Канье Вестийг үзэн яддаг алдартнууд

Реппер, продюсер дээрээс нь загвар зохион бүтээгч гэх цолыг үүрч яваа Канье Вест (Kanye West)-д дургүй хүмүүс өч төчнөөн. Бүр хамгийн их үзэн ядагчтай оддын тоонд ч ордог. Яагаад чухам ингэх болов, хамгийн гол нь хэн хэн түүнийг ямар шалтгаанаар жигшин зэвүүцэж, олон нийтийн сүлжээгээр хэрүүлийн үгс чулуудах болов гэдгийг хамтдаа сонирхоё. 

Канье Вестийг үзэн яддаг алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эймбер Рөүз (Amber Rose)

Нэгэн үе дурлалдаа шатаж явсан хосууд Ким, Канье хоёрын нууц амрагууд гэдэг нь илэрснээс болж хоёр тийш болсон байдаг. Өөрийг нь араар тавьж, хуурсанд ихэд гомдож явдаг модель бүсгүй Каньег үзэн ядахгүй байхын ч аргагүй биз. Тэд одоо хаа таарсан газраа таагүй харилцаж, муудалцах шахаж байдаг бөгөөд үүнийгээ ч олон нийтийн сүлжээгээр ил болгосон байдаг юм. Дашрамд дуулгахад Эймбер Рөүзийн хамгийн ихээр үзэн яддаг хүн нь ганц Канье-аар тогтохгүй, түүний эхнэр Ким гэнэ шүү.

Эймбер Рөүз (Amber Rose)

2 Барак Обама (Barack Obama)

2015 онд Канье 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдэж Обамагийн дургүйг нэлээдгүй хүргээд амжсан юм. Ерөнхийлөгч өөрийн бодлоо бусадтай хуваалцаж “Энэ чинь улс төр. Хэн нэгний тоглоом биш. Тайзан дээр байдаг шигээ чөлөөтэй хамаа намаагүй байна гэж саналтгүй. Чиний бодлоор бол хүмүүс АНУ-ын ерөнхийлөгчөөр мэдлэг туршлагагүй чам шиг эрийг сонгоно гэж үнэхээр бодож байгаа хэрэг үү?” гэхчлэн хэд хэдэн хатуухан зөвлөгөө өгөөд амжсан байна.

Барак Обама (Barack Obama)

3 Пинк (Pink)

Хүчирхэг байдал, өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгардаг гайхалтай дуучин Пинк 2009 оны хөгжмийн наадмын үеэр “Шилдэг клип”-ын эзнээр дуучин Тэйлор Свифт шалгарч, талархлын үгээ хэлж байхад Канье гарч ирэн түүний микрафоныг булааж аван яриаг тасалсанд ихэд уур нь хүрчээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Канье бол үнэхээр тэнэг амьтан. Эмэгтэй хүнийг хүндлэх сэтгэл гэж байхгүй муу хар мулгуу” хэмээн ихэд дургүйлхсэн байртай жиргэсэн байдаг аж.

Пинк (Pink)

4 Тайлор Свифт (Taylor Swift)

Дээр дурдсанчлан Канье микрофоныг нь булааж аван, уучлал ч гуйлгүй шууд л энэ шагналыг Беойнсе авах ёстой байсан юм хэмээж түүнийг эвгүй байдалд оруулсан юм. Мэдээж хэн л үүнд нь дуртай байхав. Үүнээс хойш тэдний харилцаа эрс муудсан аж.

Тайлор Свифт (Taylor Swift)

5 Доналд Трамп (Donald Trump)

Хөрөнгө чинээг уул овоо болтол хурааж, үл хөдлөх хөрөнгийн бизнест нэрээ мөнхөлсөн тэрээр 2009 оны хөгжмийн наадмын үеэр гаргасан Каньегийн зохисгүй үйлдлийг хараад мөн л ихэд жигшжээ. Доналд Трамп өөрийн твиттер хуудаснаа “Тэр үнэндээ Беойнсигийн төлөө биш зүгээр л олны анхаарлыг өөртөө татах гэж л ийм үйлдэл хийсэн. Өрөвдөлтэй ч амьтан бол доо” хэмээн жиргэсэн байдаг шүү. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тэрээр 2020 оны сонгуульд Каньег нэр дэвшинэ гэдгийг сонсоод урам нь нэлээдгүй хугарсан гэдэг.

Доналд Трамп (Donald Trump)

6 Элли Жэйксон (Elly Jackson)

Олон сайхан дуугаа хит болгож, сонсогчдийн хайрыг өөртөө харамгүй татдаг дуучин бүсгүй 2011 онд Каньетэй хамтран уран бүтээл туурвисан байдаг. Харин сүүлд тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Канье бол хөгийн амьтан. Хэн түүнтэй хамтарч ажиллахыг хүсэх вэ дээ” гэсэн байдаг бөгөөд үүгээрээ олон хүний гайхшралыг төрүүлж, Каньег үзэн яддаг хүмүүсийн тоог нэмэгдүүлсэн юм.

Элли Жэйксон (Elly Jackson)

7 Келли Кларксон (Kelly Clarkson)

“Америкийн шүтээн” тэмцээний ялагч, уянгалаг хоолойгоороо хэнийг ч өөртөө татдаг Келли ч мөн 2009 оны хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр зохисгүй аашилсан түүнд дургүй нь хүрч твиттер хуудаснаа “Яагаад ингэж хүүхэд шиг аашлаад байгаа юм болоо. Ичмээр юм. Үүний оронд баяр хүргээд сайхан тэвэрчихгүй” хэмээн ихэд уурласан байдаг.

Келли Кларксон (Kelly Clarkson)

8 Рози Перес (Rosie Perez)

Гайхалтай жүжигчин бүсгүйг ихэд бухимдуулж, дургүйг нь хүргэсэн Каньегийн үйлдэл юу байв? Канье “Good Morning” хэмээх дуундаа жүжигчин бүсгүйн хөх, цээжин хэсгийг нь багтааж дуулсан байв. Харин энэ нь Розид таалагдсангүй, өөрийг нь доромжлолоо хэмээн үзэж ихэд уурссан гэнэ шүү. Тэрээр “Би чинь эмэгтэй хүн. Гэтэл яагаад тэр заавал миний цээжин хэсгийг дуулж, олны дунд эвгүй байдалд оруулж байгаа юм бэ? Би ойлгохгүй байна. Бас маш их дургүй хүрч байна” хэмээжээ.

Рози Перес  (Rosie Perez)

9 Жорж Буш (George Bush)

Америкийн Нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Жорж Буш мөн л Каньед дургүй, үзэн яддаг байна. Учир нь 2005 онд Канье нэгэн телевизэд ярилцлага өгч, (Катрина хар салхинд нэрвэгдсэн хүмүүст туслах зорилгоор хандив цуглуулж байхдаа) “Жорж Буш хар арьст хүмүүсийг огт тоодоггүй. Биднийг хайхардаггүй. Тиймээс бид л өөрсдийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй” хэмээсэн юм. Харин үүний хариуд ерөнхийлөгч асан “Тэр намайг харгис, хэрцгий нэгэн гэж хэлсэн. Би хүн бүрт туслаж дэмжихийг хүсдэг. Энэ бол миний ерөнхийлөгч хийж байхдаа сонссон хамгийн муухай доромжлол байлаа” хэмээсэн билээ.

Жорж Буш (George Bush)

10

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()