2016 оны хамгийн халуухан хосууд

Урлаг соёлын алдартнууд тэр дундаа мэргэжил нэгт уран бүтээлчид болзоно гэдэг нэг бодлын маш хүндрэлтэй асуудал юм. Үргэлж л хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээ тандуулж байдаг учир тэдэнд болзооны үнэ цэн, өөр хоорондоо барих гэнэтийн бэлэг зэргүүд нь мөрөөдөл төдий зүйл мэт... Ингээд олон үг нуршилгүй, оны хамгийн халуухан, шуугиан тарьсан хосуудыг танилцуулъя.

2016 оны хамгийн халуухан хосууд

12 Адам Левин (Adam Levine), Бехати Принслу (Behati Prinsloo)

“Maroon 5” хамтлагийн ахлагч дуучин, хөгжимчин түүнийг маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогддог, явдалтай гэх яриа сүй тавих мөчид нь замхран алга болсон юм. Учир нь тэрээр урьд нь маш олон бүсгүйчүүдтэй холбоотой байсан ч төд удалгүй салдаг байсан. Гэвч тэрээр Викториа Секретийн сахиусан тэнгэр, модель бүсгүйтэй чамгүй хугацаанд үерхэж, салж нийлсээр эцэст нь сүй тавьсан билээ. Хосууд өдгөө анхны хүүхдээ сэтгэл догдлон хүлээж байна.

Адам Левин (Adam Levine), Бехати Принслу (Behati Prinsloo)

11 Блейк Шелтон (Blake Shelton), Гвен Стефани (Gwen Stefani)

Хөгжмийн урсгалын хувьд тэс өөр дуучдыг болзоно гэж хэн санах билээ. Гэхдээ хайр дурлалд аливаа нэгэн зааг хамаагүй болохыг эсрэг тэсрэг уран бүтээлчид ийнхүү харуулсан юм. Хэн хэн нь урьд өмнө өөрсдийн амьдралыг зохиож байсан ч, хосууд 2015 оноос харилцаагаа ил болгосон билээ. Тэд “The Voice” шоуны шүүгчээр ажилласан бөгөөд түүнээс хойш хаа ч явсан цугтаа байх болжээ. 

Блейк Шелтон (Blake Shelton), Гвен Стефани (Gwen Stefani)

10 Кристен Стюарт (Kristen Stewart), Стефани Соколински (Stéphanie Sokolinski)

“Twilight” буюу "Бүрэнхий" цуврал киноны од, жүжигчин бүсгүйг ижил хүйсээ сонирхогч гэдгийг мэдэх билээ. Тэрээр саяхан Францын дуучин бүсгүйтэй гудманд ихэд дотно явж харагдсан аж. Түүгээр ч зогсохгүй хэд хэдэн эх сурвалжууд тэднийг болзож байгааг баталсан юм. Магадгүй тэдний харилцаа, жүжигчин бүсгүйн шүтэн бишрэгчдэд хүндээр туссан нь ойлгомжтой.

Кристен Стюарт (Kristen Stewart), Стефани Соколински (Stéphanie Sokolinski)

9 Тайлор Свифт (Taylor Swift), Калвин Харрис (Calvin Harris)

Энэ оны хамгийн ихээр олны анхаарлын төвд байгаа уран бүтээлчид бол Тайлор Свифт, Калвин Харрис нар юм. Өөрсдийн салбарт хэдийн шилдгээ баталсан залуус 2015 оны 3-р сараас болзож эхэлжээ. Дуучин бүсгүй өмнөх дурлалаасаа нэлээдгүй ихээр шархалснаас болоод хэсэгтээ л нам гүм байсан. Хосууд төдийлөн олны нүдэнд хамтдаа ил харагддаггүй учраас хүмүүс тэднийг маш “ичимхий” хэмээж байгаа аж. Магадгүй маш олон хүмүүс тэднийг хамтдаа уран бүтээл хийхийг тэсэн ядан хүлээж байгаа болов уу.

Тайлор Свифт (Taylor Swift), Калвин Харрис (Calvin Harris)

8 Белла Хадид (Bella Hadid), "The Weeknd"

Саяхны Грэммигийн шагнал гардуулах ёслол дээр хосууд ёслол төгөлдөр хамтдаа оролцсон юм. Бүсгүйн хувьд түүнийг залуу модель Жижи Хадидын дүү гэдгээр нь мэдэх болов уу. Тэд өдгөө 1 жилийн турш болзож байгаа бөгөөд оны хамгийн халуухан, дуулиантай хосоор ийнхүү нэрлэгдээд байна. Дуучин залуу өөрийн сонголтонд ихэд сэтгэл хангалуун байгаагаа мэдээллийн хэрэгслээр нэгэнтээ дурдсан байдаг.

Белла Хадид (Bella Hadid), "The Weeknd"

7 Крисси Тейген (Chrissy Teigen), Жон Леженд (John Legend)

Оны хамгийн сайхан хосуудын нэгт дуучин залуу гэргийнхээ хамтаар багтаад байна. Хийсэн уран бүтээл бүртээ ямар нэгэн байдлаар эхнэртээ хичнээн их хайртайгаа шингээдэг түүнд атаархах бүсгүйчүүд цөөнгүй. Хосууд 2013 онд гэр бүл болсон бөгөөд нэг хэсэг хүүхэд олж чадахгүй байсан ч өдгөө анхны хүүхдээ сэтгэл догдлол дүүрэн хүлээж байна. Түүний эхнэр фото модель бөгөөд "Lip Sync Battle" шоуны хөтлөгч юм.

Крисси Тейген (Chrissy Teigen), Жон Леженд (John Legend)

6 Жастин Бибер (Justin Bieber), Хейли Балдвин (Hailey Baldwin)

Үргэлж л олны анхааралд аливаа сайн, муу мэдээллээр бөмбөгдүүлж байдаг Канадын дуучин залууг хүмүүс явдалтай, үерхэлдээ үнэнч биш, хөнгөмсөг хэмээн шүүмжилдэг. Учир нь тэрээр поп дуучин Селена Гомезтой удаан хугацааны туршид үерхсэн ч, түүний үнэнч бус зангаас болж хосууд бүр мөсөн салж орхисон юм. Тэгвэл тэрээр Викториа Секретийн тодруулсан усны хувцастай хамгийн халуухан модель бүсгүй, Хейли Балдвинтай амрагийн харилцаатай хэмээх яриа газар авсан ч тэд одоогоор энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй нам гүм байгаа юм. Тэрчлэн дуучин залууг мөн л түүнээс салсан гэцгээж байгаа ажээ. Гэсэн ч тэднийг ийнхүү оны хамгийн халуухан хосуудын тоонд багтаасан байна.

Жастин Бибер (Justin Bieber), Хейли Балдвин (Hailey Baldwin)

5 Харри Стайлс (Harry Styles), Кендалл Женнер (Kendall Jenner)

Кардашьяаны гэр бүлийн хамгийн царайлаг гэгддэг модель бүсгүй, “One Direction” хамтлагийн царайлаг, өхөөрдөм залуу дуучинтай болзож байгаа ажээ. Тэд хоёул өсөж яваа уран бүтээлчид тул олны анхаарлыг ид татаад байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг маш сайхан хосууд, хамтдаа байхдаа аз жаргалтай харагддаг хэмээжээ.

Харри Стайлс (Harry Styles), Кендалл Женнер (Kendall Jenner)

4 Селена Гомез (Selena Gomez), Чарли Пут (Charlie Puth)

Дуучин бүсгүй хуучин найз залуугаасаа хойш амрагийнхаа харилцаанд цэг тавьж, хэсэг хугацааг ганцаараа чимээгүй өнгөрүүлэх болсон. Гэвч тэрээр өнгөрсөн оны 11-р сараас эхлэн дуучин Чарли Путтэй уран бүтээлийн хамтрагчид болсноосоо эхлэн, болзож эхэлсэн юм. Харамсалтай нь өдгөө хосууд үл ойлголцож, тусдаа байгаа юм. Дуучин Чарли Путийг та бүхэн "See You Again", "Marvin Gaye" зэрэг бүтээлүүдээр нь сайн таних биз ээ. 

Селена Гомез (Selena Gomez), Чарли Пут (Charlie Puth)

3 Шерил Коул (Cheryl Cole), Лиам Пейн (Liam Payne)

Дуучин бүсгүй, хөл бөмбөгийн алдартай тамирчин нөхрөөсөө салсны дараа хэд хэдэн харилцааг эхлүүлсэн ч, аль нь ч амжилтыг олоогүй юм. Харин өдгөө өөрөөсөө олон насаар дүү “One Direction” хамтлагийн гишүүн Лиам Пейнтай болзож байгаа билээ. Хүмүүс тэдний талаар үнэхээр ам сайтай байгаа аж.

Шерил Коул (Cheryl Cole), Лиам Пейн (Liam Payne)

2 Майли Сайрус (Miley Cyrus), Лиам Хемсворт (Liam Hemsworth)

Этгээд сонин өнгө төрх, өвөрмөц ааш аалиараа үзэгч фенүүдээ гайшруулдаг дуучин бүсгүй маань анх 2009-2013 онуудад жүжигчин Лиам Хемсворттой болзож, тэрчлэн сүй тавьсан боловч удалгүй салж, 2015 оноос эргэн нийлжээ. Тэднийг харилцаагаа эргэн сэргээсэнд хүмүүс маш эерэгээр хүлээн авсан юм.

Майли Сайрус (Miley Cyrus), Лиам Хемсворт (Liam Hemsworth)

1 Жижи Хадид (Gigi Hadid), Зайн Малик (Zayn Malik)

Оны хамгийн халуухан, сайхан хосуудын нэгт алдартай модель Жижи Хадид, дуучин Зайн Малик нар ороод байна. Тэд 2015 оны 11-р сараас нууцаар болзож эхэлсэн бөгөөд тун удалгүй харилцаагаа ил болгосон юм. Хосууд хамтдаа хэд хэдэн алдартай сэтгүүлийн нүүрийг чимж, клипний зураг авалтанд хүртэл хамтдаа оролцоод амжсан билээ. 

Жижи Хадид (Gigi Hadid), Зайн Малик (Zayn Malik)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()