1
Анх тус хөл бөмбөгийн спортын нэгээхэн өвөрмөц хувилбарыг XVI зуунд санаачилсан байдаг. Үүнийг “Calcio fiorentino” хэмээн нэрлэдэг бөгөөд Итали улсын үндэсний спорт юм. Өдгөө ч харгис хэрцгий хэмээн олон хүнийг гайхшрал болоод айдсыг төрүүлдэг энэ спортыг сонирхон, хичээллэх залуус их байдаг нь хачирхалтай.
2
Яг л хөл бөмбөгтэй адил торонд бөмбөгийг хийх ёстой боловч ганц хөл бус гар оролцдгоороо онцлог юм. Мөн дүрмэндээ нүүр, гар, хөл рүү нь хүчтэй цохихыг зөвшөөрдөг бөгөөд ганц хөлөөрөө нүүр рүү нь өшиглөхийг хориглодог байна. Баг тус бүрт 27 тоглогч байх бөгөөд тоглогч бүр үндэсний хувцсаа өмсөх ёстой, харин хөлөндөө юу өмсөх нь тухайн тоглогчийн дур байдаг.
3
Италийн хот бүр нэг багтай бөгөөд багууд хоорондоо тоглож, ялагчаа шалгаруулна. Ихэвчлэн 6-р сард финалын шат нь үргэлжилдэг юм. Мөн цус нөжөө асгаруулан байж ялалт байгуулсан багийнхан дайнд ялсан эрс аятай сүрийг үзүүлэн хотын гудамжаар ялалтын парад хийж, баяраа тэмдэглэдэг байна.
4
Үзэгчид нь ихэвчлэн эрэгтэй хүмүүс байдаг төдийгүй сэтгэлийн хөөрөл, хөдлөл нь дээд цэгтээ хүрч, уухайлан орилж, хашгирч байдаг аж.
5
Энэ нь Америк хөл бөмбөг, регби болоод гудамжны тулааныг нэгтгэсэн гэхэд болох бөгөөд хүмүүс үүнийг “бөмбөгтэй зодоон” хэмээн нэрийддэг. Анх тус тэмцээнийг зохиож байхад харц иргэд бус зөвхөн язгууртнууд тоглодог байв. Хэтэрхий харгис гэгдэж байсан тул хэсэг хугацаанд завсарласан ч, 1930 оноос дахин сэргэж эхэлсэн юм.
6
Тоглолтын талбай нь 80х40 метрийн харьцаатай, дан элсээр хучигдсан байдаг. Харин бөмбөгийг арьсаар бүрсэн байх бөгөөд тоглолтын үргэлжлэх хугацаа 50 минут байдаг. Тус хугацаанд аль олон бөмбөг оруулсан баг нь ялах дүрэмтэй.
7
Тус спортыг тоглоход тухайн хүнээс асар их хүч, зориг тэвчээр шаардах бөгөөд сул дорой нэгний байх газар биш хэмээн тодорхойлдог аж.
8
Жил бүр залуу халуун цустай, шинэ хүчирхэг хөвгүүдийг шалганруулж багтаа элсүүлдэг төдийгүй гэмтэлтэй тоглогчийг талбайд гаргадаггүй байна. Мөн бусад спорттой адил нас нь явсан, хүнд бэртэл авсан тоглогчид зодог тайлдаг бөгөөд эдгээр нь улсдаа маш том хүндлэл хүлээх үйл явдал болдог аж.
9
Итали улсад энэ нь маш их үзэгчтэй спорт тул олох ашиг орлого нь өндөр, тоглогчдын цалин нь ч мөн асар их байдаг байна. Түрүүлсэн баг нь маш их хэмжээний мөнгөн шагналыг шарсан тугалын хамт хүртдэг боловч нэг ч тоглогч мөнгөний төлөө тоглодоггүй. Тэдэнд мөнгө бус ялалт л чухал ажээ.
10
Өдгөө энэ нь дэлхий бусад орнуудын гайхшралыг төрүүлж байгаа спорт боловч хараахан олон оронд түгэн дэлгэрээгүй байгаа юм.
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33