Орон орны гудамжны алдартай хоолнууд

2016-05-02, 14:00
12,003

Өмнө нь огт очиж байгаагүй улсад очоод хамгийн түрүүнд харц шидэлж, түрийвч тэмтрүүлдэг зүйл бол яахын аргагүй хоол билээ. Ялангуяа гудамжны хоол буюу "street food" бол тухайн улсын хоолны соёлын нийтлэг шинжийг харуулж байдаг. Дээрээс нь бас хямдхан, амт сайтай байдгаараа давуу талтай.

Орон орны гудамжны алдартай хоолнууд

1 “Supplì”

“Supplì” бол Италийн гудамжны хоол бөгөөд будааны ороомгон дотор бяслаг хийсэн байдаг ажээ.
 

“Supplì”

2 Хятад бууз

Хятадуудын иддэг бууз нь олон төрлийн ногоотой байдгаараа онцлог. Түүнчлэн хулсан жигнүүрэнд жигнэж болгодог учир зөөлөн, амттай байдаг. 

Хятад бууз

3 Желато

Италийн Вениц хотын мөхөөлдсийг гүйцэх задгай мөхөөлдөс гэж хаа ч үгүй. Гэсэн ч Канад, Англид желатог өөр өөр төрлийн жимсний хольцтойгоор зардаг ажээ.

Желато

4 Шорлосон тахиа

Сөүлийн гудамж, Америкийн зарим мужуудаар ил гал дээр амталж шарсан, шорлосон тахиаг зардаг. Сонгино болон амтлаг BBQ соусаар амт оруулсан зөөлхөн, шаржигнасан тахиаг гүйцэх мах гэж хаа байхав...

Шорлосон тахиа

5 Шарсан жигнэмэг

Канадад бол "Beaver Tails" хэмээн нэрлэдэг энэхүү урт гонзгой шарсан жигнэмэг нь зөөлөн таатай амттай, өег чанартай. Дээр нь хөвсгөр крем, синнамон, шоколадны крем, алимны чанамал, интоор жимс гээд л хүссэн зүйлсээ нэмж тавиулж болно.

Шарсан жигнэмэг

6 Фалафел

Цагаан хоолтон хүмүүс идэхэд тохиромжгүй юм байна гэж бодож байна уу? Санаа зоволтгүй дээ. Үүнийг хийхэд ямар ч мах ордоггүй юм. Ойрхи Дорнодын улсуудаар түгээмэл харагддаг энэхүү хоолыг шарсан вандуй болон бусад амтлагч ногоогоор хийдэг.

Фалафел

7 Сам хорхойн коктейл

Манайхнаас бага зэрэг хол, бас хачин сонсогдож байгаа биз? Гэхдээ яг амтлаад идэнгүүт салахын аргагүй байдаг гэнэ шүү. Халуун ногоотой, сонгинотой, мөн чихэрлэг соусаар амтлан, үлдсэн соусыг доор нь асгаж өгдөг тул сам хорхойн зөөлөн махаа соусандаа дүрж идэх боломжтой.

Сам хорхойн коктейл

8 Донер

Турк донерууд ч дэлхийд алдартай шүү. Шинэхэн үхрийн мах, зөөлхөн талх, ногооны салад гээд л бүгд төгс зохицно. Гэхдээ ганцхан Турк ч биш өдгөө дэлхийн өнцөг булан бүрд иддэг болсон билээ. 

Донер

9 "Poutine"

Канадад зардаг энэхүү зуушийг Франц шарсан төмсөн дээр хайлж урссан амтат бяслаг, махны соус асгаж өгдөг.

"Poutine"

10 Гудамжны зайдас

Герман зайдасны амт бол үнэхээр гайхамшигтай. Ямар ч тансаг махнаас илүү янзтай мэдрэмжийг төрүүлнэ гээч. Германаас гадна Америк, Канадын зарим мужуудад үүнийг зардаг.

Гудамжны зайдас

11 Эрдэнэ шиш

Азийн улс орнуудаар, ялангуяа Хятадаар явахад хүмүүс нь хаа сайгүй эрдэнэшиш мөлжиж байхыг та харсан л байх. Бидэнд бол эвгүй үнэртэй ч аминдэмээр нэн баялаг, хүүхдийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг эл ногоог тэд шарж, жигнэж янз бүрээр иддэг.

Эрдэнэ шиш

12 Шоколадтай гүзээлзгэнэ

Бельгид шоколаданд дүрж, хэлбэрт оруулан хөлдөөсөн гүзээлзгэнийг хамгийн романтик амттанд тооцдог.

Шоколадтай гүзээлзгэнэ

13 Хөөсөн чихэртэй мөхөөлдөс - Сидней, Австрали

Хөөсөн чихэртэй мөхөөлдөс - Сидней, Австрали

14 Өрмөнцөртэй зайрмаг - Хонконг

Өрмөнцөртэй зайрмаг - Хонконг

15 Гүзээлзгэнэтэй нарийн боов - Парис, Франц

Гүзээлзгэнэтэй нарийн боов - Парис, Франц

16 Гүнжидийн үртэй амтат талх - Афин, Грек

Гүнжидийн үртэй амтат талх - Афин, Грек

17 Хотдог - Австрали

Хотдог - Австрали

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()