1
Орныхоо даавууг огт индүүдэхгүй байх
Хувийн ариун цэврийн асуудлын хувьд ор хөнжлийн даавуу, дэрний уут болон унтлагын хувцсаа угаачихаад индүүдэхгүй байна гэдэг байж болшгүй зүйл. Индүүдсэн ор хөнжлийн даавууны бактери сая бүрэн устдаг байна.
2
Өнцгийг нь сайн гаргахгүй байх
Хөнжлийн болон дэвсгэр даавуу, түүнчлэн орныхоо бүтээлгийг ч хурц өнцөг гарган засаарай. Ингэвэл дээш доошоо гүйж, хунирахгүйн дээр цэмцгэр харагддаг. Яг л эмнэлгийн ор яаж харагддаг, тэгэж засаарай.
3
Хөнжлийн даавуу хийхдээ...
Ихэнх хүмүүс хөнжлийн даавуугаа хийхдээ өнцгүүдийг нь тааруулаагүйн улмаас үрчийлгэж, гол нь бөөгнөрүүлчихдэг. Ингэхгүйн тулд эхлээд даавууныхаа дээд хоёр үзүүрт хөнжлөө тааруулж бариад доод хоёр өнцгийг нь хийчих. Дараа нь дээд нэг өнцгөөсөө барьж, давхар доод өнцгүүдийг хийнэ. Дараа нь сайтар сэгсэрч хөнжлөө тарааж өгөөрэй.
4
Даавуугаа угаахгүй удах
Цагаан хэрэглэл хамгийн цэвэрхэн байх хэрэгтэй тухай дээр дурдсан. Тэгвэл цагаан хэрэглэлийг 1-2 долоо хоногт нэг удаа угааж, индүүдэх ёстой. Унасан үс, бидний нүдэнд харагдахгүйгээр гуужиж буй арьс зэрэг нь даавууг бохирдуулж байдаг.
5
Ороо бүтээхдээ...
Хамгийн чухал хэсэг бол ороо бүтээх. Ихэнх хүмүүс орныхоо матрассыг ил харагдуулж, ороо бүтээдэг. Энэ нь ариун цэврийн хувьд болон үзэмжний хувьд ч зохисгүй юм. Тиймээс матрассаа далдлахуйц урттай бүтээлгээр сул бүтээх, эсвэл бүтээлгээ матрассныхаа доогуур гүйцэд хийж хэвшээрэй.