1
Жолоочдоо итгэ
Хэдийгээр танд газрын зураг, байршил тогтоох төхөөрөмж, луужин зэрэг байлаа ч гэсэн зам зааж байгаа хүн, эсвэл жолоочдоо итгэж байгаарай. Тэд таныг хүссэн газарт асуудалгүй хүргээд өгөх болно. Учир нь тэд бартаатай замд явж сурсан, маш чадвартай сайн жолоочид байдаг юм. Тиймээс ямар нэгэн байдлаар төөрөх эрсдэлгүй гэсэн үг. Шөнийн замд ч тэд алзахгүй, хүрэх газраа заавал хүрдэг. Бас тэднээс хурдаа хасаач гэж битгий хэлээрэй. Жолоочид зам заагаад яах вэ...
2
Цаг тохирох
Энд нутгийн иргэд тодорхой хугацаанд баригдалгүй, байгалийн цагаар сэрж, унтдаг. Тиймээс хэрвээ танд яаралтай амжуулах хэрэг байгаа бол хэзээ ч битгий цагийг нь тулгаарай. Тэд таны асуултанд яг таг хариулж чадахгүй. Учир нь тэд ч гэсэн, хүрэх газраа хэзээ хэдийн очихоо тодорхой мэдэхгүй юм. Зөвхөн баримжаагаар л хэлнэ. Тухайлбал: Яг хэдэн цаг гэдэг нь тодорхойгүй ч өглөөдөө, үдээс өмнө, үдээс хойш, үдшийн бүрий орохоох гэх мэт.
3
Нутгийн хүүхдүүдтэй тогло
Монгол хүүхдүүд маш нөхөрсөг бас өхөөрдөм. Тэдний нэг онцлог бол том улаан хацартай байдаг. Хэрвээ та тэдний зургийг авахыг хүсвэл, гэрийн эзнээс эелдгээр асууж, болох эсэхийг нь мэдэж байж зургийг нь дараарай. Учир нь тэд хэн нэгэн хүүхдийнх нь зургийг авахад маш дургүй байдаг. Нас хорогддог хэмээн итгэдэг юм.
4
Малчин айлуудаар зочлоод гараарай
Хэрвээ та зам зуураа нутгийн айлтай таарвал, нэрэлхэж цэрвэлгүй зочлоод гараарай. Учир нь тэд маш найрсаг хүмүүс. Тэд гэрт нь хэн нэгэн ирэхэд маш таатайгаар угтаж авдаг зочломтгой ард түмэн юм. Тэд таныг гэртээ урьж, суулгаад юун түрүүнд сүүтэй цай аягалж өгнө. Мөн цагаан идээ дэлгэж, яг өөрийн хүн шиг л найрсгаар угтах болно. Бүр хоноод яв, хоол хийе ч гэж хэлнэ. Тэд ийм л найрсаг, зочломтгой ард түмэн ажээ.
5
Бартаат замд тохиромжтой машин сонгох
Хэрвээ та Монголын тал нутгаар аялахыг хүсэж байгаа бол аль болох багтаамж сайтай, бартаат замд тохиромжтой урт машин сонгох хэрэгтэй. Ингэх нь таныг замын туршид гарч болзошгүй эрсдлээс хамгаалах учиртай. Мөн бат бөхийн хувьд итгэж болох юм.
6
Нөхөрсөг байгаарай
Монгол хүмүүс маш элэгсэг, нөхөрсөг ард түмэн. Тэд таныг гадны хүн мэтээр санаж, муухай аашлахгүй. Харин ч эсрэгээрээ өөрт байгаа бүхнээрээ дайлж, цайлаад зам зуурт хэрэг болох хүнс, тараг цагаан идээ өгч явуулдаг сүү шигээ сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тиймээс та ч гэсэн тэдэнтэй аль болох найрсаг байгаарай. Магадгүй сайн найзууд ч болж болох юм.
7
Сайн нягтралтай зургийн аппарат
Мэдээж аяллаар явж байгаа бол танд маш сайн камер, нягтрал сайтай зургийн аппарат хэрэгтэй. Тиймээс адал явдалт аялалдаа бэлтгэж, сайн камертай болоорой. Энэ нь танд Монголын гайхалтай байгаль, хүн ардыг дэлхийд таниулах, өөрийн тань мартагдашгүй нэгэн дурсамж болох учиртай.
8
Шүршүүрт орох талаар мартах хэрэгтэй
Хэрвээ та хөдөө нутгаар аялж байгаа бол шүршүүрт орох талаар бодоод ч хэрэггүй, зүгээр л мартчих. Харин түүний оронд халуун дулааны цагт голын усанд сэлж болох юм. Гэхдээ та өөрийн ариун цэвэрт зориулж багагүй зүйлийг бэлтгэх хэрэгтэй болно. Шүршүүр орох, хувцсаа угаах зэрэг ариун цэврийн тал дээр асуудалтай учир солих хувцас, хэрэглэлээ сайтар базаагаарай.
9
Монгол гэр
Тэнд маш олон жуулчдын гэр байдаг. Энэ нь өөрсдийнх нь амьдардаг гэртэй ижилхэн ч гэлээ, тавилга сэлтийн хувьд бага зэрэг дутуу. Тиймээс та өөрийн хүссэн хэмжээтэй гэрт хоноглох боломжтой. Хэмжээ гэснээс Монголчуудын өвөг дээдсээс уламжилж ирсэн энэхүү сууц нь хурааж болдог, басхүү хэмжээнийх нь том жижиг нь хананыхаа тооноос хамаардаг. 3 ханатай гэр бол хамгийн жижиг нь, 5 ханатай гэр дунд зэрэг 8 ханатай гэр томдоо ордог. Мэдээж үнийн хувьд харилцан адилгүй. Гэрт хоноглоход маш таатай, тэрчлэн шөнийн одот тэнгэрийг харах боломжтой. Дашрамд дурьдахад дэлхийд өөр хаана ч харагдахгүй гүн хөх цэлмэг тэнгэрийг зөвхөн Монголын хөдөө талд л харах боломжтой.
10
Бүгд нэг дороо унтдаг
Хэрвээ та хөдөөний айлд хонохоор зэхэж байгаа бол ичиж зовох, нэрэлхэх ямар ч хэрэггүй. Учир нь тэд бүгд эв найрамдалтайгаар нэг дороо унтдаг. Ингэх нь тэдэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, гэр бүлийн гишүүдийг эв найртай байлгах боломжийг олгодог ажээ.