназ Голрох (Elnaz Golrokh), Хамид Фадаей (Hamid Fadaei) нар баривчилгаанаас зайлсхийн Катарын нийслэл Дубай хотыг зорьжээ.
2
Учир нь Иранд өөрийн гоо үзэсгэлэнг гайхуулж, торон гивлүүр, ороолтоо аван үс, зүс, биеэ олонд харуулсан 170 гаруй модель бүсгүйчүүдийг ийнхүү хууль ёсоо уландаа гишгэсэн гэх үндэслэлээр баривчилж байгаа гэнэ. Тиймээс алдартай хосууд ч мөн Иранд ирсэн даруйдаа баривчлагдах нь тодорхой болжээ.
3
Хосуудын хувьд энэхүү шийтгэлээс зайлсхийн, Дубай хотын 5 одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж байгаа бөгөөд өөрийн улсын энэ утгагүй бодлогыг эсэргүүцэж байгаа аж. Магадгүй тэд өөрсдийн иргэншлээ солихыг ч үгүйсгэхгүй юм.
4
Бүсгүйн хувьд мэргэжлийн нүүр хувиргагч, будагч бөгөөд давхар моделийн чиглэлээр ажилладаг байна. Харин түүний нөхөр Хамид Фадаей, хувийн бизнесийг хийж, мөн моделиор ажилладаг ажээ. Дэндүү төгс гэмээр төрх, бие галбиртай хосуудад тус шийдвэр хүндээр туссан нь ойлгомжтой.
5
Модель бүсгүйн ажлын Инстаграм хуудас 644 мянган дагагчтай бөгөөд тэдний 210-тай нь хамтарч ажилладаг байна. Тэрээр моделийн чиглэлээр ажиллахаас гадна өөрийн гэсэн салонтой бөгөөд үүнээсээ нийт орлогынхоо талаас доошгүйг олдог аж. Одоогийн байдлаар тэрээр нөхрийн хамт Дубайд ажиллаж, амьдарч байгаа юм.
6
Алдартай хосуудын хувьд нутагтаа хэсэг хугацаанд очих бодолгүй байгаа бөгөөд Дубайд ажиллаж амьдарна гэдгээ цахим хуудсаараа дамжуулан шүтэн бишрэгчиддээ хэлсэн гэдэг.
7
Үзэсгэлэнтэй төрх, гоё сайхан бие галбир нь тэднийг ийм хүндхэн байдалд оруулна гэж хэн санах вэ дээ...
8
Залуугийн хувьд тэрээр Дубайд эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны дэлгүүр нээн ажиллуулж байгаа бөгөөд, цаашдаа ч моделийн чиглэлээр ажиллаж, амьдарна гэдгээ мэдэгдсэн байна.
9
Хичнээн алдар нэр, гоо үзэсгэлэн байгаад өөрийн улсдаа ч сэтгэл амар хөл тавьж чадахгүй гэхээр ямар л тус байх вэ дээ...
10
Ийнхүү та бүхэндээ одоогоор баривчлагдсан гэх үзэсгэлэнтэй модель бүсгүйчүүдийг танилцуулж байна.
11
Бүсгүйчүүд одоогийн байдлаар байцаалт өгөн, хуулийн байгууллагуудад шалгагдаж байгаа юм. Эх орондоо ч өөрийн хүслээр хувцаслаж, сайхан харагдаж болохгүй гэхээр үнэхээр л хэцүү улс юм даа.
12
Тэд бүгд хувийн зургуудаа устгаж, цахим ертөнцөд нам жим байгаа юм. Хэрвээ тэднийг санаатай улсдаа тэрслэн, задгай зураг авалтууд хийгдсэн хэмээн тогтоох юм бол торгуулийн эсвэл саатуулан хорих хүртэл арга хэмжээг авах гэнэ.
13
Тэдний адил маш олон үзэсгэлэнтэй залуу бүсгүйчүүд эхнээсээ баригдаад эхэлжээ. Тэдэн дунд алдартай моделиуд болох Элназ Горох (Elnaz Gorokh), Хамид Фидаей (Hamid Fadaei), Элхам Араб (Elham Arab), Мелика Замани (Melikaa Zamani), Нилоофар Бехбоуди (Niloofar Behboudi), Доня Могхадам (Donya Moghadam), Дана Ник (Dana Nik), Шабнам Молави (Shabnam Molavi) нар юм.
14
Нилоофар Бехбоуди (Niloofar Behboudi)
15
16
Элназ Горох (Elnaz Gorokh)
17
Шабнам Молави (Shabnam Molavi)
18
19
20
Элхам Араб (Elham Arab)
21
Мөн тус улсын засгийн газраас тодорхой мэдээллийг өгөөгүй байгаа бөгөөд хүмүүс энэхүү шийдвэрийг эсэргүүцэн албаны мэдээллийг хүлээж байна.