Та эможиг зөв хэрэглэдэг үү?

2016-04-21, 16:00
39,930

Бид цахим сүлжээгээр хэн нэгэнтэй харилцах, үзэл бодлоо илэрхийлэхдээ "эможи" буюу өхөөрдөм хөөрхөн шар хувирлуудыг хэрэглэдэг шүү дээ. Уурласан, баярласан, айсан, сандарсан гээд л бүх сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх боломжтой боловч, зарим үед тэдгээрийн хэрэглээг мэдэхгүйн улмаас бусдад буруу ойлголт төрүүлэх нь бий. Тиймээс ч та бүхэндээ "шар найзууд"-ын тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Та эможиг зөв хэрэглэдэг үү?

1

Царайндаа мишээл тодруулсан охин зүүн гараа өргөсөн эможийг  "Apple" компани шинэчлэн бүтээсэн бөгөөд хүмүүс үүнийг зөөгч хэмээх утгаар буруу ойлгодог. Гэвч үнэндээ энэ нь өөрийн асуултад хариулт хүссэн утгатай аж. Харин хоёр гараа өргөж, толгойн дээрээ барьсан нь бүх зүйл сайхан байна гэсэн утгатай бол хүмүүс үүнийг "маш их ажилтай" гэсэн утгаар ойлгодог байна.

2

Царайгаа үрчийлгэн, хөмсгөө зангидсан эможиг хүмүүс сэтгэлээр унасан үедээ хэрэглэдэг. Гэвч энэ нь тухайн хүн "үхсэн" хэмээх утгатай байна.

3

Шүдээ арзайлгаж, нүдээ бүлтийлгэсэн, эсвэл хагас аньсан эможи нь айсан, тэвдсэн сөрөг утгыг илэрхийлдэг. Харин маш олон хүмүүс үүнийг яг эсрэгээр нь ашигладаг ажээ.

4

Бидний түгээмэл хэрэглэдэг энэхүү эможинууд нь "Сэтгэлээр унасан ч, түүнийг даван гарч чадсан" хэмээх утгыг илэрхийлдэг байна. Гэвч маш олон хүмүүс үүнийг ядарсан, залхсан утгатай хэмээн эндүүрдэг юм.

5

Нүдээ хэрээслэж, амаа ангайсан эможи нь мөн л тухайн хүнийг үхсэн хэмээх утгыг илэрхийлдэг. Харин хөмсгөө өргөн гайхсан царайг илэрхийлэх нь аливаад маш гайхсан, түүнээсээ болж цочролд орсныг илтгэдэг байна. Гэвч хүмүүс эдгээрийг баярласан, нүдэндээ итгэхгүй байна гэх зэргээр ойлгож, хэрэглэдэг.

6

Харж байгаачлан улаан царайтай эможийг Япончууд "Намахаге" хэмээн нэрлэдэг. Учир нь энэ нь тэдний үндэсний бэлэг тэмдгийн нэг ажээ. Орон гэрийн сүр сүлдийг илэрхийлдэг байна. Гэвч хүмүүс үүнийг аймшигт мангас, тэрчлэн айсан байдлаа илэрхийлдэг. Харин харваж буй одыг дүрсэлсэн эможи нь ихэвчлэн комик номуудад тухайн баатрыг цочролд орсон, манарсан байдлыг илэрхийлдэг байна. Харин хүмүүс үүнийг азын од, баяр жаргалтай зүйл тохиолдсон гэх мэтээр ойлгодог.

7

"Playboy" сэтгүүлийн охидыг санагдуулам өхөөрдөм туулайны чихтэй охид нь мөн л "секс бэлэг тэмдэг" ажээ. Хэн нэгнийг өдөөн хатгах, уриалахад ашигладаг байна. Харин хүмүүс үүнийг "өхөөрдөм" байдлаар ойлгож, буруугаар хэрэглэх нь бий.

8

Эдгээр "эможи" нь сошиал сайтуудаас хамаараад өөр өөр байх ч, бүгд баяр жаргалыг илтгэдэг байна. Гэвч зарим нь тэдгээрийг андууран эсрэг талаас нь ойлгодог ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()