1
Зэв арилгах
Хоолны төмөр болон хөнгөн цагаан савнууд амархан шарлаж, зэврэн өнгөө алддаг. Үүнийг цайны ууттай идээгээр багахан үрэхэд л хангалттай.
2
Эмчилгээний арга
Биен дээрх хөхөрсөн, хавдсан болон зүссэнээс болж үүссэн шархыг хэрэглэсэн цайны идээгээр дарж, хурдан арилгаж болно.
3
Үнэр арилгах
Хогийн эвгүй үнэр гэрийн тань булан тохойд шингэсэн байгаа бол хэд хэдэн хэрэглэсэн цайны ууттай идээг бөөгнүүлэн тавьж хэдэн цаг байлгаарай.
4
Бордооны оронд ашиглах
5
Амт оруулагч
Хэрэглэсэн пакеттай ногоон цайг будаа болон гоймонтой хамт буцалгавал илүү амт ордог.
6
Хулганы хор
Ууттай цайны идээ, бага зэрэг гаа, яншуй зэргийг өрөөний булан тохойд байрлуулахад хулганаас айлтгүй гэж мэд...
7
Хөл арчилгаа
Хөлөө амрааж, чийгшүүлэн, эвгүй үнэрийг нь давхар дарахын тулд бага зэрэг жамц давс, 2 дусал шингэн гавар болон шинэхэн дүрдэг цайг усанд хийн уусгаж хөлөө дүрэн 20 минут байлгаарай.
8
Амны эвгүй үнэрийг арилгах
Амнаас үнэртдэг эвгүй үнэрийг арилгахын тулд өглөө оройдоо, 2 дүрдэг цайг хийж дэвтээсэн усаар амаа зайлж байгаарай.
9
Цонх арчих
Шил, толь, цонхыг илүү цэвэрхэн болгож, загалтуулахгүйн тулд шил арчигч шингэнээс дүрсэн цайнд бага зэргийг дусаагаад арчаарай.
10
Нүд амраах
Аргаж улайсан нүдийг амрааж, нүдний доор татсан хөх туяаг арилгахын тулд хэрэглэсэн цайны идээ болон дүрдэг цайг нүдэн дээрээ 15 минут тавихад хангалттай.
11
Арьсны түлэгдэлт эмчилнэ
Наранд түлэгдсэн арьсны хорсолтыг намдаахын тулд хэрэглэсэн цайны идээгээр дүүргэсэн ваннтай усанд хэвтээрэй.
12
Сахлын хутгаар зүссэн сорвийг эдгээхийн тулд цайны идээгээр арчаарай.
13
Гал тогооны тавилгад шингэсэн хөө тортгийг цайны идээгээр үрж арилгаж болно.
14
Дүрдэг цайг үсний ангижруулагчны оронд ашиглаж бас болно.
15
Арьс зөөлрүүлэгч
Арьсаа илүү өнгөлөг толигор болгоё гэвэл байгалийн гаралтай цайг ваннтай усандаа авч ороорой. Ингэснээр арьс өнгөлөг болж, ядаргаа тайлагдана.
16
Модон шал цэвэрлэгч
Модон болон паркетан шалыг дүрдэг цайтай усаар угааснаар сайн өнгө ордог.
17
Харшил намдаах
Ямар нэг зүйлээс болж харшилсан арьсны загатналт, улайлт, өвчнийг багасгахын тулд пакеттай хар цайг өтгөн буцалгаж байгаад түүнийгээ хөвөн даавуунд шингээн харшил өгсөн хэсэгтээ боож тавина.
18
Гуталын эвгүй үнэр арилгах
Гутланд шингэсэн эвгүй үнэр болон чийгийг арилгахын тулд шинэ цайны идээ хэд хэдийг хийж хонуулаарай.