1
“Найзуудтайгаа шар айраг ууж байна. 20 минутын дараа очлоо”
Бүгд л ингэж хэлдэг. Гэвч яг хэлсэндээ ирдэг нь маш цөөхөн гэдгийг бүгд мэднэ.
2
“Тэр эмэгтэй яагаад мессеж бичсэнийг би мэдэхгүй байна”
Яг үнэндээ тэр яагаад бичсэн гэдгийг нь маш сайн мэдэж байгаа ч сурсан зангаараа ингээд л хэлчихдэг.
3
“Завгүй байсан учраас чамруу залгахаа марчихаж”
Үнэндээ зүгээр л залхуу нь хүрсэн, эсвэл сэтгэл дутсан байх.
4
“Амлая, би ерөөсөө порно үздэггүй”
Найзуудтайгаа хийх юмгүй шар айраг шимж суухдаа, эсвэл гэртээ ганцаараа байхдаа, бүр найз бүсгүйгээ усанд орсон хойгуур “насанд хүрэгчдийн кино” үздэг нь тодорхой. Хэлэхээсээ эвгүйцээд, ичээд байдаг юм болов уу?
5
“Би чамд ахиж хэзээ ч худлаа ярихгүй”
Эрэгтэй хүн эхнэртээ өдөрт хамгийн багадаа 2 удаа, хамгийн ихдээ 6 удаа худал хэлдэг гээд боддоо. Үнэхээр өөдгүй байгаа биз? Худлаа ярьсан нь баригдахаараа ахиж хэзээ ч ингэхгүй гэж ам өчгөө өгдөг ч, сурсан занг сураар боодогггүй тул худлаа ярих явдал яг л дотор дотроосоо гарч ирдэг олон ширхэгтэй матрёшка шиг л үргэлжлээд байна даа...
6
“Би өөр эмэгтэй лүү ерөөсөө хардаггүй/харж үзээгүй”
Хажуугаар зөрсөн царайлаг, нуруулаг эмэгтэйд харц унагахыг нь харсаар байхад л ингэж хэлдэг. Эхнэрээ байхад ингэж харж байгаа юм чинь, байхгүй үед ганц бие мэт аашилдаг ч юм билүү...
7
“Чи минь тарган биш ээ”
Түр зуур сэтгэл засах үг байж болох л юм. Гэвч худлаа ярьсныг нь найз бүсгүй нь мэдчихвэл ч хэцүүхэн хэрэг мандах байх даа.
8
“Би яагаачгүй байхад тэр эмэгтэй өөрөө л эхэлсэн”
Бүсгүйчүүдийн сонсож болох хамгийн муухай үг байх. Жаахан хүүхдүүд хэрэг тарьчихаад ээждээ ингэж хэлдэг шиг л...
9
“Тэр дэлгүүр хаачихсан шүү дээ, дараа долоо хоногт заавал хамт явна аа”
Эрчүүдийн дэлгүүр хэсэх дургүй төрөлхийн залхуу зан энэ үгнээс тов тодорхой.
10
“Ажил амжихгүй байгаа учир өнөө орой уулзаж чадахгүй нь ээ”
Маш эвтэйхэн татгалзал. Ингэж хэлж байгаа эрчүүдийн ихэнх нь найз бүсгүйгээсээ уйдсан эсвэл төвөгшөөсөн байх маш өндөр магадлалтай байдаг.