Өнөө цагийн хамгийн хүчирхэг алдартнууд

Хүчирхэг хүмүүс гэж чухамхүү ямар хүнийг хэлэх вэ? Хэн юу ч гэж байсан өөрийн бодолдоо тууштай байж, хийж бүтээсэн арвин зүйлтэй, бусдын төлөө бүхнээ зориулж чадах сэтгэлтэй агаад гүн шаварт шидэгдсэн ч шүд зуун гарч ирж чадах тийм хүмүүсийг хэлдэг болов уу гэлтэй. Тэдэнд ч гэсэн ийм зан чанар, авьяас чадвар, хүнлэг сэтгэл бүгд цогцолжээ. 

Өнөө цагийн хамгийн хүчирхэг алдартнууд

17 Канье Вест (Kanye West)

Реппер төдийгүй загвар зохион бүтээгч Каньег үзэн яддаг хүмүүс бишгүй байдаг. Гэвч тэрээр энэ бүгдийг тоолгүй өөрийн хүссэн бүхнээ хэнээс ч эмээлгүй хэлж, хийж явдаг нь хүчирхэг гэх цолыг дагуулжээ. Түүний гаргасан шилдэг дуунууд өдгөө залуусын дунд ихэд тархаж, хэд хэдэн загварын коллекциуд нь ч эрэлт ихтэй байгаа юм. Мөн 2015 оны “TIME” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтсан байдаг шүү.

Канье Вест (Kanye West)

16 Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger)

Нэгэн үе залуусыг шуугиулж, шүтээн нь болж явсан жүжигчин, тамирчин Арнольд өдгөө улс төрд хүч үзэн, өөрийн оюун ухаанаа олонд таниулж яваа билээ. Тэрээр АНУ-ын Калифорни мужийн амбан захирагчийн суудалд илт давуугаар ялсан нь түүний нэр нөлөө хэр их болохыг харуулсан явдал болсон. Түүнийг хүндлэхгүй, бишрэхгүй хүн гэж ховор бөгөөд хүчирхэг төрх, ухаалаг байдал нь хэн хүний бахдалыг төрүүлдэг юм.

Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger)

15 Мехмет Оз (Mehmet Oz)

Эмч, зохиолч, нэвтрүүлгийн хөтлөгч гэх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг мэдлэг туршлага сайтай, ухаан бодол сийрэг түүнийг мэдэхгүй хүн ховрын дээр бүгд л хүндэлж, бишэрдэг юм. 2004 онд анх “Опрагийн шоу”-нд оролцож олонд танигдсан бөгөөд 2009 онд анх өөрийн “The Dr. Oz Show” гэх шоуг зохион байгуулж, хувь хүний эрүүл мэндийн талаар үнэт зөвлөгөөг олонд хүргэх болсон юм. Маш олон шагнал, цолыг хүртэж явсан түүнээс сүрдэх хүмүүс олон байдаг аж. Учир нь тэрээр үргэлж л бардам, өөртөө итгэлтэй байдаг учраас тэр шүү дээ. 

Мехмет Оз (Mehmet Oz)

14 Стивен Спилберг (Steven Spielberg)

Олон гайхалтай уран бүтээлийг найруулж, кино урлагийн түүхэнд өөрийн үнэт хувь нэмрийг оруулсан гэдгээрээ алдартай тэрээр буяны үйлс ч ихээр хийж хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Тэрээр шулуун шударга, тууштай зантай бөгөөд бүхий л жүжигчид түүнийг ихэд хүндэлж, жинхэнэ чадварлаг найруулагч хэмээн дүгнэдэг аж.

Стивен Спилберг (Steven Spielberg)

13 Жей Зи (Jay-Z)

Бахархууштай, зөв зүйлс хийж бүтээж байж гэмээн алдар нэрд гарч, олны хүндэтгэлийг хүлээдэг жамтай. Тэрээр олон гайхалтай уран бүтээлчдийг урлаг гэх том өрхөд оруулан, алдар хүндэд хүрэх гол гүүр нь болж өгсөн реппер, чадварлаг продюсер юм. 

Жей Зи (Jay-Z)

12 Марк Жейкобс (Marc Jacobs)

Шинэ, шийдэмгий загварыг зохион бүтээж, хүн бүрийн харцыг өөртөө тусгаж яваа гайхалтай загвар зохион бүтээгч бол мэдээж Марк Жейкобс юм. Түүний урласан бүтээлийг өмсөж хошуурах хүмүүс хэдэн мянгаараа байдаг төдийгүй үүнд нь алдартай одууд ч цөөнгүй багтдаг билээ. Хосгүй гоц ухаан, ур чадвараар бүтээсэн хувцас загвараараа өөрийн хүчирхэг байдлаа илэрхийлдэг түүнийг хүндэлдэггүй хүн гэж үгүй.

Марк Жейкобс (Marc Jacobs)

11 Жорж Лукас (George Lucas)

Алдарт “Оддын дайн” киноны зохиолч болон Жорж Лукасийн кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм. Өөрийн төсөөллийн ертөнцөө дүрсжүүлэн олонд хүргэсэн нь түүнийг хүндлэх, бишрэх шалтгаан болж  өгсөн билээ. Мөн хүнд хэцүү амьдралаас сугаран гарч, өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр эцэж цуцахаа мэдэлгүй хөдөлмөрлөсөн гайхалтай нэгэн хэмээн түүнийг товчхон тодорхойлж болно. 

Жорж Лукас (George Lucas)

10 Эмма Ватсон (Emma Watson)

“Харри Поттер” цувралын бяцхан охин өдгөө том болж, олон уран бүтээлд дүрээ мөнхлөн шүтэн бишрэгчдээ үй олноор өсгөж яваа аж. Харин сүүлийн үед тэрээр жүжигчин гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэгч нэгэн, НҮБ-ын хүндэт гишүүн болоод байгаа юм. 

Эмма Ватсон (Emma Watson)

9 Стивен Колберт (Stephen Colbert)

Инээдмийн жүжигчин тэрээр олон хүний бухимдсан төрхөнд нь инээмсэглэл тодруулж өгч байсан юм. Кино урлагийнхан дундаа алт, эрдэнэс шиг жүжигчин хэмээн нэрлэгддэг төдийгүй хэн хүнгүй бүгд л хүндэлж харьцдаг аж. Улс орондоо болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг хошин аргаар бусаддаа сануулж, хэн хүнээс гарамгүй ухааныг сийлэн, нийгмийн тогтсон хэвшмэл байдлыг эвддэг нэгэн билээ.

Стивен Колберт (Stephen Colbert)

8 Жон Стюарт (Jon Stewart)

Танилц! Энэ бол Америкийн улс төрийн шог зохиолч, телевизийн хөтлөгч, жүжигчин гээд олон салбарт амжилттай хүчин зүтгэж яваа Жон Стюарт... Түүнийг америк төдийгүй дэлхий нийтээр “The Daily Show” нэвтрүүлгээр нь илүү сайн мэддэг. Өөрийн нэвтрүүлгээр тухайн нийгмийн эмзэг асуудал, сэдвүүдийг хөндөн, гэм зэмгүй атлаа амиа алдсан хүмүүсийн төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг байсан билээ. Харин өнгөрөгч оны 8-р сард нэвтрүүлгээ цаашид хөтлөхөө больж байгаа тухай мэдэгдэхэд маш олон хүмүүс харамсаж байгаагаа илэрхийлсэн нь түүний хэр зэрэг нэр нөлөөтэй хүн болохыг нь илтгэх шиг болсон юм.

Жон Стюарт (Jon Stewart)

7 Беойнсе (Beyonce)

Тэрээр ийнхүү хүчирхэг байдлаараа нөхөр Жей Зиг хол орхин 7-р байрыг эзэлжээ. Эмэгтэй хүн бүрийн бахархал, шүтээн, эр хүн бүрийн хүслэн болсон гайхалтай дуучин юм. Беойнсе бол биеэ даасан, феминист буюу эмэгтэйчүүдийг эрхийг дэмждэг хүчирхэг байр суурьтай эмэгтэй бөгөөд феминист үзэл дээрээ тулгуурлан ихэнх уран бүтээлээ туурвидаг нь дэлхийн олон сая бүсгүйчүүдэд таалагддаг билээ.

Беойнсе (Beyonce)

6 Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)

Түүнд дургүй, хүндэлдэггүй, хайрладаггүй хүн гэж үгүй. Анх “Титаник” киноны царайлаг залуугийн дүрээр гарч ирсэн тэрээр өдгөө олон гайхалтай бүтээлд дүрээ мөнхлөөд буй билээ. Харин тэрээр зөвхөн өөрийн карьертаа анхаарлаа хандуулах бус дэлхийн дулаарал, хүрээлэн буй орчны сүйрэл зэрэгт ихээр санаа тавин тусгай сан хүртэл байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өнөөдөр түүний энэхүү эх дэлхийгээ хайрлах, энэрэх сэтгэлээр хүн бүхэн бахархан, хүндэлж байна. Мөн “TIME” сэтгүүлээс гаргасан 2016 оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд ч багтаж чадсан юм.

Леонардо Дикаприо (Leonardo DiCaprio)

5 Майкл Жей Фокс (Michael J. Fox)

Канадын нэрт жүжигчин төдийгүй сайн санааны элч гэдгээрээ алдартай нэгэн юм. Тэрээр аймшигт “Паркинсоны өвчин” тусч, нэг хэсэгтээ л олны нүднээс далд байсан. Хүн бүр л түүнийг одоо ч өнгөрсөн дөө хэмээн өрөвдөж байсан боловч жүжигчин эр өвчнөө даван туулж, урлагийн ертөнцдөө эргэн ирж чадсан юм. Аймшигт өвчнөө шүд зуун ялж, олон мянган хүнд баяр баясал бэлэглэсэн байдаг. 

Майкл Жей Фокс (Michael J. Fox)

4 Боно (Bono)

Дэлхий дээрх хамгийн улс төрч сэтгэлгээтэй, алдарт дуучин бол яалтчгүй Боно юм. Уран бүтээлээ туурвихын хажуугаар өөрийн бодол сэтгэгдлээ бусадтай хуваалцаж, терроризм мэт улс төрийн бодлогыг эсэргүүцэж явсан юм. Эрх тэгш байдал, энх тайвны цуцашгүй дуу хоолой түүнийг хэн хүчирхэг нэгэн биш гэх билээ.

Боно (Bono)

3 Барак Обама (Barack Obama)

АНУ-ын ерөнхийлөгч тэрээр улсдаа төдийгүй дэлхий дахины өндөр нэр хүндтэй, чухал байр суурь эзэлдэг юм. Америк мөрөөдөл өөд алхам алхмаар улсаа хөгжүүлж яваа түүнийг хийсэн бүтээсэн зүйлс ихтэй, иргэддээ амьдрах таатай боломжуудыг үүсгэж өгсөн гэхчлэн иргэд нь ам сайтай, хүндэлж биширдэг байна.

Барак Обама (Barack Obama)

2 Стивен Хокинг (Stephen Hawking)

Агуу суут физикч түүнийг хүчирхэг хэмээн тодорхойлох болсон шалтгаан бол цуцашгүй нөр их хөдөлмөр хийгээд төрөлхийн суут ухаан нь юм. Тэр хэдийгээр мэдрэл булчингийн дистрофи өвчтэй боловч амьдралд бууж өгөлгүй явсаар өдгөө дэлхий нийтэд өөрийгөө таниулан, шинжлэх ухааны түүхэнд бичигдэн үлдэх гайхалтай физикчдийн нэг болж чадсан юм. 

Стивен Хокинг (Stephen Hawking)

1 Опра Уинфри (Oprah Winfrey)

Өнөө цагийн хамгийн хүчирхэг алдартнаар Опра тодорчээ. Дэлхий дахинаа өөрийн “Опрагийн шоу”-аар танигдсан юм. Өөрийн өнгөрсөн болоод өдгөөгийн амьдралынхаа тухай үзэгчдэд ний нуугүй хуваалцаж, нэвтрүүлэгт оролцох хүнтэйгээ ч гайхалтай ойлголцож, ямар ч дарамтгүй, чөлөөт орчинг бүрдүүлж өгдгийг нь дурдахгүй байхын аргагүй. Энэ олон жил өөрийн шоугаа олон нийтэд хүргэсэн түүнд хайртай хүн маш олон бий. Хүнд хүчир амьдралаас өдгөө од болтлоо зүтгэж чадсан түүний энэхүү агуу чин зориг, сэтгэлийн хүсэл эрмэлзлэлийг үгүйсгэх хүн нэгээхэн ч үгүй. 

Опра Уинфри (Oprah Winfrey)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()