Хамгийн сайн камертай 6 ухаалаг утас

Өнөөдөр маш олон хүмүүс гар утасгүйгээр амьдарч чадахгүй мэт аашилж, цаг үргэлж түүнийгээ барьж, хором мөч бүхнийг зурагжуулж байна. Энэ ч учиртай. Хэдий алгын чинээ жижигхэн ч, тив дэлхийг багтаам их мэдээлэл, тоноглолуудтай учраас хүмүүс түүгээр дуу сонсож, зураг бичлэг авах, мэдээлэл харах, ярих, зурвас илгээх гээд бүхий л үйлдлийг төгс хийж байна шүү дээ. Ингээд та бүхэндээ энэ бүхнийг өөртөө багтаасан, мэргэжлийн камертай эн тэнцэх гар утсуудыг танилцуулж байна. 

Хамгийн сайн камертай 6 ухаалаг утас
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

6 “Sony Xperia Z5”

“Sony” компани Z1, Z1 Compact, Z3, Z3 Compact хувилбаруудыг гаргаж байсан. Харин тэд эдгээр загвараа шинэчлэн Z5, Z5 Compact болгон сайжруулжээ. Энэ нь өмнөх хувилбараа бодвол хүчин чадал, үзүүлэлтээрээ хамаагүй илүү юм. Хэмжээний хувьд гарт тохиромжтой буюу халаасны хэмжээтэйгээрээ давуу. Урд шил болон арын панел нь таатай дээд зэргийн мэдрэмж төрүүлнэ. Дэлгэцийн хувьд, 420x1280 хамгийн өндөр нарийвчлалтай хийгдсэн, 4,6” хэмжээтэй. Баттерейгээ энгийн горимд 11-14 цаг хүртэл барих хүчин чадалтай. Усны хамгаалалттай, 4 өнгийн сонголттой.  Камерын хувьд арын камер 23 мега пиксел, харин урд камер нь 5.1 ажээ. Үнийн хувьд 468 доллараар худалдаалагдаж байна. Зураг авахад илүү тааламжтай боллоо.

“Sony Xperia Z5”

5 “LG G5”

“LG” компани хэзээд гайхалтай гар утсуудыг үйлдвэрлэж, хэрэглэгчиддээ бэлэг барьж байсан. Харин энэ удаа G2, G3, утсуудаа сайжруулан G5 гар утсыг худалдаанд гаргасан юм. Энэ нь технологийн хөгжилд нэг том алхам болсон билээ. Учир нь хэмжээний хувьд өмнөх загвараасаа яльгүй жижиг болж, хүчин чадал, камерын пикселүүд нэмэгджээ. G3 нь авч явахад харьцангуй овор ихтэй байсан бол энэ асуудлаа шийдсэн юм. G3 гар утасны камер 13 мегапиксел байсан бол тэд шинэ гар утсаа 16 мегапиксел  болгон сайжруулжээ. Хөдөлгөөнтэй үед ч гайхалтай гэрэл зургийг авна гээд боддоо. Үнийн хувьд 650 доллараар худалдаалагдаж байна.

“LG G5”

4 “HTC 10”

HTC 10 утас нь ухаалаг утаснууд дундаа хамгийн үзүүлэлт сайтай утасны тоонд ордог. Харагдах байдлаасаа ч маш тансаг, дээд зэргийн мэдрэмжийг өгөх болно. Бат бөх ган хийцтэй, 4 гб рам, 12 мега пексилийн камертай. Дэлгэцийн нягтралын хувьд 1440х2560 мега пиксел, 5 инч full HD дэлгэцтэй гар утасны үзэмж таныг гайхшруулж чадна. Энэхүү утас нь харагдах байдал, онцлог зэргээрээ “iPhone”-той өрсөлдөхүйц цөөн хэдэн гар утасны нэг билээ. Үнийн хувьд 700 доллараар худалдаалагдаж байна.

“HTC 10”

3 “Huawei P9”

БНХАУ-ын урдаа барьдаг, дэлхийд өрсөлдөхүйц чанартай гар утасны брэнд бол "Huawei" юм. Чанар үзүүлэлтийн хувьд өмнөх загвараа сайжруулан, арын камер 12 мегапиксел камер, урд тал нь 8 мегапиксел, full HD дэлгэцийг шийдэж өгсөн гээд онцлог давуу талууд ихтэй. Хятад утасны онцлог шинжийг агуулсан 2 сим карт, 128 гб хүртэл өсгөх боломжтой санах багтаамж, 6 өнгийн сонголттойгоор худалдаалагдаж байгаа юм.

“Huawei P9”

2 “iPhone 6s/6s Plus/SE”

“Apple” брэнд нь хэзээд дэлхийн тэргүүлсээр ирсэн. Ялангуяа гар утасны тухайд залуусын хүсэл таашаалд нийцсэн төгс хэмжээ, үйлдлийн систем, төгс камер, сонгодог загвартай. “Iphone” утасны урьдны загварын тухайд халаасны хэмжээтэй байсан бол шинэ загварын тухайд илүү том дэлгэц, нимгэн загвартай болж ирснээрээ онцлогтой. Нарийвчлал, дэлгэцийн хувьд гайхалтай чанарыг үзүүлэх болно. TouchID–ны хурдыг өсгөн, олон үйлчилгээг нэмэлтээр оруулснаар, танд илүү боломжийг санал болгож байгаа юм. iOS9 үйлдлийн системийн тусламжтай, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үргэлжлүүлэн өсгөжээ. Үнийн хувьд 650 доллараар худалдаалагдаж байна.

“iPhone 6s/6s Plus/SE”

1 “Samsung Galaxy S7/S7 Edge”

Технологийн салбарын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Өмнөд Солонгосын "Samsung" корпораци ухаалаг гар утасныхаа шинэ загвар болох Samsung Galaxy S7, S7 Edge гар утаснуудаа худалдаанд гаргаад удаагүй байгаа билээ. Samsung Galaxy утаснууд ерөнхийдөө том хэмжээ, програм хангамжаараа олонд танигдсан. Тус утас нь технологийн ертөнцөд хувьсгал хийсэн бүтээл болж чадсан юм. Учир нь компанийн хамт олон энэ удаа бүтээгдэхүүний бат бөх байдал, чанарт анхаарлаа төвлөрүүлэн, усны хамгаалалт, ган хийцийг хослуулсан. Камерын тухайд 12 мегапиксел. 2016 оны супер гар утас болох том, тунгалаг дэлгэцтэй, хүчтэй, гайхалтай камертай энэ утсыг 650-750 доллараар авах боломжтой.

“Samsung Galaxy S7/S7 Edge”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()