Тамхины тухай бидний мэдэхгүй баримтууд

Чимээгүй алуурчин хэмээн нэрлэгдэх болсон тамхи нь хүний биед хичнээн хортойг мэдэх атлаа гарч чадалгүй явдаг хүмүүс олон билээ. Хүнийг донтуулж, түүнгүйгээр амьдарч чадахгүй болгож орхидог энэхүү зүйлийн талаар та хэр их мэдэх вэ. Өдгөө бид бүгдийн өдөр тутмын хэрэглээ болоод буй тамхины талаар таны бодлыг өөрчлөхүйц хүчтэй мэдээ мэдээллийг хүргэе.

Тамхины тухай бидний мэдэхгүй баримтууд

1 Сурталчилгаа

Улс орон бүр хуулиндаа бага насны болон насанд хүрээгүй хүүхэд, сурагчдыг тамхи татах, худалдан авах зэргийг хориглодог билээ. Гэтэл тамхины сурталчилгааг олон нийтийн сүлжээнд байршуулсан бөгөөд бага насны хүүхдийн нүдэнд ил болж, тэднийг хорт зуршилд уруу татаж байгаа юм. Тамхи үйлдвэрлэгч компаниуд сурталчилгаандаа асар их ач холбогдол өгдөг байна.

Сурталчилгаа

2 Электрон тамхи

Эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлаасаа салахыг хүссэн хүмүүс электрон тамхийг хэрэглэдэг билээ. Энэ нь яг тамхи татаж буй сэтгэгдэл төрүүлэн утаа гаргах боловч, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөгөөрөө жинхэнэ тамхийг бодоход бага юм. Сүүлийн үед үүнийг хэрэглэх залуус олширч байгаа бөгөөд хөгжингүй орнуудад энгийн тамхинаасаа илүү эрэлттэй гэнэ. Мөн зарим электрон тамхи нь өөртөө бага зэргийн никотин агуулсан байдаг билээ.

Электрон тамхи

3 Амьтдад үзүүлэх нөлөө

Тамхи татах нь гэрийн тэжээмэл амьтад болох муур, нохой зэрэгт хавдар үүсгэдэг байна. Тэд дам тамхидалтанд өртөн, никотинд хорддог аж. Мөн татсан тамхины ишээ гол мөрөн, нуур далайн эргээр хаях нь далайн амьдад ч сөрөг нөлөө үзүүлдэг. Ердөө ганцхан ширхэг тамхины иш загасны бие бүтцийн 50%-ийг үхжүүлэх хүчтэй байдаг аж.

Амьтдад үзүүлэх нөлөө

4 Ой модыг сүйтгэх

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд 2000 км2 ой модыг тайрч байна гэх үзүүлэлт гаргасан байна. Ихэнхи хөгжингүй орнууд тамхины навчыг модоор хийдэг бөгөөд үүнээс үүдэн бидний агаарыг цэвэршүүлж байдаг ой мод багасч, агаарыг бохирдуулах тамхины утаа ихэсч байгаа нь эмгэнэлтэй.

Ой модыг сүйтгэх

5 Агаарын бохирдол

Тамхины утаа нь агаарын бохирдуулдаг томоохон хүчин зүйлсийн нэгээр нэрлэгддэг бөгөөд зөвхөн утаа нь ч бус тамхины үйлдвэрүүдийн ялгаруулдаг хүхрийн хүчил, этилен гликол, аммиак зэрэг химийн хорт бодис нь агаарт замхран, биднийг хордуулж байдаг. Мөн хаа саагүй хөглөрөх тамхины иш нь хог хаягдлын гол эх үүсвэр болдог байна.

Агаарын бохирдол

6 Амьтан дээр хийсэн судалгаа

Судлаачид тамхи нь амьтдад хэрхэн нөлөөлдөг талаар судлахаар нохойг ашигласан юм. Түүнд хажууд байнга уугисан тамхи баагиулж, утаагаар амьсгалуулж ердөө 7 хоноход л нохой багтарч үхсэн байдаг. Нарийн шинжилгээ хийж үзэхэд уушиг нь утаагаар дүүрч, цаашлан хавдар болсон байв. Хүмүүс үүнийг сонсон бид нохойноос өөр хэмээн биеэ өмөөрч байсан ч шинжээчид биед чинь ийм үйл явц болж л байгаа хэмээсэн гэдэг.

Амьтан дээр хийсэн судалгаа

7 Химийн бодис

Тамхинд 599 өөр төрлийн нэмэлт, 5000 химийн бодис агуулагдсан байдаг. Хүн эдгээрт ихээр донтдог бөгөөд мэдээж эрүүл мэндэд асар их сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.

Химийн бодис

8 Анхааруулга

Тамхины үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ хүний биед хортой гэдгийг зарлаад удаж байгаа хэдий ч худалдан авагчдын тоо тэдний санасан шиг буурсангүй. Хүмүүс тамхины саван дээрх анхааруулгыг огт уншдаггүй бөгөөд уншсан ч хүндээр хүлээж авдаггүй билээ. Энэ нь ч тамхи үйлдвэрлэгчдэд завшаан болсон байдаг.

Анхааруулга

9 Хорт хавдар үүсгэгч

Тамхи нь цацраг идэвхит бодисыг агуулж байдаг бөгөөд уушигны, амны хөндийн, хэлний, хоолойны гэхчлэн нийт 33 төрлийн хорт хавдар үүсгэх гол эх үүсвэр нь болдог байна. Голчлон уушигны хавдар үүсгэх магадлал өндөртэй байдаг төдийгүй үүгээр өвчилсөн хүмүүсийн 80% нь тамхинаас үүдэлтэй хэмээх аймшигт судалгаа байдаг аж.

Хорт хавдар үүсгэгч

10 Тамхины тухай хууль

Дэлхий нийтээр тамхинаас татгалзахыг уриалж байгаа боловч үр дүнгээ өгөөгүй л байгаа юм. Тамхинд ихээр агуулагддаг никотинийг мансууруулах үйлчилгээтэй хэмээдэг тул зарим оронд хориглох нь ч бий. Улс орон бүр энэхүү тамхины тахлаас үүдэн гарах өвчлөл, нас баралтыг бууруулах, байгаль орчин, эдийн засагт учирч болзошгүй сөрөг үр дагавраас одоо ба хойч үеээ хамгаалах зорилгоор боломжтой бүхий л арга хэмжээг авдаг юм. Манай улсад ч мөн тамхины тухай хуулийг баримталдаг бөгөөд эхэндээ үр дүнгээ сайн өгч байсан ч өдгөө буцаад л хэвэндээ орсон мэт байгаа билээ.

Тамхины тухай хууль

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()