1
Хүнсний сода, лимоны шүүсээр үрэх
Сода бол бохирдол арилгах, цайруулах үйлчилгээтэй, ахуйн хэрэглээнд өргөнөөр хэрэглэгддэг бодис билээ. Хүнсний содыг сойзондоо шүдний оотойгоо хольж, зөөлөн үрээд үзээрэй. Энэхүү аргыг 7 хоногт 3-4 удаа хэрэглэхэд тохиромжтой.
Өдөр бүр хэрэглэснээс буйл үрэвсэх, шүдний паалан үрэгдэх эрсдэлтэй гэдгийг санах нь зүйтэй. Тэрчлэн лимоны шүүс, хальсаар үрэх нь шүдний төрөлхийн өнгийг сэргээж, кофены өнгөрийг арилгах болно. Дээрх 2 аргыг ээлжлэн, хослуулан хэрэгжүүлбэл үр дүнгээ илүү өгнө.
2
Гүзээлзгэнэ, давс, хүнсний соданы скраб
Бидний амтархан идэх дуртай гүзээлзгэнэ жимсэнд Витамин С ихээр агуулагддаг. Тиймээс ч шүдний шар өнгөрийг арилгаж, цайруулах үйлчилгээг үзүүлдэг байна. Харин давс, сода нь гүн өнгөрийг бүдгэрүүлэх, шүдний ерөнхий өнгийг сэргээдэг байна. Ингээд шидэт скрабаа хийцгээе. Үүний тулд танд 1-3 ширхэг том гүзээлзгэнэ, 1 чимх нунтаг далайн давс, ½ цайны халбага хүнсний сода хэрэгтэй.
Гүзээлзгэнээ нухаш болгоод, дээр нь давс, сода хийгээд сайтар хутгана. Бэлдсэн зуурмагаасаа сойзондоо бага зэргийг аваад 5 минут орчим шүдээ үрж угаагаарай. Үүний дараа цэвэр усаар зайлах хэрэгтэй. Ингээд л боллоо. Амархан байгаа биз?
3
Кокос жимсний тос
Кокос жимс нь үнэхээр сайхан үнэр амттайг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл үнэр амтаас гадна, шүдний өнгөрийг арилгах гайхалтай үйлчилгээтэй гэвэл та итгэх үү? Энэ нь ямарваа химийн найрлага, бодис агуулаагүй тул бага насны хүүхдэд ч тохиромжтой юм.
Танд 1 цайны халбага кокосний тос байхад л хангалттай. Юун түрүүнд өглөө сэрсэн даруйдаа багахан тосыг сойзондоо түрхэж, 10-15 минут орчимтой шүдээ зүлгэх хэрэгтэй. 7 хоног хэрэглээд үзэхэд л үр дүнгээ өгөх болно.