Кофе ямар хор хөнөөлтэй вэ?

Ихэнхи хүмүүс кофегоо өглөө бүр гэртээ чанаад байж чаддаггүй учир гаднаас худалдаж авах хэрэгтэй болдог. Гэтэл тухайн байгууллагаас болж хүмүүс түлэгдсэн тохиолдол нэг биш удаа гарч байжээ. Тэдгээр түлэгдсэн хүмүүс маш их хэмжээний нөхөн төлдөр нэхдэг бөгөөд энэ тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Кофе ямар хор хөнөөлтэй вэ?

1 Dunkin Brands-ын эсрэг Фрагосо

2012 онд Женнифер Фрагосо "Dunkin Donuts"-ын алимтай кофенд түлэгдсэн бөгөөд үүнийг хэт халуун, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангаагүй хэмээн гомдол мэдүүлжээ. Dunkin Brands-ынхан Фрагосод нөхөн төлбөр олгосон эсэх нь тодорхойгүй байгаа юм. Харин энэ явдлаас хойш тус газар өөрсдийн ундаан дээр “Болгоомжтой.  Маш халуун” гэх тэмдэглэлийг наах болсон байна.

Dunkin Brands-ын эсрэг Фрагосо

2 Southwest Airlines-ын эсрэг Анжелика Келлер

2012 оны нислэгийн үеэр 43 настай Анжелика Келлер халуун кофенд түлэгдсэн байна. Ийнхүү түлэгдэх болсон гол шалтгаан нь түүний урд талын ширээ дэлгэгдэхгүй байсан учраас тэрээр кофегоо гартаа барих хэрэгтэй болжээ. Тэр 800.000 долларын нөхөн төлбөр нэхсэн бөгөөд үүний 300.000 доллар нь нислэгийн үеэр амссан өвчин, шаналалын төлбөр байсан гэнэ. Эцэст нь Анжеликад 500.000 долларын нөхөн төлбөр өгчээ.

Southwest Airlines-ын эсрэг Анжелика Келлер

3 McDonald’s-ын эсрэг Абделал

4 настай Линн Абделал McDonald’s байхдаа эмээдээ халуун кофе өгсөн бөгөөд энэ үед кофены таглаа унаж, түүний эмээ 3-р зэргийн түлэгдэлтэй болжээ. Ингээд ресторанаас 4 сая долларын нөхөн төлбөр нэхсэн байна. Энэ осол 2012 онд болсон боловч нөхөн төлбөрийг одоо хүртэл өгөөгүй байгаа гэнэ.

McDonald’s-ын эсрэг Абделал

4 Starbucks-ын эсрэг Мэтью Кор

Хойд Каролинагийн цагдаа Мэтью Кор Starbucks-ын кофе ууж байхдаа өвдгөн дээрээ асгасан бөгөөд үүнээс болоод түүний өвдөг үрэвсэж, нойр нь хүрэхээ больж, эхнэртэйгээ дотно харилцаатай байхаа больсон гэнэ. Ингээд 750.000 долларын нөхөн төлбөрийг компаниас нэхсэн байна. Харин шүүгчид түүнд Starbucks-ынхан нөхөн төлбөр төлөх эрхгүй хэмээн хэлжээ.

Starbucks-ын эсрэг Мэтью Кор

5 Continental Airlines-ын эсрэг Лурдес Сервантес

Мадридаас Нью-Жерси рүү 2011 онд Лурдес Сервантес нисэж байх үед нь урд талынхан зорчигч сандлаа хойшоо буулгаснаас болж кофе нь асгарч тэрээр хоёрдугаар зэргийн түлэгдэлтэй болсон байна. Ингээд тэрээр 170.550 долларын нөхөн төлбөр нэхсэн ажээ. Нислэгийн компанийхан Лурдестай шүүхээс гадуур ярилцаж, нөхөн төлбөрийг олгохоор болсон бөгөөд төлбөрийн хэмжээ тодорхойгүй байгаа гэнэ.

Continental Airlines-ын эсрэг Лурдес Сервантес

6 McDonald’s-ын эсрэг Эдвардс

Селена Эдвардс кофе захиалаад тагнаас нь барихад кофены таглаа унаж түүний гар хоёрдугаар зэргийн түлэгдэлтэй болжээ. Нөхөн төлбөрийн хэмжээг нийтээр зарлаагүй. Гэтэл 2014 онд Селенагийн хийсэн гэмтлийн зураг хуурамч болох нь батлагдсан бөгөөд эцэст нь Селенаг луйвар хийсэн хэмээн шүүхэд өгсөн байна.

McDonald’s-ын эсрэг Эдвардс

7 МакДрайв-ын эсрэг Кэтлин Перес

2013 онд Кэтлин Перес “МайкДрайв”-ын цонхоор аяга кофе авсан байна. Кофены таглаа унаж тэрээр гараа түлжээ. Нөхөн төлбөрийн хэмжээ мөн л тодорхойгүй юм байна.

МакДрайв-ын эсрэг Кэтлин Перес

8 Denny’s-ын эсрэг Хосе Адамес болон Салли Ирисарри

2012 онд Хосе Адамес болон Салли Ирисарри нарын 14 сартай охин ширээн дээрээс халуун кофе татаж өөр дээрээ асгажээ. Эцэг эх нь кофег ширээний захад тавьсан зөөгчийг буруутай хэмээн үзсэн байна. Ингээд тэд 340.000 долларын нөхөн төлбөр нэхсэн бөгөөд үүнд охины эмчилгээний зардал болон сэтгэл санаанд хямрал учруулсан төлбөр багтжээ. Шүүгч тус компанийг 500.000 долларын төлбөрийг болгоомжгүй байсан хэргээр төлөх шаардлагатай хэмээн тогтоосон байна.

Denny’s-ын эсрэг Хосе Адамес болон Салли Ирисарри

9 McDonald’s-ын эсрэг Либек

1994 онд Стелла Либек 49 центийн үнэтэй кофег McDonald’s-т захиалсан байна. Тэрээр сүү, сахар нэмэхийн тулд өвдөгнийхөө завсар тавьжээ. Гэтэл таглаа нь унаж 3-р зэргийн түлэгдэлтэй болсон бөгөөд тэр эхлээд 20.000 долларын нөхөн төлбөр нэмсэн болов ч сүүлд нь 2,9 сая доллар болгосон байна. Эцэст нь 640.000 долларын нөхөн төлбөрийг өгсөн байна.

McDonald’s-ын эсрэг Либек

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()