Леонардогийн шинэ найз бүсгүй ил гарлаа

Бүсгүйчүүдийн эрлэг гэгддэг, Холливуудын хамгийн сайхан залуусын нэг, өдгөө 41 настай Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) өнөөг хэр нь гэр бүл зохиогоогүй, ганц бие гоонь эрийн амьдралаар амьдарч байгаа ч саяхан өөрийн найз бүсгүй Польшийн алдартай модель, 25 настай Ела Кавалик (Ela Kawalec)-ийн хамтаар Нью-Йорк хотод зугаалж байгаад папарациудын дуранд өртжээ.

Леонардогийн шинэ найз бүсгүй ил гарлаа

Шинэхэн, басхүү халуухан хосууд нэгэн өдрийг маш гайхалтай өнгөрүүлжээ. Тэд хамтдаа хотын гудмаар зугаалан дугуй унаж, үдийн зоог барьсан байна. Түүнчлэн тэрээр өөрийн найз бүсгүйг найзууддаа танилцуулсан гэх мэдээлэл цахим ертөнцийг цацагдаж байгаа юм.

Оскарын шагналт жүжигчин залуу, саарал өнгийн захтай богино ханцуйтай цамц, жийнсэн өмд, саравчтай малгай өмссөн байх бөгөөд, энэ удаа папарациудаас зугтааж, нүүрээ нуулгүй ихэд чөлөөтэй байсан юм. 

Хосууд ийнхүү олны өмнө, бардам алхацгааж байхыг харсан хүмүүс түүнийг заяаны ханиа олжээ хэмээн шуугиж байна. Гэвч тэдний энэхүү гал халуун харилцаа хэр удаан үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Бүсгүйн хувьд тэрээр “Элит Модель” компанитай гэрээгээр ажилладаг бөгөөд Польшийн алдартай модель юм.

Тэрээр ихэвчлэн спорт хувцасны компаниудтай хамтран ажилладаг бөгөөд энэхүү болзоондоо хар савхин хүрэм, саарал малгай, скинни өмдийг өмссөн харагдана.

“America`s Next Top Model” шоунаас амжилтын гараагаа эхлүүлсэн модель бүсгүй, ийнхүү жүжигчин залуугийн ээлжит амрагаар сонгогдлоо.

Сүүлийн үед тэрээр бүхий л арга хэмжээ, шоу цэнгээнд өөрийн шинэ амрагтайгаа үзэгдэх болжээ. Магадгүй тэрээр Польш бүсгүйг өөрийн заяаны ханиар сонгох ч юм билүү?...

Модель бүсгүй Леогийн дэргэд тийм ч их нэр хүндтэй биш гэлээ, сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ. Алдартай загварын агентлаг, спорт хувцасны брэндүүдтэй хамтарч, мөн Инстаграм сайтад ихээхэн нэр хүндтэй модель юм.

Энэ жилийн тухайд гэхэд л Леонардо ДиКаприо (Lеоnardo DiCaprio), Барбадосын дуучин Рианна (Rihanna), Викториа Секретийн модель Эрин Хитертонн (Erin Heatherton) нартай нэр холбогдоод амжсан билээ.

Жүжигчин эр бүсгүйгээсээ огтхон ч хараа салгаж чадахгүй байснаар барахгүй, цаг үргэлж инээмсэглэсээр байсан юм.

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()