1
Хүний биеийг хөлдөөж, эмчлэх
Энэ нь хүмүүсийг олон сар, жилийн турш хөлдөөж, унтуулах үйл явц юм. Та маш хүнд шарх авч, үхэх болсон байлаа ч зүгээр л таныг хөлдөөчих юм. Ингээд хэдэн сарын турш эмчилсний дараа та дахин төрсөн мэт цоо эрүүл болох шидтэй аж. Судалгааны багийнхан өдгөө тус аргаа нарийвчлан судалж, улам дэвшилттэй болгож байгаа бөгөөд энэ нь хүн төрөлхтөн мөнх амьдрал өөд ойртож буйн нэгээхэн илрэл билээ.
2
Дуу чимээ болон гал
Ой хээрийн түймэр нь улс орон болгоны хувьд л тулгамдсан асуудал байсаар ирсэн. Үүнээс болж ан амьтан үрэгдэж, цөлжилт үүсэж цаашлаад дэлхийн дулааралд нөлөөлдөг юм. Харин “George Mason” их сургуулийн оюутнууд болох Веьт Тран (Viet Tran) болон Сет Робертсон (Seth Robertson) нар дуу чимээгээр галыг унтрааж болдог гэдгийг олж тогтоон өөрсдийн шинэхэн бүтээлээ танилцуулсан юм. Одоохондоо энэ нь багахан галыг унтраах зориулттай боловч ирээдүйд улам өргөжин, тэлж, дэвшилттэй болох аж. Тэр үед бид ой хээрийн түймэр болоод гал түймрээс болж үүсэх аюул гээчийг мартсан байх болно гэж найдаж байна.
3
Сансрын аялал
Агуу суу билэгт хүмүүсийн үед, мөр зэрэгцэн амьдарч байгаа нь талархууштай хэрэг ажээ. Фэйсбүүкийн үндэслэгч Марк Цукерберг (Mark Zuckerberg), нэрт физикч Стефен Хавкинг (Stephen Hawking) болон Оросын нэрт зохион бүтээгч Юри Милнер (Yuri Milner) нар хамтарч сансар огторгуйгаар аялж болохуйц сансрын хөлгийг зохион бүтээх ажилдаа ороод байгаа билээ. Хэрэв энэ нь амжилттай болвол магадгүй бид сансарт аялж, нэгэн томоохон түүхийн гэрч болж мэдэх юм.
4
Бодит мэдрэмж
Та тус шилийг зүүснээр бүгдийг бодитоор харах болно. Бүх зүйлс таны нүдний өмнө ил байх бөгөөд видео тоглоом болон кино үзэхэд хэрэглэх юм. Өдгөө тус бүтээл нь дэлхий нийтэд тарж амжаагүй байгаа бөгөөд ирээдүйд хэрхэн өөрчлөгдөж биднийг алмайруулахыг таашгүй билээ.
5
Аюулгүй систем
Машины осол аваараас болж жилд олон мянган хүн алтан амьнаасаа хагацаж байна. Харин тус асуудлаас ангижрахаар зохион бүтээгчид гайхалтай аюулгүйн системийг бүтээсэн байна. Энэ нь машины дээр суурилагдах бөгөөд урдаа байгаа саад, тогтгорыг харж, осол гарах тохиолдолд автоматаар тоормослож, сэргийлдэг аж. Харин дараагийн хэдэн арван жилд эдгээр систем нь шинэчлэгдэн, аваар осол гээчийг бид үгийн сангаасаа гаргах болж ч мэдэх юм.
6
Эмчилгээний шинэ түвшин
Эрүүл мэндийн салбар ч мөн сүүлийн үед хурдацтай дэвшиж, эмчилж чадахгүй өвчин ч гэж үгүй болсон билээ. Эмч нарын чадвар дээшилж, техник технологи улам шинэчлэгдэн, амиа алдах хүмүүсийн тоо буурч, эдгэрэх хүмүүсийн тоо ихсэж байгаа нь саашаалтай. Харин сүүлийн үед хүнийг хурдан эмчилж, шархыг түргэн анагаадаг технологи бүтээгдсэн юм. Энэхүү цоо шинэхэн бүтээлийг “ElectRx ” гэдэг аж.
7
Хиймэл үе мөч
Хиймэл үе мөч олон жилийн өмнө зохион бүтээгдэж, өдгөө ч хүмүүс хэрэглэсээр байдаг. Гэхдээ энэхүү үе мөчнүүд нь өмнөхөөсөө огт өөр, илүү дэвшилтэт юм. Эдгээр нь яг л жинхэнэ мэт бөгөөд хүрч, барьж болдог нэгэн төрлийн амьд биетүүд аж.
8
Толгой шилжүүлэн суулгах
Италийн нэрт мэргэжлийн мэс засалч Серхио Канаверо (Sergio Canavero) нь өөрийнхөө амьдралын ихэнхийг толгой шилжүүлэн суулгах мэс заслыг судлахад зарцуулсан байдаг. Түүний туршилт, судалгаа нь амжилттай явж байгаа гэх бөгөөд дараагийн хэдэн жилд, бодит амьдралд биеллээ олох болно хэмээн тэр өөрөө мэдэгдсэн байна. Хэрэв хагалгаа амжилттай боллоо гэхэд өвчтөн хэдэн арван жил эмчийн хяналтанд байх шаардлагатай юм.
9
Утасгүй тог, цахилгаан
Энэ нь та утсаа цэнэглэгчинд залгахгүйгээр цэнэглэх боломжтой гэсэн үг. Ямар ч утас байхгүй атлаа тог цахилгаан бий. Бүхий л зүйлс технологижсон өнөө цагт бүдүүн цахилгааны утсыг хүртэл шинэчлэх болжээ. Агаараар дамжуулан тог, цахилгааныг илгээх бөгөөд энэхүү төсөл нь хараахан амжилттай болоогүй байгаа билээ. Гэхдээ хэдхэн жилийн дараа гэхэд биеллээ олно хэмээн амалж байна.
10
Хиймэл оюун ухаан
Хиймэл оюун ухааныг улам хөгжүүлж, комьпютерийн үйл явцыг мөн суулгаж өгөх гэнэ. Ингэснээр хиймэл оюун ухаан нь төгс болж хувирах аж. Гэхдээ маш олон эрдэмтэн, судлаачид тус бүтээлийг ертөнцийг төгсгөлийг авчирч мэднэ хэмээн таамаглацгааж байгаа юм. Ирээдүйг урьдаас харах аргагүй тул хүлээж л байя.