1
Ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хадагтай Мишель Обамагийн хамтаар "Marine one" нисдэг тэргээр Лондон хотноо буусан бөгөөд тэднийг II-р Элизабет хатан хаан, Филип ханхүү нар угтан авчээ.
2
Обама үүнийг нэр төрийн хэрэг хэмээн хүлээж авсан юм. Тэд Виндсор ордонд зочлон хөгжилтэй, халуун дулаан яриа өрнүүлжээ.
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
Үүний дараа ерөнхийлөгч Барак Обама Англи улсын ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзаж, хурал зохион байгуулсан бөгөөд Европын холбооноос татгалзаж, гарсандаа харамсах вий хэмээн анхааруулсан гэнэ.
20
21
22
23
24
25
Уулзалт өндөрлөсний дараа Барак Обама, тэргүүн хатагтайн хамтаар оройн зоог барихаар Ханхүү Виллиамсын гэрийг зорьсон юм. Тэд 7 цаг 15 минутанд Араатан хочит Кадиллакаа хөлөглөн ханхүүгийн ордонд ирсэн байна.
26
27
28
29
30
31
32
Тэднийг зочлоход цаг агаар тааруу, бороотой байсан боловч төрийн тэргүүнүүд үүнийг үл тоон, ордон руу орохоосоо өмнө 15 секунд зогсож, зургаа татуулсан аж.
33
34
Тус айлчлалын үеэр гүнгийн авхай 325 еврогийн үнэтэй намирсан даашинзаар гоёсон байсан бол тэргүүн хатагтай зөөлөн шаргал өнгийн хослолыг мөн ижил өнгийн хүрэмтэй хослуулан өмссөн байв. Харин төрийн тэргүүнүүд хээнцэр хослолоор гоёсон байсан бол айлчлалын гол баатар бяцхан ханхүү Жорж унтлагын халат, хос шаахайтаагаар зочдоо угтсан нь хэн хүний эгдүүг хүргэж байлаа.
35
36
37
38
Обомагийн гэр бүлийнхэн ханхүүгийн гэрт орж ирэхэд бяцхан ханхүү Жорж унтлагын хувцас, гэрийн шаахай өмсөн зогсож байсан бөгөөд ёсорхуу гээч нь ерөнхийлөгчтэй мэндлэн гар барьсан нь хүн бүрийн анхаарлыг татаж, тус уулзалтын торгон агшин хэмээгдсэн юм.
39
Уулзалтын үеэр бяцхан ханхүү хүн бүрийн харцыг булааж, өхөөрдөм төрхөөрөө олныг баясгаж байсан аж.
40
41
Ханхүүгийн гэр бүлийн “Кэнсингтон” ордон нь 22 өрөөтэй бөгөөд 45 сая еврогоор засвар хийсэн газар юм. Дотоод засал нь их тансаг, тухлаг байсан нь тэргүүн хатагтайд ихэд таалагдсан бөгөөд Мишель болон Кэйт нар интерьер, дотоод заслын талаар нэлээдгүй ярилцаж, үзэл бодлоо солилцсон байна. Мөн хосууд анх удаагаа төрийн тэргүүнийг гэртээ урьсан тул ихэд сандарсан байдалтай харагджээ.
42
Кэймбрэйжийн гүн болон гүнгийн авхай, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хадагтай Мишель Обама болон Ханхүү Харри нар оройн зоогоо хүлээнгээ нөхөрсөг яриа өрнүүлэн сууна.
43
44
45
46
47
АНУ-ын ерөнхийлөгч, тэргүүн хатагтайн хамтаар Англи улсад зочлон, хатан хаан, ерөнхий сайд болон ханхүү нартай уулзаж, нөхөрсөг яриа өрнүүлэн, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн нь дэлхийн түүхэнд бичигдэхүйц явдал болж өнгөрлөө.
48
Ханхүү Виллиам өдгөө 2 хүүхдийн эцэг бөгөөд үзэсгэлэнт эхнэр Кэйт Миддлтоны хамт амьдардаг гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Түүний том хүү болох ханхүү Жоржи өдгөө 2 настай бол түүний дүү охин гүнж Шарлот 6 сартай билээ. Тус гэр бүл нь Англи улсын сайн сайхны бэлэг тэмдэг бөгөөд үргэлж л төгс төгөлдөр харагддаг хүмүүс юм.
49
50
51
Гүнгийн авхай Кэйт Миддлтон хүүхдүүдийнхээ хувцаслалтанд ихээхэн анхаарал хандуулж үргэлж классик, дэгжин хувцасладаг билээ. Ханхүүд үргэлж л урт оймс, сорочкон цамц өмсгөж, цаашид төр барих хүн гэдгийг нь илтгэж өгдөг байна. Тэдний эдэлж хэрэглэдэг хувцасны тухайд улсынхаа хамгийн чадварлаг оёдолчдоор урлуулдаг бөгөөд зарим тохиолдолд чанартай брэнд хувцасаар гангардаг аж.