Түүхэн дэх хамгийн аймшигтай сэтгэцийн туршилтууд

Сэтгэл судлал өнөө үед хамгийн хурдацтай хөгжиж буй шинжлэх ухааны салбар билээ. Бид өмнө та бүхэндээ дундад зууны үеийн сэтгэцийн эмнэлгүүдийн аймшигт үнэнг дэлгэж байсан бол энэ удаад 20-р зуунд сэтгэл судлаачдын хийсэн итгэмээргүй туршилтуудыг хүргэж байна.

Түүхэн дэх хамгийн аймшигтай сэтгэцийн туршилтууд

1 Эрэгтэй хүүхдийг охины амьдралаар амьдруулсан нь (1965-2004)

АНУ-ын “Johns Hopkins University” их сургуулийн сэтгэл зүйч Жон (John Money), 8 сартайдаа мэс заслын үеийн алдаанаас болж эр эрхтэнгүй болсон Брюс (Bruce Remer) дээр туршилт хийхээр шийджээ. Тэрээр хүүгийн эцэг эхтэй нь ярилцаад түүнд охины хувцас өмсүүлж, нэрийг нь өөрчилсөн байна. Хүүд юу ч хэлээгүй бөгөөд тэрээр өсөж томрохдоо өөрийгөө өөрөөр мэдэрч, үргэлж гутардаг байжээ. Эцэг эх нь түүнийг хүнтэй гэрлүүлсэн бөгөөд Брюс сэтгэл гутралаас болж 3 удаа амиа хорлохыг завдсан байна. Гэвч сүүлд 38 настайдаа бүх үнэнг мэдээд өөрийн амьдралаа зохиохоор гэр бүлээсээ салжээ.

Эрэгтэй хүүхдийг охины амьдралаар амьдруулсан нь (1965-2004)

2 Цөхрөлийн туршилт (1960)

Энэ туршилтийг доктор Харри (Harry Harlow) сармагчин дээр хийжээ. Тэрээр дөнгөж төрсөн сармагчингийн зулзага буюу мондийг эхээс нь бүтэн жил тусгаарлаж ганцааранг нь байлгасан байна. Жилийн дараа эхтэй нь уулзуулахад монди аймшигтай зан авиртай, сэтгэцийн асуудалтай болсон байжээ. Иймээс эхийн хайргүй бол амьд амьтад аймшигтай хэрцгий болно хэмээх дүгнэлтийг хийсэн байна.

Цөхрөлийн туршилт (1960)

3 “Milgram”-ийн туршилт (1974)

Түүхэн дэх хамгийн алдартай туршилтуудын нэг болох “цахилгаанд цохиулах” туршилт нь багш нар дээр хийгджээ. Оюутнуудын дүрд хувирсан жүжигчдийг тусгай сандал дээр суулгасан бөгөөд багш нар тэднээс асуулт асууж, хариулж чадахгүй бол 15 вольтоор тогийг нь нэмэгдүүлэх замаар цахилгаанд цохиулж шийтгэх байв. Үнэндээ хэн ч тогонд цохиулаагүй бөгөөд жүжигчид үнэмшилтэй орилж байжээ. Гэвч багш нарын 65 хувь нь 450 вольт хүртэл нь оюутнуудыг тогонд цохиулсаар байв.

“Milgram”-ийн туршилт (1974)

4 Хүүхдүүд дээр хийсэн туршилт (1939)

АНУ-ын “University of Iowa” их сургуулийн сэтгэл судлаач Wendell Johnson өөрийн оюутан Mary Tudor-ийн хамт 22 өнчин хүүхдүүд дээр туршилт хийжээ. Хүүхдүүдийг 2 хэсэг болгон хувааж тусгаарлаад: нэг хэсэгт нь эелдэг харьцаж, нөгөө хэсгийн хүүхдүүдтэй загнаж бүдүүлэг хараалаар харьцсан байна. Үр дүн нь хэний ч төсөөлөөгүй зүйл гарсан нь хараалгуулж байсан хүүхдүүд хараал хэлж сураагүй гэнэ.

Хүүхдүүд дээр хийсэн туршилт (1939)

5 Альберт хүү дээр хийсэн туршилт (1920)

Нийт хоёр сарын хугацаанд 9 сартай Алберт хэмээх хүүд цагаан харх, хөвөн, өвлийн өвгөний сахал болон цагаан туулайтай орчинд байлгажээ. Сэтгэл судлаач John Watson, хүү хархийг барих бүрт ард нь алх нүдэж чанга чимээ гаргаж цочоож байсан бөгөөд үр дүнд нь хүү насан туршдаа зөвхөн хархнаас ч биш хөвөн, өвлийн өвгөн болон туулайнаас айдаг болсон байна. 

Альберт хүү дээр хийсэн туршилт (1920)

6 Лендисийн туршилт (1924)

“University of Minnesota” их сургуулийн сэтгэл судлаач Лендис (Karin Landis) өөрийн оюутнууддаа нэгэн хачирхалтай туршилт хийсэн бөгөөд тэдэнд газ үнэртүүлж, орчин үеийн хөгжим сонсуулж, насанд хүрэгчдийн кино үзүүлж байжээ. Тэрээр хэсэг хугацааны дараа тэдний ааш зан хэрхэн өөрчлөгдсөнийг үзэхээр хархнуудын толгойг нь тасд хэмээн хэлэхэд ихэнхи нь зөвшөөрсөн байна. Үүний үр дүнд эдгээр мансууруулах бодис, хөгжим, порно нь хүүхдийн сэтгэхүйг аймшигтай болгодог гэсэн дүгнэлт гарчээ.

Лендисийн туршилт (1924)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()