Майонезгүй хийж болох амтат салатнууд

Зун цаг хаяанд ирж, илүүдэл жингээсээ салах хүсэлтэй охидын эрин үе нэгэнт эхэлжээ. Хоолны дэглэм гээчийг утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй ч хааяа ч болов ходоодоо баярлуулж байх хэрэгтэй шүү охидоо. Иймд та бүхэндээ зориулан халбагыг идэхэд л харвин болж хувирдаг майонезийг ашиглалгүйгээр хийж болох амтат 7 салатыг танилцуулъя.

Майонезгүй хийж болох амтат салатнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алим, луувангийн салат

Орц:

  • Булцуут байцаа- 500 гр
  • Алим- 300 гр
  • Лууван- 200 гр
  • Цоохор майлз- 150 гр
  • Лимоны шүүс
  • Ургамлын тос
  • Давс

Хийх арга:

Булцуут байцаа болон луувангаа үрж бэлдэнэ. Цоохор майлзаа жижиглэн хэрчиж авах аж. Харин алимаа угааж цэвэрлээд мөн л үрж жижиглэн, бусад ногоогоо дээр нь нэмж өгнө. Ийн бэлдсэн салат дээрээ давс цацаж, бага зэрэг ургамлын тос болон лимоны шүүсээр хутгаарай.

Алим, луувангийн салат

2 Авакода жимстэй “Caprese” салат

Орц:

  • Салатны навч - 150 гр
  • Моцералла бяслаг - 170 гр
  • Үрлэн помидор - 10-15 ширхэг
  • Авакода - 1 ширхэг
  • Уксус - аяганы 2-ны нэг
  • Бор сахар - 2 хоолны халбага
  • Оливын тос - 1 хоолны халбага
  • Тахианы цээж мах - 200 гр
  • Давс, перц - амталгаагаар

Хийх арга:

Дөрвөлжилж хэрчсэн тахиан махаа давс, перцээр амталж, зөөлөн гал дээр хуурна. Жижиг сав бэлтгэн уксусаа сахартай холин, 6-8 минут зөөлөн гал дээр бүлээсгээрэй. Харин дараа нь уусмалаа сэрүүн газар тавьж, бага зэрэг хөргөхөө мартуузай. Энэ хооронд салатны навч, үрлэн помидор, авакода зэргээ жижиглэн хэрчиж, тахианы махтайгаа хольно. Мэдээж үүнийгээ уксус, сахарны уусмалаараа амталж, бяслагаа үрж өгнө.

Авакода жимстэй “Caprese” салат

3 Шарсан тахианы мах болон пармезан бяслагтай салат

Орц:

  • Тахиан мах - 300 гр
  • Хатаасан улаан лооль - 100 гр
  • Пармезан бяслаг - 50 гр
  • Сармис - 2 хумс
  • Хар перц - 5 чимх
  • Ногоон сонгино - 50 гр
  • Ургамлын тос - 2 хоолны халбага
  • Дав с- амталгаагаар

Хийх арга:

Тахианы махаа амтлан шараад жижиглэн хэрчинэ. Бяслаг болон улаан лоолио ч мөн хэрчиж бэлдээд жижиглэсэн сармис, ногоон сонгинотой холиорой. Давс, перц зэргээр амтлан, ургамлын тосоор хутгана. Тус салат дээрээ бэлдсэн тахианы махаа нэмэн дахин ургамлын тос хийж, хутгаж өгөөрэй.

Шарсан тахианы мах болон пармезан бяслагтай салат

4 Гахайн мах болон шарсан талхтай салат

Орц:

  • Зүссэн талх - 100 гр
  • Ургамлын тос - 50 гр
  • Сармис - 2 хумс
  • Тал лимоны шүүс
  • Укроп - 1 хоолны халбага
  • Гахайн мах - 200 гр
  • Салатны навч - 100 гр
  • Пармезан бяслаг - 100 гр
  • Үрлэн помидор - 15-20 ширхэг
  • Давс, перц - амталгаагаар

Хийх арга:

Ургамлын тос болон лимоны шүүсээ хольж хутгана. Үүн дээрээ сармис, давс, перц, укроп зэргээ нэмээрэй. Талхаа жижиглэн хэрчиж, 180 градусд 25 минут шарж, бор өнгөтэй болгоно. Харин гахайн махаа дөрвөлжин хэрчээд ургамлын тос ашиглахгүй шарна. Үрлэн помидороо хоёр хувааж хэрчих бөгөөд гахайн мах, шарсан талхтайгаа хольж, бяслагаа дээрээс нь үрээрэй. Одоо харин салатаа урьдаас бэлтгэж, амталсан ургамлын тосоороо хутгана.

Гахайн мах болон шарсан талхтай салат

5 Итали салат

Орц:

  • Байцааны навч - 15 ширхэг
  • Аругула - 1 боодол
  • Улаан сонгино - 1 ширхэг
  • Үрлэн помидор - 10 ширхэг
  • Оливын тос - 20 мл
  • Лимоны шүүс
  • Давс

Хийх арга:

Сонгиныхоо талыг хэрчиж, лимоны шүүс, тос, давсаар амталж, хутгана. Байцаа, аругула, үрлэн помидор, сонгино зэргээ хэрчиж, холино. Үүнийгээ лимоны шүүс, тосны уусмалаараа амтална.

Итали салат

6 Загас, пүнтүүзтэй салат

Орц:

  • Загасны мах - 300 гр
  • Мөөг - 300 гр
  • Нарийн пүнтүүз (Фунчоза) - 150 гр
  • Сонгино - 150 гр
  • Давс, перц - амталгаагаар
  • Ургамлын тос - амталгаагаар

Хийх арга:

Загасаа яснаас нь салгаж чанаж, болгоно. Сонгиноо хэрчээд ургамлын тосонд хуурч, мөөг, давс, перц зэргээ нэмэн 15-20 минут зөөлөн гал дээр байлгана. Харин пүнтүүзээ буцалсан усанд 5 минут байлгаж, дэвтээнэ шүү. Эцэст нь энэ бүгдийгээ холин, давс, перцээрээ амтлахад л таны салат бэлэн болно.

Загас, пүнтүүзтэй салат

7 Лууван, цагаан гаа, өргөст хэмхийн салат

Орц:

  • Лууван - 500 гр
  • Өргөст хэмх - 200 гр
  • Сармис - 1 хумс
  • Цагаан гаа
  • Улаан буурцагны соус - 50 мл
  • Ургамлын тос - 40 мл       
  • Гүнжидийн үр- 20 гр

Хийх арга:

Лууван, өргөст хэмхээ жигд өргөнтэй, уртавтар хэрчиж бэлдэнэ. Сармис болон цагаан гаагаа цэвэрлэж, ногоотойгоо холино. Үүнийгээ ургамлын тос, улаан буурцагны соусаар амтлаад дээрээс нь гүнжидийн үрийг цацаж өгөөрэй. Бэлэн болсон салатаа 30 минут сэрүүн газар байлгасаны дараа хэрэглэхэд тохиромжтой.

Лууван, цагаан гаа, өргөст хэмхийн салат

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()