Бөөрөнхий махтай шпагетти хэрхэн хийх вэ?

2016-04-23, 13:40
19,924

Амралтын нарлаг энэ өдөр бид та бүхэндээ бөөрөнхий махтай шпагетти хэрхэн хийх тухай хүргэж байна. Хийхэд маш амархан, амттай хоол тул таны өнөөдрийн үдийн эсвэл оройн хоолонд багтана буй заа. 

Бөөрөнхий махтай шпагетти хэрхэн хийх вэ?

Орц

  • Машиндсан үхрийн мах - 500 гр
  • Сонгино 2 ширхэг
  • Улаан лооль - 2 ширхэг
  • Перец 
  • Өндөг - 1 ширхэг
  • Улаан лоолийн паста - 1 цайны халбага
  • Цөцгий - 100 гр
  • Гурил - 2 халбага 
  • Талхны үйрмэг

 

Орц

Сонгино, давс, перец болон талхны үйрмэгээ усанд дэвтээн машиндсан махандаа хийгээд, сайтар холино. Зөөлрүүлсэн талх нь махыг барьцалдуулж өгдөг юм. 

Махаа бөөрөнхийлөөрэй. 

Сонгино, улаан лооль, чинжүү гээд өөрийн дуртай ногоогоо хэрчиж, 5-7 минут хэртэй хуураарай.  

Үүн дээрээ ус нэмнэ. 

Харин дараа нь цөцгий, паста, гурилаа хийж сайтар хутгаад, дээрээс нь бөөрөнхий махаа хийнэ. 

Шөл дундартал, ойролцоогор 25 минут буцалгаарай. 

Бөөрөнхий мах сайхан борлож, соус ч гэсэн болсон байх болно. 

Харин энэ хоорондоо гоймонгоо чаная. 

Ингээд л бөөрөнхий махтай шпагетти бэлэн боллоо. Та сайхан хооллоорой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()