1
АНУ-ын цэргүүдэд овьёосны жигнэмэг, самар шоколадтай нарийн боовыг хэрхэн хийх тухай 26 хуудастай хоолны номоор хичээл заадаг.
2
Зарим шинжээчид, газрын самрын кремээр алмаз бүтээж болно хэмээжээ.
3
Уэльст жил бүр намган дотор амьсгалын хоолойгоор аялах тэмцээнийг зохион байгуулдаг байна.
4
Английн A4 хэмээх автобус нь хүний хоолны үлдэгдэл, хаягдал болон ялгадсаар ажилладаг.
5
1912 онд, Парисын асрамжийн газрууд, хүүхдүүдийг сугалаа маягаар хүмүүст үрчлүүлдэг байжээ.
6
1934 онд, АНУ-д 100 мянган долларын алтан үсэг бүхий мөнгөн дэвсгэртийг хэвлэж байжээ.
7
Түлэх маягаар шивээс хийх төрлийг “Lichtenberg figures” хэмээдэг байна.
8
Хүүхэд багачуудаар зогсохгүй томчуудын тоглох дуртай “Лего” тоглоомын үйлдвэр нь зөвхөн өрж эвлүүлдэг тоглоом ч бус, мөн дэлхийн хамгийн том автомашины дугуй үйлдвэрлэдэг компани юм.
9
Хөөсөн чихрийг анх шүдний эмч мэргэжилтэй хүн зохион бүтээжээ. Энэ нь шүдэнд маш муу нөлөөг үзүүлдэг учраас хожим бизнес болгосон гэхэд болно.
10
Нэг уут "M&M" чихрийг идсэний дараа хөл бөмбөгийн талбайг бүтэн тойргоор гүйж, эсвэл алхаж байж, илчлигийг нь шатаах боломжтой ажээ.
11
АНУ, Лос-Анжелес хотын иргэн Пол Pрaдo, София Рoжaс нар “Marshmallow” хөөсөн чихрийг хамраараа үлээж, 6 метрийн хол шидэж байжээ.
12
Английн иргэн, Жонни Странж хэмээх залуу 2 чихнээсээ 15 килограммын туухай зүүж, рекорд эвдсэн байна.
13
Солонго нь үнэндээ тойрог хэлбэртэй юм. Бид тэнгэрийн хаяанаас үүдэн солонгын үлдсэн тойргийг бүтэн харж чаддаггүй аж.
14
Титаник хөлөгт дуран байгаагүй гэдэг. Тиймээс л өмнөө байсан мөсөн уулыг харалгүй осолдсон хэмээх таамгийг нилээд хэдэн эрдэмтэд дэвшүүлсэн байдаг.
15
1994 онд Флорида мужид 34 кг жин бүхий цүнхтэй хар тамхи онгоцноос унаж байжээ.
16
Цахилгаан шатнаас унах үед, шалан дээр нуруугаараа хэвтвэл амь аврагдах магадлал өндөртэй гэнэ.
17
Дэлхий дахинаа 774 сая хүн уншиж чаддаггүй гэх судалгаа байдаг.
18
Өнөөгийн бидний хэрэглэж байгаа гар утас, 1969 оны НАСА-гийн компьютерийн хүчин чадалтай тэнцэхүйц юм. Тэр үед 2 нисгэгч саран дээр амжилттай газардсан ажээ.
19
АНУ-ын баруун хэсэгт оршдог Вайоминг мужид ердөө хоёрхон л урсдаг шат байдаг аж. Энэхүү муж нь хотын хөгжил цэцэглэлт гэхээсээ илүүтэй байгалийн үзэсгэлэнг цогцлоосон газар юм.
20
“Apple” бол дэлхийн хамгийн ашиг орлоготой, нэр хүнд бүхий брэнд юм. Ашиг орлогын хувьд "Chanel", "Versace", "Samsung" брэндүүд ч түүнийг гүйцэж чадахгүй.
21
Зарим судалгаанд, 69 кг жинтэй хүмүүс амьдралынхаа хугацаанд ердөө 70 аяга кофе уух хэрэгтэй гэнэ.
22
"Star Wars" киноны Ёодогийн анхны нэр нь “Баффи” байжээ.
23
Эртний Ацтекийн соёлд авокадо жимс нь сексийн дур хүслийг нэмэгдүүлдэг учир, онгон охидод идүүлэхийг хориглодог байсан гэнэ.
24
Дэлхий дахинаа маш олон хүмүүс үнээний сүүнээс харшилтай байдаг ажээ.
25
АНУ-д зургаан хүн тутмын нэг нь орон гэргүй байдаг.
26
Судалгаагаар тасалгааны зарим цэцэгс хүүхдэд хортой болохыг тогтоожээ. Түүний дотор та бидний сайн мэдэх зуун наст ургамал хүртэл орсон байх юм.
27
Гар барих нь анхандаа тухайн хүний гарт зэвсэг байхгүй гэдгийг харуулах, батлах зорилготой байсан гэнэ.
28
Хамгийн анхны интернет худалдаа нь 1971 онд, Стэнфордын их сургуулийн оюутнуудын хооронд болжээ. Тэдний наймаа юу байсан гээч? Хар тамхи гэвэл та итгэх үү?
29
Эртний Ромд эцгээ хөнөөсөн хүнийг амьтны арьсанд ороон, ус руу шидэн хороодог байжээ. Хачирхалтай нь маш олон хүмүүс ингэж амиа алддаг байсан гэдэг.