Долоо хоног унтахгүй бол юу тохиолдох вэ?

Ажлын өдрийн дараа хүсэн хүлээсэн амралтын өдөр ирэхэд хүмүүс бараг л унтаж чаддаггүй билээ. Яагаад ч юм нойр хүрэхээ байж, нойргүйдлийн ертөнцөд автдаг. Тэгвэл долоо хоног унтахгүй бол бидний биед юу тохиолдох бол? Ерөнхийдөө энэ төрлийн туршилтыг та хийхгүй байсан нь дээр болов уу.

Долоо хоног унтахгүй бол юу тохиолдох вэ?

1 Эхний өдөр

Нэг өдөр нойргүй хоноход бидний биед төдийлөн муугаар нөлөөлөхгүй ч биологийн цагийн мөчлөгийг алдагдуулдаг байна. Хүний биеийн биологийн цагийн мөчлөгийг 20000 орчим нейрон хариуцдаг бөгөөд үүнийг супрахиазматик цөм гэж нэрлэдэг. Хоногийн хэмнэлээр хүний тархи ажилладаг бөгөөд 24 цагийн турш нойргүй байвал бие организмын ажиллагаанд бага зэрэг нөлөөлнө. Бүтэн өдөр унтахгүй байсан тохиолдолд ядаргааг ихээр мэдрэх бөгөөд ой санамж болон анхааралд асуудал тулгарах магадлалтай. Энэ нь ой санамжийн неокортекстай холбоотой ажээ.

Эхний өдөр

2 2-оос 3 өдөр

Хэрвээ 2-3 өдөр унтахгүй бол ой санамжны асуудлаас гадна хараа муудаж, анхаарал төвлөрөхгүй болж эхэлнэ. Тархины урд хэсгийн ажиллагаа муудсан байх учир тухайн хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй, нэгэн хэвийн яриатай болдог. Тархины асуудлаас гадна хоол боловсруулах эрхтний асуудал тулгарах бөгөөд тухайн хүний хоол идэх дур хүсэл илүү нэмэгддэг. Ялангуяа тостой, давстай хоол идэх хүсэл нэмэгддэг юм байна. Энэ үед хичнээн нойр хүрсэн ч унтаж чаддаггүй гэнэ.

2-оос 3 өдөр

3 4-5 дахь өдөр

4-5 хоног нойргүй явсны дараа хүн хий юм харж, маш мэдрэмтгий ууртай болно. 5 хоногийн дараа тухайн хүний тархины үйл ажиллагаа эрс муудаж зулайн хэсэг муу ажиллах учир математик болон логик сэтгэлгээний хөгжил багассанаар энгийн тоог ч бодож чадахгүйд хүрч, мөн хэл яриа ойлгомжгүй болдог байна. Мөн магнайн урд талын хэсэг ажиллахгүй учираас хий юм харахад хүргэдэг.

4-5 дахь өдөр

4 6-7 дахь өдөр

6-7 өдөр нойргүй явсан тохиолдолд тухайн хүн танигдахын аргагүй өөрчлөгдөнө. Хамгийн удаан унтаагүй залуу болох америкийн оюутан Рэнди Гарднер 254 цаг унтаагүй бөгөөд эцэст нь хий юм харж, солиорох шатандаа орж байсан байна. Тэрээр замын тэмдгийг хүн гэж хүлээн авч, харин радиогийн хөтлөгч түүнийг алахыг оролдож байна хэмээн мэдэгдэж байсан гэнэ.  Рэнди ойлгомжтой ярьж чадахгүй байсан бөгөөд энгийн бодлогыг бодож чадахгүй, хүний хэлж буй зүйлийг нь огтхон ч ойлгохгүй байсан ажээ. 7 хоног нойргүй хоносны дараа хүний бие ядаргаанд орж, ямар нэгэн вирус, бактерийг эсэргүүцэх чадваргүй болж, дархлаа нь сулардаг байна.

6-7 дахь өдөр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()