1
Сакура
Япон улсад хаврын улиралд сакура цэцэглэх шиг сайхан зүйл гэж үгүй. Ягаан, цагаан өнгөтэй байдаг.
2
Мандарваа цэцэг
Төв Америк, Мексик, Колумб хавиар ургадаг. Нийт 30 гаруй төрөлтэй, сэвсгэр, олон давхар дэлбээтэй цэцэг юм. Ургамал судлаач Андерс Дали анх нээн илрүүлсэн тул түүний нэрээр Dahlia хэмээн нэрлэжээ.
3
Зүрхэн цэцэг
Зүрх шиг хэлбэртэй улаан, ягаан, цагаан өнгөөр ургадаг уг цэцэг нь 4-6-р сард ургадаг.
4
Канна
19 төрөлтэй уг цэцэг нь гадил жимс, цагаан гаа зэрэгтэй нэг төрлийн ургамлын айд багтдаг.
5
Сарнай
Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн сайн мэдэх, хамгийн романтик цэцэг бол сарнай билээ. Шар сарнай нь нөхөрлөл, гал улаан сарнай нь чин үнэнч хайрыг, хар сарнай нь хагацал, уй гашуудлыг бэлгэддэг. Ямар ч төрлийн цэцэрлэгийг чимэхэд хамгийн сайн тохирдог.
6
Алтанзул
Өмнөд Европоос Африк, Азид хүртэл ургадаг. Тасалсан ч шинэлэг чанараа хамгийн удаан хадгалдаг цэцэг юм.
7
Бадамлянхуа
Лянхуа нь замагтай булингартай тогтуун цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан ягаан усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг. Тиймдээ ч бурхны шашны гол бэлгэдэл болдог байна.
8
Сараана
Хаврын бэлгэдэл болсон уг цэцгийн тухай хэд хэдэн домог байдаг. Христийн шашны итгэгчид үзэхдээ Гэгээн Мария эхийн унагасан нулимс нэгэн мөчир дээр тогтож, цэцэг болон ургасан нь сараана цэцэг хэмээн ярьдаг ажээ.
9
Намуу цэцэг
Голчлон Турк, Кавказд ургадаг. Ихэнхдээ улаан, ягаан, цагаан өнгөтэй, эсвэл бүр янз бүрийн олон өнгө холилдож ургадаг.
10
Нил цэцэг
Өнгө нь ууссан маягтай маш үзэмжтэйгээс гадна хамгийн анхилиун сайхан үнэртэй цэцэг юм.