Англичуудын замбараагүй амьдрал

Англи, Шотланд, Уэльс, Умард Ирланд гэсэн 4 улсыг нэгтгэж Их Британи буюу Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс хэмээн нэрийддэг билээ. Парламентийн болон хаант засаглалтай, тус улсын талаар та хэр ихийг мэдэх вэ? Агуу эртний түүх, адармаатай Хатан хааны гэр бүл зэргээрээ дэлхий нийтийг шуугиулж явдаг тус улсын тухай та бидний төдийлөн мэдэхгүй ээдрээтэй, эрээн бараан амьдралын тухай цухас хүргэж байна. 

Англичуудын замбараагүй амьдрал

1 Бага насны хүүхэд согтууруулах ундаа уухыг хуулиар зөвшөөрдөг

Англид 5-18 насны хүүхдүүдийг зоогийн газарт амтат махныхаа даруулганд дарс, шар айраг захиалахыг хуулиндаа зөвшөөрдөг юм. Мөн тэд гэртээ болон хувийн эзэмшлийн газраа ч ууж болно. Харин насанд хүрээгүй хүүхэд дэлгүүрээс согтууруулах ундаа худалдаж авах тал дээр хатуу хориглодог байна.

Бага насны хүүхэд согтууруулах ундаа уухыг хуулиар зөвшөөрдөг

2 Гурван хүний хүүхэд

Дэлхийн хаана ч урьд өмнө хийж байгаагүй нэгэн хачирхалтай зүйлийг Их Британи улс санаачилж туршиж үзэхээр болсон юм. Энэ нь хоёр эмэгтэй болон нэг эрэгтэй хүний гень, эсүүдийг нилүүлэн, үр тогтоосон байна. Гэвч тус туршилт нь маш их шүүмжлэл, эсэргүүцэл дагуулж байсан төдийгүй бурхны бүтээлийг ийн шинжлэх ухааны аргаар эвдэж болохгүй хэмээж байсан гэдэг.

Гурван хүний хүүхэд

3 Шотланд хүнийг алахыг зөвшөөрдөг

Англи болон Шотланд улсууд нь хөлбөмбөгийн баг, лигээрээ дэлхийд дээгүүр байр эзэлдэг ширүүхэн өрсөлдөгч нар юм. Үүнээс гадна хэд хэдэн зүйлээс болж тэдний харилцаа таагүй байдаг бөгөөд 2014 онд Шотланд улс Нэгдсэн Вант улсаас гарах санал дэвшүүлж байсан юм. Мөн хамгийн хачирхалтай нь Английн Йорк хотноо Шотланд хүнийг нум сумаар харваж, алахад ямар ч ял шийтгэл хүлээдэггүй гэнэ. 

Шотланд хүнийг алахыг зөвшөөрдөг

4 Хүүхдийн цүнхэн дэх кокайн

2011 онд нэгэн судалгаа явуулж үзэхэд Их Британийн иргэдийн 92% нь хүүхдийн хувцас, живх зэргийг авч явдаг жижиг цүнхэнд мансууруулах бодис нууцаар тээвэрлэж явдаг гэх тооцоо гарчээ. Мөн нэгэн судалгааны багийнхан дэлгүүр, сүм, цагдаагийн газарт байсан хүүхдийн цүнх барьсан хүмүүсийг шалгаж үзэхэд 10 хүний 9 нь тус цүнхэндээ хар тамхи хийсэн байжээ. Энэ нь тус улсад хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ хэр гүн нэвтэрснийг харуулж байгаа юм.

Хүүхдийн цүнхэн дэх кокайн

5 Гурван эмэгтэй тутмын нэг нь үр хөндүүлдэг

Нэгдсэн Вант улсуудад хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг үр хөндөлтийг бүсгүйчүүд ихээр хийлгэдэг. 1995 онд, жилд 154,300 хүн үр хөндүүлж байсан гэдэг бол 2013 онд 200,000 болтлоо өссөн юм. Энэ нь эмэгтэйчүүд гэр бүл зохиохоос илүүтэй өөрийн карьертаа анхаарах болсон гэдгийн томоохон илрэл хэмээн тус улсын засгийн газар үзэж байгаа аж.

Гурван эмэгтэй тутмын нэг нь үр хөндүүлдэг

6 Хатан хаан тийм ч хүчирхэг хүн биш

Олон зууны турш улс орныхоо төрийн эрхийг атгаж ирсэн хааны гэр бүлийнхэн улс төрийн бодлого, үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийн хувьд бидний бодсоноос ч бага байдаг. Мэдээж Хатан хаан нийгмийн үйл ажиллагаа, хууль шүүх, боловсрол болон эрүүл мэндийн салбар зэрэгт гар бие оролцдог ч ерөнхийдөө бэлэг тэмдэг төдий хүн ажээ.

Хатан хаан тийм ч хүчирхэг хүн биш

7 Түүнд бас иргэний үнэмлэх байхгүй

Мэдээж улсын бүх иргэдийн үнэмлэхийг Хатан Хааны сүр жавхлант нэрийн дор гардуулдаг байна. Иймдээ ч Хатан хаанд өөрт нь үнэмлэх гэж байдаггүй аж. Мөн тэрээр гадаадын орнуудаар аялж, айчлал хийхдээ хяналт шалгалтанд оролгүй, хуулиас ангид байдаг гэнэ шүү.

Түүнд бас иргэний үнэмлэх байхгүй

8 Дэлхий нийтийн хатан хаан

Түүний нэр хүнд дэлхий дахинаа өндөр боловч улс төрд үзүүлэх нөлөө нь бага тухай дээр дурдсан билээ. Гэхдээ тэрээр дэлхийн нийт хуурай газар нутгийн 6 хуваасны нэгийг эзэмшдэг гэвэл та итгэх үү? Хатан Хаан II Элизабет ганцхан Их Британи бус Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайка гэхчлэн 16 улсын хатан хаан юм. Түүний хаанчилдаг улсуудыг албан бусаар "Хамтын Нөхөрлөлийн хаанчлалын бүс" гэх бөгөөд тэдгээрийн хүн амыг нийлүүлж үзвэл 129 саяд хүрэх ажээ.

Дэлхий нийтийн хатан хаан

9 Адуунд амаа ч хүргэж болохгүй

Их Британид морийг үлэмж дээдлэн, махыг нь идэхийг хатуу хориглодог аж. Мөн фермийн ажилчдад морио бүртгүүлж, үнэмлэх авахыг шаардаж, ямар нэгэн байдлаар хүний идэш болгох вий гэхээс сэргийлж байхыг сануулдаг гэнэ.

Адуунд амаа ч хүргэж болохгүй

10 Тэдний нэг хэсэг бол боолчлол

Их Британи боолчлолын нийгмийг 19-р зуунд үгүй хийж, энгийн иргэдийг чөлөөлж байсан гэдэг. Гэвч үнэн хэрэгтээ энэ бүгдийг хуулиар хориглоогүй байсан бөгөөд тус улсад биеэ үнэлэх, бусдыг хүчээр биеийг нь үнэлүүлэх бусармаг явдал газар авч байсан тул 2010 оны 4-р сарын 6-нд хуулиндаа боолчлолыг хориглосноо тодоос тод сийрүүлж өгсөн байна.

Тэдний нэг хэсэг бол боолчлол

11 Хорих лагер

Дэлхийн Хоёрдугаар Дайны үеэр Нацистуудтай хамтарч байхдаа анх хорих лагерийг ашиглаж байжээ. Тус газар хоригдож байсан хүмүүст хоол хүнс өгөхгүй, турааж эцээн, тамлаж алдаг байсан гэдэг.

Хорих лагер

12 Кэйт Миддлтон Английн эдийн засагт нөлөөлсөн нь...

Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт Миддлтон (Kate Middleton)-ыг улс орон даяараа хайрлаж, хүндэлдэг. Мөн бүсгүйчүүд нь яг түүн шиг хувцаслаж, адил бараа бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй гэнэ. Ирээдүйн хатан болох түүний өмссөн хувцас, барьсан цүнх, түрхсэн будаг гэхчлэн бүхий л зүйлс нь тэр дороо борлогддог бөгөөд 2012 онд л гэхэд гэхэд Их Британи эдийн засгийнхаа 1 тэрбум еврог зөвхөн Кейтийн ачаар олж чадсан байна.

Кэйт Миддлтон Английн эдийн засагт нөлөөлсөн нь...

13 Эртний түүх

Англи бол эртний түүхээсээ зэрлэг бүдүүлэг байдалтай олон зуун жил явсан гэдгээрээ алдартай. Домогт “Stonehenge”-ийг бүтээж, овог болон амьдарч байсан тэд “Windsor Castle” шилтгээнийг байгуулж, орчин үеийн амьдрал руу хөл тавин ортлоо 200 жилийг зарцуулсан байдаг юм. Мөн тус улсын хамгийн баларт  эртний байшин нь 10,500 жилийн настай гэнэ.

Эртний түүх

14 Нацист хааны гэр бүл

VIII Эвдард хаан Дэлхийн Хоёрдугаар Дайн эхлэхээс өмнө Нацист үзлийн нөлөөнд автаж байв. Тус зурганд нацист эрхмүүдийн голд бахдалтайгаар зогсох Эдвардын зураг хожим хойно олон нийтэд хүрсэн байдаг. Нацист Герман Дэлхийн Хоёрдугаар Дайныг өдөөж Их Британи улс руу довтолсноор Эдвард өөрийн үзлээ дагах бус эх орныхоо төлөө босох хэрэгтэй болсон юм.

Нацист хааны гэр бүл

15 Их Британийн эзэнт гүрний түүх

Их Британи бол дэлхийн хуурай газар нутгийн дөрөв хуваасны нэгийг эзэлж байсан томоохон гүрэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ. Гэвч хүчирхэг гүрнүүдийн ард нуугдаж байсан яргалан тамлалт, хайр найргүй алан хядлага тэдний түүхэнд ч мөн бий. Эзэлсэн улс орон болгоноо үнсэн товрог болтол нь дэлбэлж, олон хүний амийг хайр найргүй бүрэлгэж байсан нь дэлхийн түүхэнд тодоос тод бичигдэн үлдсэн билээ. 

Их Британийн эзэнт гүрний түүх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()