1
Самар
Юун түрүүнд тус улс нь хоолны илчлэг, шим тэжээлийн тал дээр өндөр ач холбогдол өгдөг. Тиймдээ ч амттан, зууш хүнсэндээ төрөл бүрийн самрыг ихээр хэрэглэдэг байна. Самар нь үс хумс бэхжүүлэх, биеийн ерөнхий эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг аж.
2
Бан Бао талх
Таны харж байгаачлан тус талх нь бидний иддэг мантуутай төстэй. Талх яаж жигнэдэг, түүн шиг болгодог бөгөөд онцлог нь мантуун дотроо өндөг, яншуй, будаа, далайн ургамал, мөөг гэх мэт зүйлсийг хийж өгдөг. Тэрч утгаараа маш сайхан амттай болдог байна. Сайхан амтаас гадна биед ч мөн тустай.
3
Пө шөл
Вьетнам улсад далайн гаралтай бүтээгдэхүүнээр үйлчилдэг хэд хэдэн алдартай кафе байдаг. Тэнд бидний сайн мэдэх загасны мах, хясаа, дун гэхчлэн амин дэмтэй далайн гаралтай бүтээгдэхүүнээр амттай шөл, дессерт, зэргийг хийж үйлчилдэг байна. Тав тухын хувьд ч маш цэвэрхэн, сайхан орчинтой аж.
4
Хачирнууд
Амтлагч хачирнуудын тухайд яриангүй сайхан. Маш олон төрлийн сонголттой учраас ирсэн жуулчид өөрийн идэхийг хүссэн амттанаа тэдгээр хачраар амталж иддэг. Тиймдээ ч хоолны ширээ өнгө өнгийн амттай сайхан хоол амтлагчуудаар дүүрдэг гэнэ. Тэдгээр амтлагчид ихэвчлэн будаа, амталсан мөөг, хүнсний ногоо, далайн бүтээгдэхүүн, гоймон, төмс, амттай ороомгууд байдаг ажээ.
5
Амттангууд
Тус улсад жимс жимсгэнэ хямд үнэтэй, дээр нь эрэлт ихтэйгээс амттан, нарийн боовыг төрөл бүрийн жимсээр хачирласан байх нь цөөнгүй. Эндэхийн хамгийн алдартай дессертийн нэг нь энэхүү амтат гадилан талх юм. Үүнийг хийхдээ:
- - 100 гр банана
- - 60 мл ус
- - 60 гр нарийн ширхэгтэй гурил
- - 20гр карамелийн соус
- - Самрын үйрмэг 2 гр
- - Кокос 2 гр
Дээр дурдсан хэмжээгээр гурилаа зуураад 6 тэнцүү хэсэгт хуваана. Гадилаа ч мөн адил 6 тэнцүү хэсэгт хувааж, гурилаараа гадуур нь нимгэн бүрж өгөөрэй. Гадрыг нь карамелийн соусаар нимгэн түрхэж өгөөд, шарах шүүгээнд борлож шарлатал нь жигнэнэ. Бэлэн болсон талхаа кокос, самрын үйрмэгэн дээрээ өнхрүүлээд л бэлэн боллоо.
6
7
8
9
Франц талх
19-р зууны үед Вьетнам улс нь Францын колон улс байв. Тиймээс хоол хүнсний зарим зүйлийг тус улсаас өвлөн авсан гэхэд болно. Та бидний сайн мэдэх франц загасан талх нь тус улсад түгээмэл зарагддаг бөгөөд үүгээрээ ч мөн алдартай.
10
Далайн бүтээгдэхүүн
Вьетнам улс нь амьд, далайн гаралтай бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг. Тиймдээ ч өдгөө хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдлаараа дэлхийд дээгүүрт бичигддэг. Далайн бүтээгдэхүүнээрээ алдартай учраас жуулчид ихээр зорин ирдэг ажээ.
11
Эрүүл мэндэд тустай хоол хүнс
Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, далайн амьтад гээд тэдний хэрэглэдэг хоол хүнс нь бүгд эрүүл мэндэд өндөр ач тустай гэдгийг дээр дурдсан. Мөн жимс ногоог болголгүй, угааж цэвэрлэн түүхийгээр нь идэхийг илүүд үздэг байна. Учир нь жимс ногоог бүтэн болгож хэрэглэвэл амин дэмийн тэн хагас нь алдагддаг хэмээн итгэдэг болохоор тэр шүү дээ.
12
Амтлагчид
Амтлагчны хувьд тэд бүхий л зүйлсийг өөрсдөө бэлддэг. Яншуй, мөөг, цагаан гаа, самар, сармис, сонгино зэргийг хатааж нүдээд хэрэглэдэг байна. Тиймдээ ч химийн бодис орсон элдэв амт үнэр оруулагч байдаггүй гэнэ. Үнэхээр хөдөлмөрч ард түмэн байгаа биз?
13
Вьетнам кофе
Вьетнамыг зорин ирсэн жуулчид бүгд тус улсын амтат кофег авч буцдаг. Энэ нь учиртай. Учир нь тэд кофегоо өөрсдөө үйлдвэрлэдэг. Гар аргаар шүүж, нунтаглаж нүдээд гайхалтай амтыг бий болгодог байна. Кофены амт чанараараа Бразил улсын дараа ордог гэхээр шилдэг байх нь зүйн хэрэг биз ээ.
14
15
16
17
Халуун тогооны хоол
Вьетнамыг халуун тогооны хоолны өлгий нутаг гэж хэлж болохуйц. Учир нь тэд аливаа хүнсний зүйл, ногоог шинэхэн эсэхийг нь шалгаж, хоолоо хийж иддэг. Тиймээс элдэв өвчин, хордлого, сэтгэл дундуур байдал гэж үгүй юм.
18
Амталсан мах
Вьетнамчууд төрөл бүрийн амьтдын хоолыг хүнсэндээ хэрэглэдэг. Гахай, нохой, галуу, шувуу, бүр матрын мах хүртэл багтана. Тэд махаа муутгахгүйн тулд байгалийн аргаар амтлан, манайхаар бол борцолж хэрэглэдэг гэсэн үг. Мэдээж бүх махаа тэгнэ гэсэн үг биш л дээ. Ихэвчлэн муулаад удаагүй байгаа амьтны махаар, шинэхэн шөл хийдэг байна. Тиймээс ч тус улсад эзэнгүй амьтад гэж бараг үгүй.
19
"Нээм" амтат ороомог
Тус улсын нэгэн алдартай амттаны нэг бол энэхүү ороомог юм. Харж байгаачлан байцааны навчаар бүрж, дотор нь сам хорхой, өндөг, будаа, яншуй, мөөг гэх мэт нарийн ногоонуудыг хийнэ. Нэг ёсондоо Солонгосын кимбабтай төстэй. Онцлог нь хатаасан далайн байцаа бус, шинэхэн байцаагаар ороодог.
20
Төрөл бүрийн ногоонууд
Вьетнам улсыг жимс ногоо, далайн бүтээгдэхүүний өлгий хэмээн нэрлэдэг. Угийн халуун дулаан, чийглэг уур амьсгалтай учраас хүнсний ногоо тариалах боломж, бололцоо нь таатай. Тиймдээ ч ард иргэдийн ихэнх хувь нь ийнхүү тариалан эрхэлж, амьдралаа залгуулдаг юм. Бидний тэр бүр идээд байдаггүй амтат хан боргоцой, гадил, амтат чинжүү зэргийг өөрсдөө тариалаад иддэг гэхээр сайхан байгаа биз.
21
Жигнэсэн хоол
Хоолыг хуурахаас илүүтэй жигнэж, ууранд болгож хэрэглэхийг илүүд үздэг. Дээр дурдсанчлан тэд эрүүл мэнддээ асар их анхаардаг хүмүүс ажээ. Тиймээс жигнэсэн будаа, мантуу, бусад амтат хоолнууд гудамж талбайгаар нь түгээмэл ажиглагдана.
22
23
24
25
Будаа
Будаа тариалах тал дээр тэдэн шиг мэргэжлийн хүмүүс гэж үгүй. Бүхий л сорт төрлөөр амттай сайхан цагаан будааг тариалж, хүнсэндээ өдөр тутам хэрэглэдэг. Вьетнамын тариалдаг цагаан будаа чанар чансаагаараа дэлхийд 2-р байранд ордог аж. Нэгт харин мэдээж Хятад улс.
26
Соус
Загас, хүнсний ногоо, зэргийг дарж амтлан байгалийн гаралтай сайхан амтлагчуудыг дарж бэлтгэдэг. Энэ нь эргээд тэдний хоолыг амт чанартай, эрүүл болгодог гэнэ. Бүхий л зүйлсээ өөрсдөө хийж, тариалдаг гэхээр үнэхээр хөдөлмөрч, ажилсаг ард түмэн гэдэг нь мэдэгдэж байна.
27
Нарийн ногоо
Бид бүхний хүнсэндээ хэрэглэдэг яншуй, ногоон сонгино, жууцай, бууцай, сармисны гол гэх мэт амт чанартай шинэхэн ногоог хэрэглэдэг. Тиймдээ ч хоол бүр нь дахин давтагдашгүй, сайхан амттай болдог ажээ.
28
Гудамжны хоол
Улс бүрт л өөрсдийн онцлог, хэв маягийг шингээсэн гудамжны хоол байдаг. Харин Вьетнам улсын тухайд гудамжны хоол, үйлчилгээний газрууд маш олон. Үнэ, амт чанарын тухайд боломжийн учраас хүмүүс маш ихээр зорин үйлчлүүлдэг ажээ.
29
По шөл
Вьетнам гоймонтой шөл манайхаар гурилтай шөлтэй тун төстэй. Энэ хоолыг далайн бүтээгдэхүүнтэй, эсвэл энгийн гахай, тахианы махтай гэсэн хоёр төрлөөр хийж болдог. Орц найрлагаасаа хамаараад үнийн хувьд ч харилцан адилгүй юм.
30
31
32
33
Ханой хот
Тус хот нь мөн л жуулчдын хөл тасардаггүй, алдартай хотуудын нэг юм. Хоол, үзвэр үйлчилгээ гээд тэнд олны нүдийг хужирлах зүйлс цөөнгүй.
34
Үйл ажиллагаа
Вьетнам улсад жил бүр "Савхаар хурдан идэх тэмцээн", "Хэн нь их хоол идэх вэ?" гэх мэт хоол хүнстэй холбоотой баяр ёслол, үйл ажиллагаанууд ихээр зохион байгуулагддаг. Үүндээ залуус өргөнөөр оролцдог байна.
35
Цай
Тэд гаатай ногоон цайг түгээмэл уудаг. Тиймдээ ч тус улсын иргэд элдэв илүүдэл жин, өвчлөл багатай байдаг гэхэд болно. Япон улсын адил цай уух ёсон хүртэл байдаг аж. Мөн жасмин, магнола гэх мэт алдартай ургамлын гаралтай цайнуудыг өргөнөөр хэрэглэдэг.
36
Хачир
Хамгийн алдартай, түгээмэл амттануудын нэг бол энэхүү хясаа шиг харагдах амттан ажээ. Тус амттан нь маш сайхан амттайгаас гадна, эрүүл мэндэд сайн нөлөөтэй учир хүмүүс хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг гэнэ.
37
Ард иргэдийн өгөөмөр зан
Хамгийн чухал нь тус улсын ард түмэн танд маш найрсгаар хандана. Худалдаачдын хүнс, бараа таваар нь муудаагүй ч, шинэхэн байдлаа алдсан л бол зардаггүй. Учир нь тэд ард түмний эрүүл мэндэд ихээхэн анхаардаг байна. Жуулчдад халуун дулаан сэтгэлээр хандаж, хоол цайгаараа үйлчилдэг гэнэ.
38
39
40
41
Амтат жимснүүд
Харахад ч арааны шүлс асгарам амттай жимснүүд Вьетнамд л байдаг. Гадил, шар ногоон манго жимс, арааны шүлс асгаруулам нимбэ, киви гэх мэт маш ховор сайхан жимснүүд боломжийн үнээр хямд худалдаалагддаг аж.
42
Өмнөд Хятадын тэнгис
Дээр дурдсан далайн бүтээгдэхүүн, загас жараахай, хавчийг энэ далайгаас л шүүрч, барьдаг аж. Ард түмний амьдралаа залгуулдаг гол эх үүсвэрүүдийн нэг нь юм байна.
43
Өндөгнүүд
Тахиа, галуу, нугас гээд л төрөл бүрийн шувууны махыг хоол хүнсэндээ хэрэглэдэг. Тиймдээ ч тэд ийнхүү амьтдыг үржүүлж, өндгийг нь авч, махыг нь иддэг ажээ.