1
The Breakfast Club (1985)
Сонгодог кинонуудын нэг. Сургуулийн шуугиан чиний чихэнд дахиад нэг сонсогдох вий. Хүн болгон өөрөө өөртэйгөө тэмцэлдэж байдаг ч гэсэн хамтдаа байвал хичнээн төгс төгөлдөр болж чадахыг харуулсан кино. Кинонд өгүүлэхдээ: "Бид бүгд л гаж солиотой. Гэхдээ зарим нэг нь үүнийгээ нуухад л болоо, өөр яах ёстой гэж" гэжээ.
2
The Silence of the Lambs (1991)
"Хурга майлахаа болино" кинонд би бол эмэгтэй хүн, гэхдээ эр хүн шиг л хүчтэй, чадварлаг, ухаалаг гэдгийг заасан юм. Мөн бүх зүйл харагдаж байгаагаасаа өөр, хүмүүс ямар зэрлэг бас аймшигтай, үнэн гэдэг бол танарт зөвхөн байх ёстой зүйл биш гэдгийг ойлгуулдаг.
3
Eternal Sunshine of the Spotless Mind (2004)
Энэхүү кино нь зүрх сэтгэлийн хайр гэдэг ямар байдгийг ойлгуулна. Насан туршдаа амьдрахдаа зүрх сэтгэлээрээ хайрласан хайртайгаа амьдрах уу эсвэл түүнийгээ мартсан мэт дүр эсгэж, өөрийгөө хуурч амьдрах уу? Та байсан бол яах байсан бэ?
4
Dead Poets Society (1989)
Гайхалтай жүжигчин Роббин Виллиамсын тоглосон уг кино нь өөрчлөлт, дасан зохицол, хүсэл тэмүүлэлийн аялал гэж болно. "Өөрийн дотоод дуу хоолойг сонсохыг хичээх хэрэгтэй, тэгсэн цагт л өөрийнхөө амьдралын замналын дагуу алхах болно" гэдэг үгээр киног тодорхойлсон байдаг.
5
Clueless (1995)
Залуу насны эрх чөлөөгөө удирдаж чадаж байгаа бол та жинхэнэ эрх чөлөөтэй хүн гэсэн утгыг ойлгуулахыг зорьсон.
6
Into the Wild (2007)
"Буцаад явья, тусламж гуйж ялагдлаа хүлээн зөвшөөрцгөөе" гэдэг үгээр киноны утгыг тодорхойлж болно.
7
Once (2007)
Дуу хөгжмөөр дамжуулан гайхалтай хайрын түүхийг өгүүлсэн кино.
8
Blue Valentine (2010)
"Өөрийн болгохын тулд бүх юмыг чөтгөр лүү нь илгээ". Энэ киног тодорхойлох ганц галзуу үг энэ л байна.
9
The Goonies (1985)
Үргэлж эрдэнэсийн зургийг дагаж бай, тэгсэн цагт заавал алт олдоно...
10
Now and Then (1995)
Өсвөр насны хөгжилтэй, дурсамжтай цагийг тань сэтгэл сэргэтэл сануулах кино.
11
Little Miss Sunshine (2006)
Гэр бүл болон бага насныхаа амьдралаар зүгээр л чөлөөтэй амьсгал л даа. Хэнд хамаатай юм бэ?
12
Harry Potter (2001–2011)
Харри надад өөрийнхөө ч мэдэхгүй их хүчээр бүтээж чадна гэдгийг, Гермония надад мэдлэг бол хүч юм гэдгийг, Луна надад бусдаас өөр байна гэдэг бол асуудал биш хэний ч сонгоогүй өөрийнхөө замаар явах хэрэгтэй гэдгийг заасан.
13
Girl, Interrupted (1999)
Уг кино нь эмэгтэй хүний сэтгэцийн эрүүл мэндийг бодитоор тусгасан кино юм. Заримдаа сэтгэцийн энэ асуудал нь найдварын галыг бөхөөхгүйгээр, амьдралын ямарваа нэг нөхцөлд тайтгаруулж байдаг дотоод асуудлыг хөнджээ. Номыг нь уншихыг зөвлөж байна.
14
The Boat That Rocked (aka Pirate Radio) (2009)
Хамгийн инээдтэй кинонуудын нэг бөгөөд киноны дуу нь дагаад л дуулмаар.
15
Empire Records (1995)
Өөртэйгээ ижилхэн хүмүүсийг олох нь ямар чухлыг харуулна.
16
The Craft (1996)
Хэрвээ найз нөхөд байхгүй байсан бол өнөөдөр хэн байх байснаа төсөөлж байна уу?
17
Almost Famous (2000)
Заримдаа амьдрал зөвхөн чамаар дуусахгүй гэдгийг санах хэрэгтэй.
18
G.I. Jane (1997)
Жэйний түүх намайг өөрийнхөө зорьсон хэрэгт хүчтэй, итгэлтэй байж түүнийхээ төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэй гэдгийг ойлгуулж, хэзээ ч битгий бууж өг хэмээн чихэнд минь шивнэх шиг болсондоо.
19
Nights and Weekends (2008)
Хувийн харилцаандаа хамаг анхаарлаа хандуул!
20
Good Vibrations (2012)
Чи дуртай зүйлийнхээ төлөө зогсолтгүй, зоригтой хөдлөх хэрэгтэй.
21
Good Will Hunting (1997)
Заримдаа уналт бол сэтгэлд хөндүүртэй зүйл боловч чиний оюун ухааныг гэрэлтүүлж, өөр боломжийг олгох арга зам болдог гэдэгт итгээрэй. Өөрийнхөө чаддаг зүйлийг төгс болтол нь хийх юм бол чамайг хэзээ ч буруу замруу түлхэхгүй гэдгийг ойлго.
22
Love Story (1970)
Амьдралаа эрт эхлэж буй хэн нэгэнд маш сургамжтай кино. Нас ахих тусам хүн өөрийн чухал зүйлд, цаг бага зарцуулдаг.
23
The Perks of Being a Wallflower (2012)
Хорин настнуудын заавал үзэх ёстой кинонуудын нэг. Тэдний мэдрэмж бүрийг дэндүү гайхалтайгаар харуулж өгсөн болохоор номыг нь ч уншаарай гэж зөвлөмөөр байна.
24
Toy Story 1, 2, and 3 (1995–2010)
Арай одоо хүртэл бүтнээр нь үзэж амжаагүй юм биш биз? Хөөрхөн кино шүү заавал үзээрэй. Тоглоомнуудад ч гэсэн амьдралын утга учир, хайр гэж байдаг юм.