1
Нисдэг тэсрэх бөмбөг
Дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1942 онд АНУ, Японы эсрэг "нисдэг тэсрэх бөмбөг” бүтээж байсан боловч ашиглаагүй гэдэг. 123 см урттай, 123 кг жинтэйгээс гадна дайны үеэр Японыг бөмбөгдсөн бол нутаг дэвсгэрээс нь сөөмийг ч үлдээлгүй сүйрүүлж чадахаар хүчтэй байжээ.
2
Ноход
Тус дайны үеэр Зөвлөлтийн цэргүүд олон мянган нохдыг сурган, Германы танканд бөмбөг аваачиж хийлгэж сургасан байдаг. Ноход ч өөрсдийн үүргээ сайн биелүүлж нийт 300 ширхэг Германы танкыг илрүүлж, устгасан юм. Тус арга нь 1996 он хүртэл ашиглагдаж байжээ.
3
Шумбагч онгоц
Дайны үеэр Япончууд шумбагч онгоц зөөвөрлөн авчирч, дайнд ашиглаж байв. Энэ нь маш том буюу 120 метр урттай, 800 кг жинтэйгээс гадна агаарын довтолгооноос хамгаалж, дайралтыг улам эрчимтэй болгож байсан гэдэг. Харин сүүлд тус онгоц нь АНУ-д олзлогдсон билээ.
4
Цөмийн зэвсэг
2-р дайны сүүл үеэс улс гүрнүүд цөмийн зэвсгийг бүтээж, харьцангуй ихээр ашиглах болсон юм. Одоогийн цөмийн зэвсгүүд бүхэл бүтэн хотыг ч устгах хүчтэй байдаг бол тухайн үеийн зэвсгүүд харин хүчний хувьд арай дутмаг байсан билээ.
5
Зөвлөлтийн “Экраноплан” онгоц
Тус онгоц нь газраас 4 метрийн өндөрт нисдэг бөгөөд усан онгоцоос хурдан, нисдэг тэргээс том хэмжээтэй байсан аж. Мөн “Экраноплан” онгоцонд цөмийн зэвсэг тээвэрлэж явдаг байсан тухай баримтууд байдаг.
6
“Кайтэн” шумбагч мина
1944-1945 оны хооронд Япончууд тус шумбагч минаг ашиглаж байсан юм. Тэд үүнийг шумбагч онгоцонд тээвэрлэж явсан бөгөөд энэ нь дайснуудад жинхэнэ "гэнэтийн бэлэг" барих байсан боловч төлөвлөгөө санаандгүй байдлаар нурсан тул тэд бууж өгчээ.
7
Пуужин удирдагч тагтаа
Америкийн зохион бүтээгч Беррхас Фредрих Скиннер (B.F. Skinner) онгоцны тэсрэх бөмбөгийг байгаа чиглvvлэхэд, тагтааг ашиглах санал гаргажээ. Тагтааг пуужингийн дэлгэц дээр суулгаж, байгаа онилон, тохиромжтой үед дохио өгөх ёстой гэж төлөвлөсөн боловч үүнийг бүтэхгүй санаа хэмээн үзэж цуцалсан байдаг.