1
Хамраа ухах
Олон нийтийн газар хамраа ухах нь мэдээж тухайн хүнийг бүдүүлэг нэгэн мэтээр харагдуулах боловч тэр хүн өөрөө ч мэдэлгүй, зүгээр л дэмий зогссондоо, нэг ёсондоо гар нь уйдсандаа ийм үйлдэл гаргаж байгаа юм. Мөн 4 өсвөр насны хүүхдийн 1 нь өдөрт 4 удаа хамраа ухдаг гэх тоо баримт ч байдаг аж.
2
Чих ухах
Чих ухах, чихээ ухуулах хоббитой хүмүүс маш олон байдаг. Яагаад гэдгээ тэд өөрсдөө ч мэддэггүй. Чихээ ухаалах сонирхолтой хүмүүс нүдээ анин, амар тайванг мэдэрдэг бол чих ухах сонирхолтой хүмүүс хүний чихнээс элдэв бохирдол, хулхи гаргаж авахаараа санаа нь амарч, эрч хүчийг мэдэрдэг байна.
3
Багш эсвэл даргаа шоглож зурах
Ийм үйлдэл хийж байгаагүй хүн гэж ховор биз. Гарт тань харандаа байгаа тохиолдолд та зуръя гэж бодоогүй атал гар тань өөрийн эрхгүй хичээл заадаг багш эсвэл удирдах албан тушаалтнаа зурж эхэлдэг. Учир нь тухайн хүн таны тархинд үргэлж эргэлдэж байдагтай холбоотой.
4
Чимээ гаргах
Хачирхалтай боловч та өөрийн мэдэлгүй амандаа ая аялж явдаг аж. Ямар ая гэдгээ харин өөрөө ч мэддэггүй. Бүр үүнийхээ нэрийг олох гэж, үргэлжлүүлэн аялахаа болих гэж аргаа бардаг. Харин хэн нэгэн "Болиочээ", "Хүүе" гэх зэрэгт л сая нэг ойлгодог гэнэ.
5
Харандаагаа зажлах
Ямар нэгэн зүйлийн тухай бодон суухдаа нэг л мэдэхэд харандаагаа амандаа хийчихсэн сууж байдаг л биз дээ. Гэхдээ амандаа харандааг аазуухад зажилуур булчин суларч толгойны өвчин намддаг гэнэ шүү.
6
Ширтэх
Мэдээж царайлаг залуу, халуухан бүсгүй харахаараа харцаа салгах нь бүү хэл, өөрийн мэдэлгүй ширтээд л байдаг. Үүнийг больё гэсэн ч тийм арга байхгүй буюу бид анх төрөхдөө л сайхан зүйлсийг харан, ширтэх системийг тархиндаа суулгуулсан байдаг аж.
7
Хоосон бодол
Амралт, зугаалгын зун цагт ажлаасаа түр холдон аялах сайхан ч хүн бүр яваад байж чаддаггүй. Гэвч амралтын өдөр бүрээрээ ууланд гарна, гадуур зугаална гэж бодож, төлөвлөдөг боловч тэр нь санаан зоргоор бүтнэ ч гэж үгүй. Ихэнх хүмүүсийн хийнэ, бүтээнэ хэмээн эртнээс бодож, ярьсан зүйл нь яг цагаа тулахаар болж, бүтдэггүй бөгөөд үүнээс үндэслэн амаараа биш үйлдлээрээ гэх үг ч бий болсон байж мэдэх юм.
8
Толгойгоо маажих
Бидний гаргадаг бас л нэгэн бодлогогүй үйлдэл. Харин ингэж өөрийгөө яаж байгааг ч анзааралгүй, толгойгоо маажиж явсаар нэг л мэдэхэд халзарч эсвэл үс чинь ихээр унаж эхэлдэг байна.
9
Цаас нугалах
Гарт тань цаас байна уу? Тэгвэл та яг одоо цаасаа нугалж, элдэв дүрс хийж л суугаа. Хүн зүгээр сууна гэж хэзээ ч байдаггүй, заавал ямар нэгэн зүйлийг хийж, үйлдэж байдаг гэнэ.
10
Номоо үнэртэх
Номоо үнэртэхэд нэг л сайхан мэдрэмж авч, тайвширч байгаа мэт санагддаг уу? Ихэнх хүмүүс ном үнэрлэх дуртай байдаг бөгөөд шинэ ном, хуучин ном, зузаан ном гэхчлэн өөр өөрийн сонирхлоо даган хамраа номондоо наан, таашаал авах нь элбэг байдаг аж.