Хүн төрөлхтөн мөнх амьдралд хүрч буй 10 жишээ

Технологийн эрин үед амьдарч байгаа хүн төрөлхтөн бид мөнх амьдрал руу улам л ойртсоор байгаа. Агуу хүмүүсийн гоц ухаанаас үүдэн бий болсон дэвшилтэт технологи нь хүмүүсийн эндэгдэл, нас баралтыг багасгаж,  дундаж наслалтыг нэмж байгаа тодорхой жишээнүүдийг танд хүргэе.

Хүн төрөлхтөн мөнх амьдралд хүрч буй 10 жишээ

1 Дайн тулаан багассан

Дэлхий дахин нийтээрээ мөнхийн энх тайван байна гэдэг бол зүүд зэрэглээ мэт зүйл. Дайны жилүүдэд  нийт хүн амын тоо олон хувиар буурч, хэдэн сая хүн амь насаа алдаж байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд зарим бүс нутгуудийг эс тооцвол тайван цаг ирж, хүн амын тоо ч өссөөр байгаа бөгөөд гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурч байгаа.

Дайн тулаан багассан

2 Эрүүл мэндийн салбар

Өдгөө эдгэрэхгүй өвчин гэж бараг үгүй болж, шинэ техник технологиуд нэвтэрч, эмч нар улам ч чадваржиж байна. Хүмүүсийн дундаж наслалт ч уртасч, нэгэн бодлын мөнхийн амьдрал руу дөхсөөр л байна.

Эрүүл мэндийн салбар

3 Таргалалт

Хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт, биеийн онцлог зэргээс хамааран, нэгэн үе таргалалтын хэмжээ асар өсөөд байсан юм. Харин сүүлийн үед хүмүүс өөрийн эрүүл мэнддээ илүүтэй анхаарах болж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллох болжээ. “Хүн хөгширч биш хөшиж үхдэг” гэх мэргэн үгийг баримталж, дундаж наслалтаа уртасгасаар байгаа хүмүүс олширч байна.

Таргалалт

4 Жолоочгүй машин

Жил бүр сая сая хүн машины ослоос болж харамсалтайгаар амиа алддаг. Үүнээс сэргийлэх үүднээс инженер болон зохион бүтээгчид хамтран жолоочгүй буюу автомат удирдлагатай машиныг зохион бүтээсэн юм. Энэ нь ямар нэгэн осол аваараас урьдчилан сэргийлэх боломжой болж байгаа бөгөөд жолооч зөвхөн очих газраа хэлэхэд л хангалттай ажээ.

Жолоочгүй машин

5 Интернэт

ДОХ болон ХДХВ-тэй тэмцэцгээе гэх дэлхий нийтийн урианд гол үүрэг гүйцэтгэсэн зэвсэг бол яалтчгүй интернэт байсан юм. Дэлхий нийтийг холбох гүүр болсон энэ гайхалтай бүтээл нь цаг хугацаа, орон зайг үл хамааран мэдээллийг түгээж, гарч болох эрсдэлээс биднийг сэргийлж байдаг билээ.

Интернэт

6 Цахим эмчилгээ

Биеийн тань аль нэг хэсэг өвдөх тохиолдолд хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэг гардаг. Ялангуяа та гэртээ ганцаараа, эмнэлэг орох боломжгүй тохиолдолд танд интернэт эмч туслах болно. Шинж тэмдэгийг тань сонсож, заавар зөвлөгөөг өгөх бөгөөд дэлхийн хаанаас ч холбогдох боломжтой.

Цахим эмчилгээ

7 Дундаж наслалт

Дээр дурдсанчлан шинэ шинэ техник технологи, нээлт, болон хувь хүний өөрийгөө хайрлах арчилгаанаас үүдэн, дундаж наслалт уртсаж байгаа нь баярлууштай хэрэг юм. Мөнх амьдрана гэдэг бүтэхгүй мэт санагдах боловч асар хурдацтай хөгжиж байгаа технологийн салбар л ирээдүйд хүмүүсийг мөнх амьдруулдаг болгож ч мэдэхээр байна.

Дундаж наслалт

8 Нарийвчилсан шинжилгээ

Өвчтөн бүрийн өвчний онош, биеийн бүтэц өөр тул тэдний эмчилгээг хийхийн тулд нарийн шинжилгээг тогтоох нь хамгийн чухал билээ. Ингэснээр өвчтөнг зөв, хурдан шуурхай эмчилж, амь насыг нь аврах боломж нэмэгдэнэ. Өнөө цагийн шинжилгээний багаж хэрэгслүүд нь өндөр түвшинд хөгжсөөр байна.

Нарийвчилсан шинжилгээ

9 3D принтер

Сүүлийн жилүүдэд 3D буюу гурван хэмжээст хэвлэгч эрчимтэй хөгжих болсон юм. Энэ технологиор хэвлэхгүй зүйл гэж үгүй бөгөөд жинхэнэ гар буу, байшин хүртэл хэвлэж олон нийтийн гайхшруулж байсан саяхан. Харин энэ нь цаашдаа улам хөгжингүй болсноор эрүүл мэндийн асуудлуудыг ч мөн шийдвэрлэх төлөвтэй байна. Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст шинэ эрхтэн хэвлэж өгөх боломжтой. Шинжээчид цаашлаад үүнийгээ дотор эрхтэн хэвлэдэг болгох тал дээр судалгаа хийж байгаа гэнэ.

3D принтер

10 Даяарчлал

Эвтэй бол хүчтэй гэгчээр нэгэн зорилго дор нэгдэж чадваас дэлхий нийтээр аюулт өвчлөл болоод хүн амын хорогдол зэргээс сэргийлж чадах юм. Хүн төрөлхтнийг мөнх амьдрахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэх зүйл бол хамтын хүч билээ.

Даяарчлал

Энд дурдаагүй боловч, таны мэдэх өөр ямар жишээнүүд байгаа талаар, сэтгэгдэл бичиж үлдээгээрэй, баярлалаа.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()