Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт

Яагаад зөвхөн бүсгүйчүүд эрчүүдэд таалагдахын тулд, тэдний хүссэн хувцсыг өмсөх ёстой гэж? Бүсгүйчүүдийн ийм ч хувцас муухай, энэ нь ч тийм гэхийн оронд залуучууд маань өөрсдийгөө нэг сонжоод үзвэл ямар вэ? Бидний танилцуулах доорх хувцсыг ихэнх бүсгүйчүүд таалдаггүй, найз залуу, нөхрөө иймэрхүү хувцас өмсөхийг хүсдэггүй байна. Ингээд доорх хувцаснуудтай хамтдаа танилцъя.

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн хувцаслалт

1 Жинсэн богино өмд

Зун цаг хаяанд ирлээ. Магадгүй  залуу та хэдийн зуныхаа хувцсыг ил гаргасан болов уу. Гэвч юун түрүүнд жинсэн богино өмднөөсөө аль болох татгалзаарай. Учир нь бүсгүйчүүд, иймэрхүү хувцасласан залууг яг л бага сургуулийн балчир хүүхэд мэтээр харж, холхон явахыг илүүд үздэг байна. 

Жинсэн богино өмд

2 Шуудай шиг, хэт өргөн өмд

2000-аад оны эхээр залуусын дунд өргөн хэлхгэр, бидний хэлдгээр "шуудайн өмд" моодонд орж байсан. Харин өнөө үед эсрэгээрээ, шулуун, яг таарсан өмд нийтлэг болоод байна. Тиймээс ч хэрвээ танд ийм төрлийн өмд байдаг бол түүнээсээ татгалзаарай. Далд хийчихсэн байхад эргэн моодонд орох ч юм бил үү? Иймэрхүү өмд нь залуусыг намхан, эв хавгүй биетэй харагдуулдаг ажээ.

Шуудай шиг, хэт өргөн өмд

3 Гэзэгтэй үс засалт

Залуус заримдаа хэт хэлбэр хөөж, үсээ ургуулж, эс бөгөөс хэсэгхэн газрынхаа үсыг ургуулан түүнийгээ сүлждэг. Энэ нь ямар нэгэн зан үйл, ёс заншилтай холбоотой байж мэдэх ч, ихэнх бүсгүйчүүдэд эрчүүдийн ийм үс засалт ердөөсөө ч таалагддаггүй байна. Тиймээс аль болох энгийн, цэвэрхэн, нийтлэг үс засалтыг сонгосон нь зүйтэй.

Гэзэгтэй үс засалт

4 Хэлбэргүй үс засалт

Яг л үсэн дээр нь шувуу үүрлэчихмээр хэтэрхий өрвөгөр, хэлбэргүй үс засалт нь эрчүүдийг бүдүүн болхи, бохир заваан харагдуулдаг байна. Гэхдээ Роберт Паттинсон, Жонни Депп хоёроос бусдад нь тийм ч сайхан харагдахгүй гэж бодож байна. Тиймээс та үсээ хэт ургаж, хэлбэрээ алдахаас өмнө амжиж үсчин ороорой. 

Хэлбэргүй үс засалт

5 Хоосон рам зүүх

Ялангуяа ахлах, дунд сургуулийн хүүхэд залуучууд, ийнхүү шилгүй хоосон рам зүүх нь элбэг. Мэдээж энэ нь нэг төрлийн моод мэт боловч, яг үнэндээ охид бүсгүйчүүдэд үнэхээр таалагддаггүй юм шүү. Яагаад вэ гэж үү? Ингэх нь хуурамч дүр эсгэн, хэт хэлбэр хөөсөн мэтээр харагдуулдаг ажээ.

Хоосон рам зүүх

6 Зуны шаахайн дээр оймс өмсөх

Загвар тодорхойлогчид, онгорхой гутал шаахайн дээр ямар ч оймс өмсөхийг байж боломгүй алдаа хэмээн хэлдэг. Ингэх нь тухайн хүнийг ямар ч загварын мэдрэмжгүй, үнэхээр онцгүй харагдуулдаг байна. Тиймээс та зуны халуун өдөр онгорхой шаахайгаа нүцгэн хөлөн дээрээ өмсөж байгаарай. Хэрэв сэрүүдэхээр бол өөр битүү гутал өмсөж болно шүү дээ.

Зуны шаахайн дээр оймс өмсөх

7 Хэт хуниастай хувцас өмсөх

Хэтэрхий их хуниас, нугалаа нь эрчүүдийг жижиг биетэй, давжаа харагдуулдаг. Тиймээс та элдэв оёо, нугалаа, марк гээд л ер нь аливааг зүйлийг хэтрүүлсэн хувцаснаас татгалзаарай. Энэ нь таныг яг л хүүхдийн зургийн дэвтэр, сонингийн хайчилбар өмссөн мэт таагүй харагдуулдаг байна.

Хэт хуниастай хувцас өмсөх

8 Богино брюкэн өмд

Шагай руугаа нарийссан, брюкэн загварын өмд нь хэт богино, шилбэн тус газраа байх нь сүүлийн үед моодонд ороод байгаа билээ. Гэвч бүсгүйчүүдэд иймэрхүү загварын өмд нь үнэхээр зохимжгүй санагддаг байна. Учир нь эдгээр өмд залуучуудын хөлийг богино харагдуулдаг гэсэн ажээ.

Богино брюкэн өмд

9 Өөртөө таараагүй хувцас

Эрчүүдэд томдсон, эсвэл барьж багадсан хувцас үнэхээр мэдрэмжгүй, донгио харагддаг. Яаж ч бодсон, өөртөө таараагүй хувцас нь харагдах байдлаасаа ч тэр, биед суух талаасаа ч эвгүй шүү дээ. Тиймээс эрчүүд ээ, хүрэм худалдан авахдаа мөр, суга, ханцуй хэсэг яг таарсан байх ёстой гэдгийг санаарай. 

Өөртөө таараагүй хувцас

10 Хээтэй, эрээн цамц

Бидний өдөр тутамдаа түгээмэл өмсдөг чөлөөт загварын товчтой, шоотой, цулгуй гэх мэт төрөл бүрийн өнгө загвартай цамцнууд байдаг шүү дээ. Тэгвэл тэдгээр цамц нь хэтэрхий их хээтэй, эрээн байх нь үнэхээр зохимжгүй харагдуулдаг байна. Зарим залуучууд иймэрхүү цамцыг хээтэй хувцсан дээр, эсвэл бүр тод өнгийн өмдөн дээр хослуулан өмсөж, толгой эргүүлж, нүд эрээлжлүүлэн хажуугаар зөрөх нь ч бий. 

Хээтэй, эрээн цамц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()