Амралтын өдрөөр юу хийх гэж байна?

2016-04-28, 08:20
3,227

Манай сайтын зүгээс хүүхэд залуус, эцэг эхчүүд та бүхэнд дуулгах нэгэн таатай мэдээлэл байна. Ирээдүйдээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт бол болвсрол мэдлэг билээ. Күнз боловсролын төвөөс Дэлхийн боловсролыг дэргэдээсээ уриатай зохион байгуулж буй Күнз 2016 боловсролын үзэсгэлэнд заавал очиж үзэхийг уриалж байна.

Амралтын өдрөөр юу хийх гэж байна?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус үзэсгэлэнд БНХАУ-н шилдэг их сургуулийн төлөөллүүд өөрийн биеэр ирж шууд элсэлт авч байгаа бөгөөд хүн бүр оролцох боломжтой. Мөн тус үзэсгэлэнд салбар салбартаа манлайлагч болсон шилдэг илтгэгч нарын лекцийг зохион үнэ төлбөргүй хүргэхээр ажиллаж байна. Чонон сүлд романыг эх хэлэндээ буулгасан энэ цагийн нэрт орчуулагч доктор (PhD) Д.Болдбаатар багш, мөн Их засаг их сургуулиар овоглодог доктор (PhD) Н.Учрал, онлайн худалдааны платформыг Монголд нутагшуулахаар тууштай ажиллаж буй Баяр агентлагийн захирал С.Баярсайхан, Тайван улсад мэргэжил эзэмшсэн дуучин Б.Хонгор нар болон бусад шилдэг илтгэгч нар тус арга хэмжээнд ирж хүүхэд залуустаа зориулан өөрийн туршлага, мэдлэг чадвараас хуваалцана.

Үзэсгэлэнгийн үеэр эдгээр илтгэлүүдээс гадна Хятад дууны ковер уралдаан, Ханз цээжлэх уралдаан зэрэг сонирхолтой хөтөлбөрүүдийг хүүхэд залуусын дунд зохион байгуулж байгаа бөгөөд Хятад хэл сонирхогч хэн бүхэн тус уралдаанд оролцох боломжтой.

Мөн үзэсгэлэнгийн бас нэгэн онцлох зүйл нь БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг болон бусад сургуулийн тэтгэлэгийн талаарх зөвлөгөө мэдээллийг албан ёсоор хүргэх бөгөөд энэхүү хэсэгт хүн бүр оролцох боломжтой. Гадаадад суралцахаар төлөвлөж буй хүссэн хүн бүхний алдах ёсгүй боломж!

Уг арга хэмжээнд ирсэн хүүхэд залуус, эцэг эхчүүд  та бүхэн БНХАУ-ын шилдэг их, дээд сургуулиудад бүртгүүлээд Күнз боловсролын төвд хөнгөлөлттэй сурах эрхийн бичгээр шагнуулаарай.

Ингээд та бүхэндээ тус үзэсгэлэнд оролцох сургуулиудын товч танилцуулгыг хүргэж байна.

  • 2016 оны 04.30-05.01 өдрүүдэд Улаанбаатар хотод Блю Скай таурын 1-р давхарт
  • 2016 оны 04.29 өдөр 11:00-17:00 цагийн хооронд Дархан хотын Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн А Корпусын хурлын заал
  • 2016 оны 04.28 өдөр 11:00-17:00 цагийн хооронд Эрдэнэт хотын Эрдэм ахлах сургуулийн урлаг заал

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: КҮНЗ БОЛОВСРОЛЫН ТӨВ

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.