2016 оны шилдэг бүтээлүүд

Сайн бараа бүтээгдэхүүнийг амжилттай борлуулах гол зүйл нь зар сурталчилгаа байдаг бол, түүнийг чимэх хамгийн гол хүчин зүйл нь шилдэг дизайн юм. Нэгэн хэвийн байдлаас амархан залхаж, шинэ зүйлс эрэлхийлдэг хүмүүст зориулж, үйлдвэрлэгчид үргэлж содон зүйлсийг сэдсээр байна. Технологийн дэвшил, суут хүмүүсийн дундаршгүй ухааны ачаар өдгөө бид зүүдэлж ч байгаагүй бүтээлүүдийг бишрэн суугаа юм. Ингээд та бүхэндээ 2016 оны шилдэг дизайнтай бүтээлүүдийг танилуулъя.

2016 оны шилдэг бүтээлүүд

1 “ZEF” цаг уур тохируулагч ширээ

Франц улсын хоёр дизайнер нэгдэн шинэ бүтээл гаргасан нь цаг уур тохируулагч ширээ байв. Энэ нь ямар нэгэн тог, цахилгаангүйгээр өөрөөсөө дулаан ялгаруулах шидтэй. Өрөөний температурыг мэдэрч, тооцоолон хэт хүйтэн үед дулаан ялгаруулж, хэт халуун үед салхи сэвэлзүүлдэг бол хэвийн үед энгийн ширээ хэвээрээ байх аж.

“ZEF” цаг уур тохируулагч ширээ

2 “The Oculus Rift” нүдний шил

Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн сонирхолтой нүдний шил юм. Үүнийг та зүүж хэрэглэснээр бүгдийг бодитоор харж эхэлнэ.

“The Oculus Rift” нүдний шил

3 “Thinx” дотуур хувцас

Эмэгтэй хүнд зориулсан тус дотуур өмд нь сарын тэмдэг ирэх үед цусыг шингээн цэвэрлэх үйлчилгээтэй. Үүнийг усны хамгаалттай болон шингэнийг өөртөө уусгах зориулалттай материалаар хийсэн аж.

“Thinx” дотуур хувцас

4 “Sladda” унадаг дугуй

“Ikea” компани болон Шведийн “Veryday Design” хамтран нэгэн шинэ, содон унадаг дугуйг зохион бүтээсэн байна. Энэ нь маш хөнгөн бөгөөд шатаар дээш, доош явахад ямар ч саадгүй аж.

“Sladda” унадаг дугуй

5 Жимсний шүүс сорогч

Кэмбриджийн их сургуулийн судлаачид жимсний шүүс сорогч роботыг бүтээжээ. Энэ нь жимсийг хагалж, зүсэхгүйгээр зөвхөн шүүсийг нь сорж авдаг аж.

Жимсний шүүс сорогч

6 “The Edge” ширээ

Суугаа ажилтай хүн бүрт тав тухыг мэдрүүлж, бие хөших, нуруу өвдөх зэрэг суудлын өвчлөлөөс сэргийлдэг гэнэ.

“The Edge” ширээ

7 Таяг

Энэ таяг нь суга биш гар, бугуй, тохойнд ачаалал өгдөг бөгөөд биед тухтай аж.

Таяг

8 “My Critter Catcher” шавьж баригч

Шавьж, хорхойг барихад зориулсан энэхүү бүтээгдэхүүн нь ашиглахад хялбараас гадна амьтдыг алах бус зүгээр л өөртөө нааж, байгальд нь аваачиж орхиход зориулагджээ.

“My Critter Catcher” шавьж баригч

9 “Here Buds” чихэвч

Та тус аппликэйшнийг ашиглан чимээ шуугиантай газрын чимээг багасгах, хэт аяархан байвал чангалах гэхчлэн өөрийн хүслээр удирдах боломжтой юм.

“Here Buds” чихэвч

10 “Hatch Baby” хүүхэд ор

Тус ор нь ухаалаг утасны аппликэйшнтэй холбогдож, хүүхдийн жин, өндөр зэргийг харуулахаас гадна живх солих болсныг хүртэл мэдэгддэг байна. 

“Hatch Baby” хүүхэд ор

11 “Bios Urn”

Мод, ургамал зэргийг тарихдаа тус аппликэйшнд холбогдон, хэрхэн ургаж, үндэслэж байгаа болоод бүтэц, шинж чанар зэргийг нь мэдэж, хянах боломжтой.

“Bios Urn”

12 Олон талт угаалтуур

Энэ нь махны мод, шүүлтүүрт сав, сараалжин тавиур, угаагч сав зэргээс бүрдэнэ. Аяга таваг болон ногоо цэвэрлэх зэргийг бүрэн утгаар шийдэж өгсөн гайхалтай бүтээл аж.

Олон талт угаалтуур

13 “Da Vinci Xi ” хагалгааны хэрэгсэл

Энэ нь хагалгаа хийхэд тулгарах олон асуудлыг зэрэг шийдэж өгсөн юм. Эмч нар тухлан сууж, роботыг удирдан хагалгаа хийх байна.

“Da Vinci Xi ” хагалгааны хэрэгсэл

14 “Monstas” тоглоом

Үе мөчний өвчтэй хүүхдүүдэд зориулсан тоглоом юм. Тэд үүнийг аппликэйшнтэй холбон өөрсдийн хуруу, бугуй зэргээ бэхжүүлэхэд ашиглах бүрэн боломжтой.

“Monstas” тоглоом

15 Хаалга цоожлогч

Гар утсандаа аппликэйшн суулгаж, хаалгатай холбож өгснөөр та хаана ч байсан гэрээ аюулгүй байгаа эсэхийг мэдэх боломжтой.

Хаалга цоожлогч

16 Хиймэл үе мөч

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан хиймэл үе мөчийг зохион бүтээсэн байна.

Хиймэл үе мөч

17 “Synchrony” мэдрэгч тавцан

Энэ нь хүнийг тайвшруулах, амраах үйлчилгээтэй тавцан юм. Энэхүү тавцанд гараа хүргэснээр ер бусын амар амгаланг мэдрэх ажээ.

“Synchrony” мэдрэгч тавцан

18 “Rugged Rukus” хөгжим

Нарны эрчим хүчийг ашиглан, ажилладаг хөгжим юм. Дуугаралт нь чанга бөгөөд тод аж.

“Rugged Rukus” хөгжим

19 Микро гал тогооны тавилга

Энэ нь бага зайд их зүйлсийг багтаах зорилготой гал тогооны тавилга юм. Үүнд байхгүй зүйл гэж үгүй. Хөргөгч, шарах шүүгээ, угаалтуур, аяга таваг хатаагч гэхчлэн бүхий л хэрэгтэй зүйлсийг багтаажээ. 

Микро гал тогооны тавилга

20 Ногооны талбай мэдрэгч

Энэ нь хөрсний бүтэц, нарны гэрэл, цаг уур зэргийг ухаалаг утасны тусламжтайгаар мэдэж болох төхөөрөмж юм.

Ногооны талбай мэдрэгч

21 Үс шулуун болгогч сам

Италийн “DAFNI” компани үс шулуун болгогч самыг зохион бүтээсэн байна. Үсээ удаан хэмнэлээр самнаснаар таны долгионтой, буржгар үс шулуун болох аж.

Үс шулуун болгогч сам

22 “XStat” төхөөрөмж

Хутга, буу гэх зэргээс авсан хүнд хэлбэрийн шархны цусыг тогтооход хэрэглэх шингээгч хөвөн юм. Шархтай хэсэг рүү төхөөрөмжийг хийж, хөвөнгүүдийг шахаж өгнө.

“XStat” төхөөрөмж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()