1
“DKNY Golden Delicious”-ийн үнэртэй ус
Энэ үнэртэй ус нь 14 каратын алтан сав болон үнэт эрдэнийн шигтгээн чимэглэлтэй учраас ийм өндөр үнэтэй ажээ. Харин саван доторх үнэртэн нь монгол төгрөгөөр 80-100 мянгын үнэтэй юм байна.
2
“Big Bang Black Caviar Hublot” цаг
“Big Bang Black Caviar Hublot”-ийн цагнууд 8-25 мянган долларын үнэтэй байдаг хэдий ч, доорх загвар нь хар керамик оосортой болон жинхэнэ хар алмазаар чимэглэгджээ.
3
“Mac Daddy”-ийн загасны өгөөш
Энэхүү загасны өгөөш (воблер) нь 20 см урттай, 1 кг жинтэй бөгөөд алт, мөнгө болон очир алмазан чимэглэлүүдтэй юм байна.
4
“Apple 1” компьютер
1976 онд Steve Jobs-ийн зохион бүтээсэн “Apple 1” нь дэлхий дээр маш цөөхөн байдаг бөгөөд тухайн үедээ 666 доллараар зарагджээ. Харин одоогийн үнэ нь сая доллар юм байна.
5
“Diva” архины сав
Энэ саванд архи, ус зэрэг юуг ч хийж болох бөгөөд дотор нь байх үнэт эрдэнэсийн шүүлтүүр нь ямар ч уух зүйлийг гайхалтай өвөрмөц амттай болгодог ажээ. Үнийн хувьд 4 мянган доллараас 1 сая хүртэл хэлбэлздэг байна.
6
Шумбагч онгоц
Тэрбумтан Tom Perkins зориулан зохион бүтээгдсэн хувийн шумбагч онгоц сая долларын үнэтэй ажээ.
7
“Beats by Dre” чихэвч
114 каратын алмазан чимэглэл нь зөвхөн гоёл төдий зүйл биш бөгөөд эрдэнийн чулуу "bass" чимээг чихэнд илүү тод сонсгодог байна.
8
“Azature”-ийн хумсний будаг
2013 оны 10 дугаар сард гарсан энэхүү хумсны будаг нь дотроо хар алмазтай бөгөөд үнийн хувьд нэг ширхэг нь сая долларт хүрэх ажээ.
9
“Karl Lagerfeld”-ийн үслэг эдлэл
2015 оны өвлийн загвараар танилцуулагдсан уг шуба нь дэлхийн хамгийн үнэтэй үслэг эдлэл бөгөөд 36 булганы арьсаар хийсэн байна.
10
Уулын дугуй
Энэ дугуй 24 каратын алт, 600 ширхэг хар алмаз, 500 индранил болон матрын арьсаар хийгджээ.