1
Өөрийгөө өрөвдөх
Аливаа таагүй үйл явдлын дараа өөрийгөө ямар золгүй хувь тавилан, үйлийн үртэй болохоо бодон бодон, өрөвдөж сууна уу? Үнэндээ таны энэ бодол л амьдралыг маш ихээр доройтуулж байдаг юм. Яагаад гээч? Хүмүүс сүүлийн үед бодлын хүч хэмээн ярих дуртай болсон. Энэ нь ч үнэхээр үнэн байх магадлалтай. Та өөрийгөө дэмий өрөвдөж сууснаас, яагаад ийм байдалд орсноо, яавал энэ бүхнээс гарах боломжтойг эрэлхийлэх нь хавьгүй дээр шүү дээ... Тиймээс цаашид иймэрхүү сөрөг бодол, хандлагаас ангижирч, аль болох өөдрөг бодол тэмүүллээр амьдраарай.
2
Хэт нарийлах
Хэт үрэлгэн эс бөгөөс хэтэрхий нарийлах зан тийм ч таатай үр дүнд хүргэхгүй. Хүн хэдий хэр амьдарна гэж өөрөөсөө харамлаж, нарийлах вэ дээ. Хэзээ үхэхээ мэдэхгүй учраас, өөрт олгогдсон цаг минут бүрт талархаж, харамсахгүй өнгөрүүлэх нь чухал. Тэглээ гээд хэрэгцээгүй зүйлд мөнгө урсгаж, үрэлгэн хандах нь цаашдын гэрэл гэгээтэй амьдралыг бүтээхэд маш том гай болно.
3
Бүхнийг мөнгөөр шийдэх
Зарим хүмүүс амьдралд учирсан саад бэрхшээл, боломж бүрийг мөнгөтэй холбодог. Тэрчлэн бүхнийг мөнгөөр худалдаж авах мэт аашилсаар эцэст нь бүхнээ алдсан хүн цөөнгүй. Хэрвээ мөнгө үнэхээр л тийм хүчтэй юм бол баян хүмүүс яагаад өдрөөс өдөрт өвчин шаналлаа дийлэлгүй амиа алдсаар байна вэ? Учир нь мөнгө хүнд эд баялаг хайрлах ч хайр сэтгэл, аз жаргалыг өгдөггүй юм. Зүгээр л тэднийг бүтээхэд хэрэгтэй нэг хэрэгсэл төдий зүйл гэдгийг бүгд мэддэг ч, ойлгосон хүн нь цөөн байдаг.
4
Хувийн зохион байгуулалт муутай
Өөртөө болон бусдын өмнө үүрэх үүрэг хариуцлагаа хугас цагийн нойр, бас бус зүйлсээр сольдог бол энэ үнэхээр тааламжгүй зангийн нэг юм. Хүмүүс үүнийг залхуу, хувийн зохион байгуулалт муутай, хариуцлагагүй гэхчилэн янз бүрээр л тайлбарладаг. Гэвч энэ бүгд ижилхэн л муу дагавартай. Тиймээс өөртөө болон бусдад өгсөн амлалтаа заавал биелүүлж, сэтгэл өндөр амьдраарай. "Нэр төртэй сайхан амьдар. Тэгсэн цагт та хоёр амьдарсан мэт сэтгэл ханамжтай байх болно" хэмээн Дээрхийн гэгээн, XIV Далай лам айлдсан байдаг.
5
Хэт үрэлгэн зан
Хэт үрэлгэн зан нь мэдээж санхүүгийн хувьд өсөн дэвжих боломжийг үгүй хийж, хуримтлал үүсгэхэд асар том хүндрэл учруулдаг. Олдсон мөнгөө тэр даруйд нь үрж, шинэ хувцас, гоёл чимэглэл, нүүр будаг, үнэртэн зэрэгт зарцуулах гээд байдаг бол эдгээр зүйлс өөрт тань үнэхээр хэрэгтэй эсэхийг сайтар тунгаагаарай. Аминд тулсан хэрэгцээ, тансаг хэрэглээ хоёрыг ялгааг сайтар ухаарахыг ч зөвлөж байна.
6
Бүхнийг хялбарчлах гэж оролдох
Аливаа зүйлийг хийсэн ч үргэлж хялбарчлах гэж оролдох нь таны амжилтаас хойш нь татна гэдгийг цаг ямагт санаарай. Хэрвээ та хийж буй зүйлдээ сэтгэл зүрх, итгэл үнэмшил бүхнээ зориулвал түүний үр дүн нь хожмоо ч гэсэн ирэх болно. Итгээрэй.
7
Бүхнийг сөрөг талаас нь харах
Нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Юу ч хийсэн үргэлж сөргөөр харж, хүмүүсийн амжилтыг үгүйсгэж, түүнийгээ ямар нэг худал хуурмаг зүйлтэй холбон тайлбарладаг. Ингэх нь эргээд тэднийг дээшээ гарч, ажилтанд хүрэхэд нь бодитоор нөлөөлнө. Тийм хүнтэй хэн ч харьцаж найзлахыг хүсэхгүй. Тиймээс та бусдын баяр жаргалыг хуваалцаж, чин сэтгэлээсээ талархаж, бүхнийг гэгээлгээр харах гээд хичээгээд үзээрэй.