Санаанд оромгүй аргаар баяжсан хүмүүс

Мөнгө олно гэдэг тохиромжтой цагийг нь олж, зөв цэгт нь тааруулж чадвал тийм ч хэцүү зүйл биш. Хэрвээ та баяжих тухай цаг мөч тутамд боддог хэрнээ одоог хүртэл хэрэгжүүлж чадаагүй байгаа бол хангалттай томоор, бас өвөрмөцөөр сэтгэж чадаагүй байна гэсэн үг. Яг энэ тухай сонирхолтой мэдээллийг бид та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Зөвхөн хөрөнгө мөнгө хураах ч биш, аливаа бүх асуудалд "хайрцагнаасаа гарч", дахин давтагдашгүйгээр сэтгэж чадах юм бол амжилтын эзэн болдог гэдгийг доорх хүмүүс амьдралаараа батлан харуулжээ. 

Санаанд оромгүй аргаар баяжсан хүмүүс

1 Нохойны нүдний шил

АНУ-ын Калифорни мужид амьдардаг нэгэн хос анх энэхүү санааг зөвхөн өөрсдийн нохойндоо зориулан, бодож олжээ. Хэт их нартай байсан бөгөөд нохой нь эгц харж чадалгүй нүдээ анивчиж байсанд тэд ихэд санаа зовон, шил хийж өгсөн нь баяжих гол тулгуур болсон юм. Цаашлаад тэд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэн, асар их ашиг орлого олох болжээ. 

Нохойны нүдний шил

2 Ажлын чөлөө олгох вэбсайт

Танд ажлаасаа гарах шалтаг хэрэгтэй байна уу? Тэгвэл тус сайт нь таны хэргийг бүтээж өгөх болно. Анх 2007 онд үйл ажилгаагаа явуулж эхэлсэн бөгөөд ажлаасаа гарах, түр чөлөө авах хүсэлтэй хүмүүст эмчийн магадлагаа, шүүхийн бичиг зэрэг шаардлагатай бичиг баримтыг захидал, өргөдлийн хамт хавсарган ажил руу нь илгээж, үүнийхээ хөлсөнд 25 доллар авдаг байв. Тус үйлчилгээг сонирхох хүмүүс нилээдгүй байсан төдийгүй өдгөө нэгэнт эрчээ аван, хамгийн эрэлттэй сайтуудын нэг болж чаджээ. 

Ажлын чөлөө олгох вэбсайт

3 Амьтны хэлбэртэй чулуу

Гэри Даль (Gary Dahl) гэх залуу гэртээ амьтан тэжээх хэцүү талаар найзуудтайгаа ярилцаж байгаад тус санааг бодож олжээ. Энэ тухайгаа найзууддаа хэлтэл шоолон инээцгээж, түүний санааг дэмжээгүй гэдэг. Үүнээс хэдхэн сарын дараа түүний бодол биеллээ олж дэлхий нийтээр тархсан бөгөөд жилд л гэхэд 1.5 сая ширхэг амьтны хэлбэртэй чулуу худалдаалагддаг байна. Энэ нь мэдээж гэрийн тэжээмэл нохойг уйдаахгүй байх үүрэгтэй ажээ. 

Амьтны хэлбэртэй чулуу

4 “Scrub Daddy” аяга таваг угаагч

Энгийн угаагч порлонийг бодвол хэлбэр, хэмжээгээс гадна өвөрмөц инээмсэглэсэн төрх нь илүүтэй амжилт авчирсан гэж болох юм. Аарон Крауз (Aaron Krause) хэмээх залуу залуу зохион бүтээгчдийг дэмжин, сурталчилдаг телевизийн шоунд оролцож, энэхүү бүтээгдэхүүнээ танилцуулснаар олонд хүрсэн юм. Үүнээс хойш ердөө нэг жилийн дараа гэхэд л тэрээр 15 сая долларын ашиг олсон байжээ. 

“Scrub Daddy” аяга таваг угаагч

5 Сантагийн шуудан

2002 оноос эхлэн, зул сарын баяр дөхмөгц эцэг эхчүүд хүүхэддээ зориулан сантагийн захидлыг 10 доллар төлөн захиалдаг байжээ. Тус бизнес нь тун амжилттай байгаа төдийгүй 12 жилийн дотор 3.5 сая долларын ашиг олсон байна. 

Сантагийн шуудан

6 Мөнхийн хад

1980-аад оны дундуур нэгэн хос мөнхийн хайрыг бэлэгдэж, хэзээ ч эвдэрч, алга болохгүй том чулуун хадан дээр нэрээ сийлж байжээ. Сүүлд тэд үүнээсээ сэдэвлэн “мөнхийн хад”-ыг санаачилсан юм. Өдгөө тус бизнес нь жил бүр хагас сая долларын ашиг олдог байна.

Мөнхийн хад

7 Резинэн бөмбөг

Скотт Стилингэр (Scott Stillinger) гэх эр хүүхдүүддээ зориулан нэгэн бөмбөг санаачилсан нь түүнийг саятан болгосон юм. Тус бөмбөгийг дан резинээр хийдэг бөгөөд үзэмж нь ч олны анхаарлыг татаж байсан билээ.

Резинэн бөмбөг

8 Ногоо ургуулагч амьтад

Тус бүтээлийг 1977 онд зохион бүтээсэн боловч өдгөө хүртэл хүмүүсийн дунд эрэлттэй байгаа юм. Амьтдын хэлбэртэй вааранд ногоо тарьснаар өхөөрдөм, үзэмжтэй харагдах бөгөөд яг л тэднийг амь оруулж байгаа мэт санагдуулдаг байна. Тухайн бүтээл нь айл бүрт чимэг болж, гэрийг нь гэрэлтүүлж байсан нь хүмүүсд маш их таалагдсан юм.

Ногоо ургуулагч амьтад

9 Сая долларын үнэтэй “Home page”

10 жилийн өмнө Алекс Тью (Alex Tew) үүнийг санаачилж байжээ. Тэрээр нэгэн хуудас нээж, асар олон компаниудын зарыг жижиг зайнд байршуулан мөнгө олж байсан бөгөөд энэ байдлаараа ажилласаар 2006 он гэхэд хэдийнээ саятан болсон байв.

Сая долларын үнэтэй “Home page”

10 Дулаан ялгаруулагч дэр

Ким Лавен (Kim Lavine ) гэх бүсгүй 2002  онд анх дулаан ялгаруулагч дэрний санааг бодож олсон аж. Тус дэр нь толгойд маш эвтэйхэн, алжаал ядаргааг тайлах үйлчилгээтэй бөгөөд дулаан ялгаруулдаг гэнэ. Тухайн үед бүсгүйн гэрийнхэн мөнгөний гачигдалд ороод байсан тул бүсгүй эргэлзэх зүйлгүй бүтээлээ үйлдвэрлэн, худалдаанд гаргасан юм. Гэтэл ердөө 8 долоо хоногийн дотор 250,000 долларын ашиг олсондоо тэр өөрөө ч итгэж чадсангүй. Ким гайхалтай зохион бүтээгч, бизнес эмэгтэйгээс гадна чадварлаг зохиолч юм. Өдгөө тэрээр өөрийн 2 номыг хэвлүүлэн, худалдаалж чамгүй амжилт, нэр хүндийг олоод байна

Дулаан ялгаруулагч дэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()