Эми Уайнхаусийн ховор зургууд

Дэндүү богинохон хэрнээ хийж бүтээсэн зүйлтэй, даанчиг хайнга амьдарсан нэгэн гайхалтай дуучин бүсгүйг эргэн дурсаж, хүн бүрийн харж байгаагүй ховор зургуудийг үзүүлэхээр бэлтгэлээ. Уран бүтээлээ туурвихдаа өвөрмөц байдал, хүчирхэг хоолойгоороо гайхагдаж байсан түүнийг өдгөө ч бид бүгд санан дурссаар байгаа билээ. 

Эми Уайнхаусийн ховор зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эми Уайнхаус 1983 оны 9 сарын 14-ны өдөр мэндэлсэн бөгөөд 14 настайдаа анхны дуугаа бичиж байсан гэдэг.

Өсвөр наснаасаа эхэлж хар тамхи хэрэглэх болсон тэрээр ахлах сургуулиасаа хөөгдсөн юм. Гэвч хөгжим, урлагт донтсон учир ажил хийхийн хажуугаар жазз хамлагт дуулж байжээ.

Ийн нэгэнт хөгжмийн ертөнцөд хөл тавьсан бүсгүй, өөрийн бие даасан уран бүтээлээ туурвиж, олонд хүргэснээр нэр алдрын оргил өөд гарсан юм.

Грэймийн наадамд 6 удаа нэр дэвшиж, 5 шагналын эзэн болсон нь түүний нэр хүнд, авьяас чадвар хэр хэмжээнд байсныг илтгэж өгнө. Дэлхий даяар алдар нэрээ түгээж, карьераа амжилттай үргэлжлүүлж явсан юм.

Гэвч түүний бүх зүйлс нь дардан сайхан байсан гэвэл худал болно. Бүсгүй хар тамхи болон согтууруулах ундааг ихээр хэрэглэдэг байсан төдийгүй тайзан дээр ихэнхдээ хөлчүүхэн гардаг байсан гэдэг.

2007 онд Блейк Филдер ( Blake Fielder) гэх эртэй гэр бүл болсон боловч ердөө 2 жилийн дараа гэр бүлээ цуцлуулж, таарч тохирохгүй байгаа болохоо мэдэгдсэн юм.

Нөхрөөсөө салсан дээрээс нь согтууруулах ундаагүйгээр байж ч чадахгүй болсон бүсгүйд ганц дуу хөгжим, шүтэн бишрэгчид нь л үлдсэн аж.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд өөрийн муу зуршлуудаасаа болж, өвчлөх болсон бөгөөд байнга эмчийн хяналтанд байх болсон байна.

Тэрээр 2011 оны 7-р сарын 23-нд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барж, олон мянган шүтэн бишрэгчидээ харуусал, гунигт унагасан юм. 

Түүнийг нас барсных нь дараахан түүний ахархан боловч, гайхалтай амьдралынх нь түүхээр баримтат киног бүтээж, түүний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн бөгөөд тус бүтээл нь Оскарын шагнал хүртэж байсан юм.

Мөн саяхан Боловсрол суваг телевизийн албан ёсны онцгой эрхтэйгээр хүргэж буй  "Яг түүн шиг" шоунд дуучин Маралжингоо Эми Вайнхауйсыг дуурайж, бидэнд түүнтэй дахин уулзах боломжыг олгосон билээ.  

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()