Одууд сексийн нууцаа дэлгэлээ

Секс бол хүн төрөлхтнийг үүсгэсэн төдий зүйл биш, харин хүний амьдралын хамгийн сайхан таашаал гэгддэг. Эр эмийн хооронд байх ёстой энэ нандин зүйлгүйгээр амьдралыг төсөөлөхийн ч аргагүй. Хүн бүр л сексийн тухай өөр өөрийн гэсэн үзэл бодол, сонирхолтой байдаг. Үүнтэй холбогдуулан та бүхэнд алдартай оддын секс "нууцыг" дэлгэе.

Одууд сексийн нууцаа дэлгэлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зои Салдана (Zoe Saldana)

Нэрт жүжигчин, бүжигчин бүсгүйн амьдралын хамгийн амттай зүйл нь секс гэнэ. Тэрээр хамтрагчийнхаа мөрөн дээр хөлөө тавьж секс хийх дуртай бөгөөд онгоц болон галт тэргэн дэх сексээс маш их таашаал авдаг аж. Өмнө нь тэрээр жүжигчин Брэдли Күүпэр болон Италийн нэрт уран бүтээлч Марко Пэрэго нартай нэр холбогдож байсан юм.

Зои Салдана (Zoe Saldana)

2 Анжелина Жолие (Angelina Jolie)

Холливүүдийн сайхан бүсгүйчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг тэрээр өмнө нь Билли Бобтой гэрлэж, хэсэг хугацаанд хамт амьдарч байгаад салсан билээ. Хосууд олон нийтийн газруудаар үргэлж, үнсэлцэж, тэврэлдэж яван папарацдын дуранд өртдөг байсан юм. Харин түүний одоогийн нөхөр Брэд Питт, Жоли нарын сексийн харилцаа маш сайн бөгөөд жүжигчин бүсгүй орондоо их л тачаангуй байхыг эрмэлзэж, элдэв янзын хувцас хэрэглэл өмсөж, хэрэглэдэг гэнэ шүү.

Анжелина Жолие (Angelina Jolie)

3 Оливиа Вайлд (Olivia Wilde)

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй өдгөө “Saturday Night Live” шоуны од Жэйсон Судейкис (Jason Sudeikis)-тай болзож байгаа бөгөөд тэд өөрсдийн сексийнхээ талаар "Бид яг марафоны тамирчид шиг л эрч хүчтэй, шаргуу хийдэг. Сексийг ингэж дасгал болгож хийх нь жингээ хасахад хүртэл тусалдаг шүү" хэмээсэн байна.

Оливиа Вайлд (Olivia Wilde)

4 Дэвид болон Виктория Бекхэм (David and Victoria Beckham)

Бие биедээ л заяагдсан гэмээр сайхан хосуудын амьдрал хүн бүрийн нүдэнд ил байдаг билээ. 2007 онд Виктория Бекхэм “Daily Mail” сайтад “Бид өдгөө ч бие биенээсээ огтхон ч уйдаагүй. Бас би орой болгон нүв нүцгэн унтдаг” хэмээсэн байдаг. Харин 2013 онд өгсөн ярилцлагандаа “Би түүнтэй секс хийхээс илүүтэй хөмсөгөө засаж, гоо сайхандаа анхаарах дуртай болсон” гэсэн нь тэдний харилцаа хөрсөн юм болов уу гэх хардлагыг төрүүлсэн юм.

Дэвид болон Виктория Бекхэм (David and Victoria Beckham)

5 Майли Сайрус болон Лиам Хемсворт (Miley Cyrus and Liam Hemsworth)

Үргэлж л хачирхалтай үйлдэл, хагас нүцгэн хувцаслалтаараа олны анхаарлыг татаж байдаг дуучин Майли саяхнаас хуучин найз залуу Лиамтай эргээд болзох болсон юм. Тэд уламжлалт сексээс сонирхолтой, өвөрмөц сексийг илүүд үздэг гэнэ. Ор биш харин ширээ, гэртээ биш цахилгаан шатанд гэхчлэн байж болох бүхий л эрсдэлтэй газар секс хийж, таашаал авдаг байна.

Майли Сайрус болон Лиам Хемсворт (Miley Cyrus and Liam Hemsworth)

6 Кирстен Данст болон Жейк Жилленхол (Kirsten Dunst and Jake Gyllenhaal)

Жүжигчин Кристен болон жүжигчин Жейк нарт машинд, цахилгаан шатанд, угаалгын өрөөнд, далайн эрэг дээр гээд л секс хийж үзээгүй газар гэж байхгүй аж. Хүн ихээр цугласан олон нийтийн газарт ингэж эрсдэлтэй секс хийх нь хосуудад маш их таашаалыг өгдөг гэнэ шүү.

Кирстен Данст болон Жейк Жилленхол (Kirsten Dunst and Jake Gyllenhaal)

7 Вилл Смит болон Жада Пинкетт Смит (Will Smith and Jada Pinkett Smith)

Холливуудын хамгийн үлгэр жишээч хосын нэг гэгддэг Вилл Смит болон Жада Пинкетт Смит нар гэрлээд олон жил болж, хэдийн 3 хүүхдийн эцэг эх болсон ч гэлээ сексийн амьдралаа яг л залуу, халуухан хосууд шиг шинээр нь байлгах дуртай аж. Тэд энгийн болоод өвөрмөц сексийн байрлалуудыг аль алинг нь туршиж үзэх дуртай гэнэ. Мөн жүжигчин Вилл Смит их идэвхтэй бөгөөд зав гарвал л эхнэртээ "гэнэтийн бэлэг" барих дуртай ажээ.

Вилл Смит болон Жада Пинкетт Смит (Will Smith and Jada Pinkett Smith)

8 Ральф Файнс (Ralph Fiennes)

Английн нэрт жүжигчин Ральф Файнс онгоцонд секс хийх сонирхолтой гэнэ. 2007 онд тэрээр нисч яваад онгоцны үйлчлэгчтэй угаалгын өрөөнд секс хийж байгаад баригдсан бөгөөд тус үйлчлэгч ч ажлаасаа халагдсан байдаг.

Ральф Файнс (Ralph Fiennes)

9 Кристина Агулера болон Мэтью Ратлер (Christina Aquilera and Matthew Rutler)

Харин тэд гэр бүлийн цугларалтын үеэрээ угаалгын өрөөндөө хүртэл секс хийж байсан гэдэг. Дуучин бүсгүй болон жүжигчин залуу нар болзоод өдгөө 6 жилийн нүүрийг үзэж байгаа ч тэдний хайр дүрэлзсэн хэвээр байгаа бололтой. Хосууд өөрсдөө хүсэх л юм бол хаана ч байсан хамаагүй "аргалаад" л секс хийдэг тухайгаа Кристина нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан билээ.

Кристина Агулера болон Мэтью Ратлер (Christina Aquilera and Matthew Rutler)

10 Кейт Мосс (Kate Moss)

Нэгэн үе супер модель гэгдэн олон эрийн харцыг өөртөө унагааж явсан бүсгүй өдгөө секс болон хар тамхинд донтож, хэцүүхэн байдалд ороод байгаа билээ. Жүжигчин Жонни Деппээс салснаас хойш түүний хувийн амьдрал тэр чигтээ уруудсан гэхэд болно. Хаа таарсан хүнтэйгээ секс хийж хэт замбараагүй амьдарч байсан төдийгүй 2011 онд түүнийг секс дэлгүүрийн гадна согтуу хэвтэж байсныг нь олон хүмүүс нотолдог.

Кейт Мосс (Kate Moss)

11 Роберт Паттинсон болон Кристен Стюарт (Robert Pattinson and Kristen Stewart)

Тэд “Бүрэнхий” киноны гол дүрүүдэд хамтран тоглохдоо, бие биедээ сэтгэл алдарч, хэсэг хугацаанд хамт байсан билээ. Тухай үед жүжигчин Кристен Стюарт “UK Vogue” сэтгүүлд өөрсдийн секс харилцааны тухай “Роберт надаар байнга сугаа долоолгодог” хэмээн хэлсэн байдаг шүү. Харин өдгөө жүжигчин Роберт Патинсон Английн дуучин “FKA Twigs”-тэй үерхэж байгаа юм. Түүгээр ч гэсэн сугаа долоолгодоггүй л гэж найдъя.

Роберт Паттинсон болон Кристен Стюарт (Robert Pattinson and Kristen Stewart)

12 Брэдли Купер (Bradley Cooper)

Хүүхнүүдийн эрлэг гэгддэг тэрээр өмнө нь Холливүүдийн олон сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан билээ. Харин жүжигчин Женнифер Лауранстай хамтран тоглосон “Silver Linings Playbook” кинонд дээр маш романтик, үнэмшилтэйгээр үнсэлцсэн хэсэг гардаг. Хүн бүр тэд үүнийг жинхнээсээ, бүр сэтгэл дотроосоо хийсэн магадгүй бүр болздог байх ч гэж цуурхаж байсан гэдэг. Магадгүй энэ мэт шалтгаанаас болж Брэдли Күүпэр хамгийн халуухан залуугаар тодорсон ч юм билүү, хэн мэдлээ...

Брэдли Купер  (Bradley Cooper)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()