Элэг цэвэрлэх хялбар арга

2016-11-10, 09:58
285,533

ЭЛЭГ гэдэг эрхтэн нь бидний бие махбодид орж буй бүхий л муу зүйлийг хүлээж авдаг эрхтэн юм. Гэхдээ, элэг бүр эцсийн цэгт хүрээгуй л бол бараг өвдөж мэдрэгддэггүй эрхтэн билээ. Тийм учраас ч түүнд хэзээ тусламж хэрэгтэйг бид мэддэггүй. Та архи уудаггүй, тамхи татдаггүй ч бай, энэ нь таны элгэнд цэвэрлэгээ хэрэггүй гэсэн үг биш шүү!

Элэг цэвэрлэх хялбар арга

ЭНЭ АРГА МАШ ЭНГИЙН
Та өглөө босоод, өлөн байхдаа 1-2 ХООЛНЫ ХАЛБАГА УРГАМЛЫН ТОС АЯГАНД ХИЙГЭЭД, ДЭЭР НЬ ТАЛ ЛИМОНЫГ ШАХАЖ ШҮҮСИЙГ НЬ НЭМЖ ХУТГААД УУХ ХЭРЭГТЭЙ. Ердее л энэ. Дараа нь өглөөний цайгаа уух, нүүр гараа угаах зэрэг юу дуртайгаа хийж болно.

ЭНЭ ХОЛИМОГ ЯМАР ҮР ДҮН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

Тэрээр цөсний хог хаягдал цэвэрлэхийг идэвхжүүлж, шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өгснөөр та өтгөн хаталтыг мартана. Биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг. Цөс өөх тосыг бутлан боловсруулж, шулуун гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлснээр элэг, цөсөнд хуримтлагдсан хор байгалийн ердийн замаар гадагшилна. Ийм хэлбэрээр, өдөр бүр элэгний хөнгөн цэвэрлэгээ явагдана.

ЭНЭ ХОЛИМОГ ЯМАР ҮР ДҮН ҮЗҮҮЛДЭГ ВЭ?

ЯМАР ТОСЫГ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Энэ зорилгод хамгийн тохиромжтой нь оливийн тос байдаг. Оливийн тос нь элэг цэвэрлэхийн зэрэгцээ өөр олон ашигтай шинж чанарыг агуулдаг. Үүнд: хлостеринийг багасгадаг, судасны ханыг цэвэрлэдэг, зүрх судасны өвчин үүсэхийн эсрэг шинж чанарыг агуулдаг.

Чухалчлан зөвлөхөд, энэхүү цэвэрлэгээнд "Extra Virgin" хэмээх шинэхэн оливийг хүйтэн аргаар ганц удаа шахаж гаргасан оливийн тос тохиромжтой байдаг. 2, 3 удаа халааж шахаж гаргасан бусад тосууд байдаг. Тэдгээрт цэвэрлэх шинж чанар нь үлэмж буурдаг. Иймээс оливийн тосыг авахдаа шошго, тайлбарыг сайтар уншаарай.

ЯМАР ТОСЫГ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрэв оливийн тос байхгүй бол бусад тосыг мөн хэрэглэж болно. Ерөнхийдөө ургамлын тоснууд шинж чанараараа өөр ч цөс цэвэрлэх, хлостерин бууруулах адил шинж чанарыг агуулж байдаг.

НАРАНЦЭЦЭГИЙН ТОС дээрхи шинж чанараас гадна тромбфлебитийг эмчлэх, үе мөчний өвчин ревматизмийг эмчлэхэд тустай.

МААЛИНГИЙН ТОС нь өөх тосыг шингээх чанартай бөгөөд турахад ашиг тустай.

ЭРДЭНЭШИШИЙН тосонд "Е" витамин ихээр агуулагддаг (оливийн тосноос). Е витамин нь хоргүйжүүлэх шинж чанартай, исэлдэх процесст саад болдог нь хөгшрөлтийн эсрэг тустай.

РАПСЫН ТОС шинж чанараараа оливийн тостой бараг адил, гэхдээ харьцангуй хямд зарагддаг.

ЛИМОНЫ ШҮҮС ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

Цэвэрлэгээний 2 дахь зүйл нь лимоны шүүс. Энэ нь мөн цөснөөс хаягдлыг ангижруулах процессийг дэмжиж өгнө. Мөн үүний зэрэгцээ өөр олон ашиг тустай. Амьсгалын замын эрхтэнгүүд, уушгинд таатай нөлөө үзүүлж, ханиад томууг эдгээн, дархлааг сайжруулж, витаминжуулах эмчилгээ болдог. Шээсний замын элс чулууг цэвэрлэж, үе мөчний ажиллагааг сайжруулдаг.

Мөн лимоны оронд цангис жимсийг хэрэглэж болох бөгөөд халдварын эсрэг шинж чанартай.

Ийнхүү та өөртөө таалагдсан, тохирсон вариантуудыг ашиглаж болох бөгөөд гагцхүү  "1-2 хоолны халбага оливын тос + тийм хэмжээний хүчиллэг шүүс" гэсэн харьцааг хэрхэвч өөрчилж болохгүй!

ЛИМОНЫ ШҮҮС ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

ТАНЫ ХҮЛЭЭХ ҮР ДҮН

Та өглөө бүр энэ холимгийг хэрэглэж чадвал, таны ходоод шулуун гэдэсний зам гайхалтай ажиллах болно. Өдөр бүр ямар ч хүндрэлгүй бохирдлоо гаргаснаар бие хөнгөрч, арьс цэвэрхэн болох ба амьсгал цэвэрхэн, сэтгэл өөдрөг, сайхан энергитэй явах болно.

Бидний ЭЛЭГ бол "ЦУСНЫ ҮЙЛДВЭР" бөгөөд хэрэв тэр цэвэр байвал боловсруулагдаж байгаа цус маань цэвэр байж, эд эрхтний тэжээл хангалттай байж бүрэн дүүрэн ажиллах болно. Үе мөч уян болж, зүрхний ажиллагаа сайжирна.

ТАНЫ ХҮЛЭЭХ ҮР ДҮН

ХЭМЖЭЭ ДОЗЫГ ТААРУУЛСАН ҮЕД Л САЙН ГЭДГИЙГ АНХААРААРАЙ!

Та энэхүү холимгийг насан туршдаа хэрэглэж болно. Гэхдээ хэмжээ дозыг ихдүүлж огт болохгүй. Энэ цэвэрлэгээ нь элгийг аажим цэвэрлэх, цаашид түүнийг эрүүл цэвэр байлгах зориулалттай. Үр дүн нь огцом шууд гарахгүй байж болно. Хамгийн наад зах нь 7 хоног, цаад тал нь 1 сарын дараа илэрхий ур дүн гарна. Эмчилгээг тасралтгүй хэрэглэснээр 1 жилийн дараа таны элэг ШИНЭ БОЛОХ үр дүнг үзээрэй.

ХЭМЖЭЭ ДОЗЫГ ТААРУУЛСАН ҮЕД Л САЙН ГЭДГИЙГ АНХААРААРАЙ!

Орчуулсан: Ц.Ганцэцэг

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()